| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01157/И |
| Дугаар | 138/ШШ2017/00318 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2017/00318
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: багт оршин суух, ******* регистрийн дугаартай, Боржигин овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух /түр даатгалын байрны ******* тоотод/, ******* регистрийн дугаартай, ******* овогт Цэвээнхүүгийн ******* холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч , хариуцагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр *******ай 2010 онд танилцан хамт амьдарч, улмаар гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 онд хүү төрсөн, одоо 6 настай. Бид хоёрын хамт амьдарсан 6 жилийн хугацаанд гэр бүлийн аз жаргал гэж байгаагүй. архи ууж, агсан согтуу тавьж байнгын хэрүүлтэй байсан. Гэрт болон ажлын байранд байхад байнга дарамталж, хүчирхийлэл үзүүлдэг. Элдвээр хэлж доромжлон, хүүгийн хажууд янхан, гичий гэх мэт үгсийг байнга хэлдэг байсан. Миний биед гар хүрч зоддог. Миний цүнхнээс бэлэн мөнгө хулгайлж авна. Түүнээс нь болж хэрүүл маргаан үүснэ. Ажлаар аймаг, хөдөө явахад ажил хийлгэхгүй хардаж сэрдэнэ. Цалингийн зээл аваад мотоцикл, портер машин авч өгсөн боловч зараад мөнгөөр нь архи ууж, зөвхөн өөрөө л хэрэглэж дууссан. Зээлээ төлөлцөхгүй, ажил хийх сонирхолгүй байдаг. Чангаар зандчин загнаж, айлган сүрдүүлсэний улмаас хүү маань айсан гөлөлзсөн байдалтай болсон. Архи битгий уу, гэртээ хүмүүс битгий цуглуул гэж хэлсний төлөө хутга далайн айлган сүрдүүлж байсан. Аргагүйн эрхэнд цагдаа, шүүхэд хандсан. Шүүхээс ыг нэг жилийн хугацаанд хүү бид 2-оос тусдаа амьдрахыг даалгасан. намайг сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлд байлгадаг учир дахин амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах саналтай байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ярьж байгаа зүйлүүд бүгд үнэн. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Одоо ажил төрөл хийх бодолтой байгаа учраас өөрийн хүү д хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйл байхгүй, ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Надаас шалтгаалан салж байгааг ойлгож байна. Архи уухгүй гэж боддог боловч заримдаа уучихдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
, нар нь гэрлэлтээ 2010 оны 6 сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 29 дүгээрт бүртгүүлж, 2010 оноос 2016 он хүртэл 6 жил хамт амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд 2010 оны 5 сарын 24-ний өдөр хүү г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 8 сарын 19-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь хамт амьдарч байх хугацаандаа согтууруулах ундаа байнга хэрэглэж, эхнэр ийг сэтгэл зүйн дарамтанд байлган айлган сүрдүүлж, сэтгэл санааны болон бэлгийн, бие махбодын хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдож улмаар тус шүүхийн 2016 оны 9 сарын 16-ны өдрийн 1054 дүгээр шийдвэрээр нэг жилийн хугацаанд асрамжиндаа байгаа насанд хүрээгүй хүнтэй харилцахыг хориглож, гэр бүлээсээ тусдаа амьдрахыг даалгаж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн болно.
Иймд гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй байх тул эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2010 оны 5 сарын 24-ний өдөр төрсөн хүү В.г өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хүү В.г эх Т.******* асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар “Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно. Иймд 2010 оны 5 сарын 24-ний өдөр төрсөн хүү В.г тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Ц.******* үүсч байна.
Иймд хариуцагч аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, *******2 дугаар зүйлийн *******2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Цэвээнхүүгийн , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 5 сарын 24-ний өдөр төрсөн хүү В.г эх Т.******* асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 5 сарын 24-ний өдөр төрсөн хүү В.д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг аас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч ид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ид, улсын тэмдэгтийн хураамжид 28411 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ