Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 98

 

2017 оны 02 дугаар сарын 09                  Дугаар156/ШШ2017/00098                             Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:156/2017/00077/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1957 оны 02 дугаар сарын 18 төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Батноров сум, 1 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Жамбалдоржийн Гансүх РД:/СА57021818/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Гансүх нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил нь хүрэхгүй байгаа учраас Нийгмийн даатгалын хэлтэст хандахад шүүхээр ажилласан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон. 1973 онд 8 дугаар анги төгсөөд 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Хэнтий аймгийн Идэрмэг сумын “Бат өрнөлт” нэгдэлд худгийн моторчин, малчнаар, 1977 оноос 1980 онд цэргийн алба хаасан. 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 он хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд адуучнаар ажилласан. 1973 оноос 1977 он хүртэл ажиллаж байсан болох баримт нь Хэнтий аймгийн Идэрмэг сумын архивын тасгаас олдоогүй. 1973 оны 7 дугаар сараас 1977 оны 7 дугаар сар хүртэл, 1980 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шагдарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ж.Гансүх нь энэ жил 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил нь хүрэхгүй байгаа учраас Нийгмийн даатгалын хэлтэст хандахад шүүхээр ажилласан байдлыг тогтоолго гэж хэлсэн юм. Гансүх нь миний төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. Гансүх нь 1973 онд 8 дугаар анги төгсөөд 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Хэнтий аймгийн Идэрмэг сумын “Бат өрнөлт” нэгдэлд худгийн моторчин, малчнаар, 1977 онд цэргийн албанд татагдаж, 1980 онд халагдаж ирээд, миний дүүтэй гэр бүл болсон юм. 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 он хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд адуучнаар ажилласан. Үүний дараа нэгдэл тарах үед үхэр, хонь малладаг байсан. 1991 оны эхээр нэгдэл хувьчлагдсанаас хойш одоог хүртэл өөрийнхөө малыг маллаж амьдардаг. Архивын газрын тодорхойлолтод 1990 хүртэл ажиллаж байсан. 1973 оноос 1977 он хүртэл ажиллаж байсан болох баримт нь Хэнтий аймгийн Идэрмэг сумын архивын тасгаас олдоогүй. 1973 оны 7 дугаар сараас 1977 оны 7 дугаар сар хүртэл, 1980 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд тус тус ажиллаж байсан болохыг гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 4-5, 7, 8, 9, 10, 14, 11, 20-22/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Гансүх нь 1974 оны 10 дугаар сараас 1976 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Бат Өрнөлт” нэгдэлд малчнаар, 1973 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1974 оны 09 дүгээр сар хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Гансүхийг ажиллаж байсан гэж үзэхэд хангалтгүй гэж нийгмийн даатгалын байгууллага үзсэн учир нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ж.Гансүх нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ж.Гансүх  нь 1974 оны 10 дугаар сараас 1976 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Бат Өрнөлт” нэгдэлд малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт /хх 4/,

2.Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 77 дугаартай тушаалын хуулбар /хх 5/,

3.Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаартай тушаалын хуулбар/хх 6/,

4.Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 115 дугаартай тушаалын хуулбар /хх7/,

5.Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар /хх 09/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 10/,

6. 1967 оноос 1985 оныг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Эрдэнэчандмань бригадад ажиллаж байсан гэрч Л.Үл-Олдохын шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 20/,

7. 1971 оноос 1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд тракторчноор ажиллаж байсан гэрч Д.Сосорын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 22/ зэрэг болно.

Хүсэлт гаргагч Ж.Гансүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  үлдэснийг буюу 1973 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1974 оны 09 дүгээр сар хүртэл ажиллаж байсан хугацааг  хэрэгсэхгүй болгож, 1974 оны 10 дугаар сараас 1976 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Бат Өрнөлт” нэгдэлд малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Жамбалдоржийн Гансүхийг 1974 оны 10 дугаар сараас 1976 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Бат Өрнөлт” нэгдэлд малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1973 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1974 оны 09 дүгээр сар хүртэл ажиллаж байсан хугацааг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар Ж.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА