Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 284

 

                                  Г.М, Г.Д, Г.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

            шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа,

            нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Б.Батболор, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, Г.Д, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Г.М, Г.Д, Г.Б, О.Б нарт холбогдох 201601080453 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн Г-ийн М, 1983 оны 8 дугаар сарын 18-ны өдөр .... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ............ аймгийн .... сумын 1 дүгээр баг, ............ 4 тоотод оршин суух,

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2006 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр өршөөн хэлтрүүлэгдсэн,

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр эдлээгүй үлдсэн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, суллагдсан, /РД: ............../;

2. Х овгийн Г-н Д, 1985 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... аймгийн ............ сумын .. дугаар баг Ширээ гэх газар оршин суух,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр өршөөн хэлтрүүлэгдсэн, /РД: ......../;

3. Б овгийн Г-ийн Б, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр ........ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ дүүргийн .. дугаар хороо, ....... 161 тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, суллагдсан, /РД: ............/;

4. Т овгийн О-ын Б, 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны 21 тоотод оршин суух,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэж, суллагдсан, /РД: ............../;

1. Г.М нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний шөнийн 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхийн баруун салаанд оршин суух иргэн И.Ө-н зэлэн дээр хэвтэж байсан бор алаг 1 тооны үхрийг "Хар бургастайн" даваанд аваачин Г.Д, Г.Б нартай бүлэглэн махыг нь шулж, Ж.Хишигжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 44-98 УНБ улсын дугаартай, "Хондо сивик" загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, Улаанбаатар хотын "Хүчит шонхор" зах дээр зарж, бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын сүүлээр Г.Д-той бүлэглэн, Дундговь аймгийн Угтаал сумын бэлчээрт байсан иргэн Ж.Гантулгын эзэмшлийн 13-н тооны адууг хулгайлж, бусдад 22.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сард Г.Д-той бүлэглэн, Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэр буюу "Халган хад" гэх газар бэлчээрт байсан Р.Оюунбатын 10-н тооны адууг хулгайлж, бусдад 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б-той бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хөх толгойт" гэх газрын бэлчээрт байсан иргэн Б.Лхагвагийн 1 тооны үхрийг хулгайн авч махыг нь шулж, Ц.Отгонжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 54-91 УНХ улсын дугаартай "Соната-5" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, махыг Улаанбаатар хотын "Хүчир шонхор" зах дээр бусдад зарж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2017 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр баг "Улаан хад" гэх нэртэй газарт байрлах Б.Баярмагнайгийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, 60 килограмм ямааны борц, цэнхэр өнгийн дээл, шаргал өнгийн дурдан бүс, саарал өнгийн цамц, саарал өнгийн битүү захтай цамц, бүтээлэг зэрэг эд зүйлийг хулгайн авч, 2.655.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б-той бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр багийн нутаг байрлах "Могойт" гэх газарт оршин суух иргэн Б.Ганболдын гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн тоноглолтой эмээл 1 ширхэг, 40 килограмм үхрийн борц зэрэг эд зүйлийг хулгайлан авч, Ц.Отгонжаргалд “хулгайн эд зүйл биш” гэж итгүүлэн түүний жолоодон явсан 54-91 УНХ улсын дугаартай, "Соната-5" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Улаанбаатар хотод эд зүйлийг бусдад зарж борлуулан, 11.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр багийн нутаг байрлах М.Мөнхтогтохын эзэмшлийн "Цантын хаяа хоршоо" хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, нөүтбүүк,   пиво, талх, элэгний нухаш зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч   бусдад 470.200 төгрөгийн хохирол учруулсан,

2. Г.Д нь Г.Б-тай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхийн баруун салаа Хар бургастайд бэлчиж явсан иргэн Н.Гомбын 2 тооны адууг хулгайлан авч, махыг нь шулж, Ж.Хишигжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 66-19 УБМ улсын дугаартай, “Соната-2” загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, Улаанбаатар хотын "Хүчит шонхор" зах дээр зарж бусдад 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Г.М, Г.Б нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 31-ний шөнийн 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхийн баруун салаанд оршин суух иргэн И.Өлзийбатын зэлэн дээр хэвтэж байсан бор алаг 1 тооны үхрийг "Хар бургастайн" даваанд аваачин махыг нь шулж, Ж.Хишигжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 44-98 УНБ улсын дугаартай, "Хондо сивик" загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, Улаанбаатар хотын "Хүчит шонхор" зах дээр зарж бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын сүүлээр Г.М-тай бүлэглэн Дундговь аймгийн Угтаал сумын бэлчээрт байсан иргэн Ж.Гантулгын эзэмшлийн 13-н тооны адууг хулгайлж, бусдад 26.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сард Г.М-тай бүлэглэн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэр буюу "Халган хад" гэх газар бэлчээрт байсан Р.Оюунбатын 10-н тооны адууг хулгайлж, бусдад 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Г.Б нь Г.Д-той бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхийн баруун салаа Хар бургастайд бэлчиж явсан иргэн Н.Гомбын 2 тооны адууг хулгайлан авч, махыг нь шулж, Ж.Хишигжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 66-19 УБМ улсын дугаартай, “Соната-2” загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, Улаанбаатар хотын "Хүчит шонхор" зах дээр зарж, бусдад 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Г.М, Г.Д нартай бүлэглэн, 2016 оны 8 дугаар сарын 31-ний шөнийн 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Горхийн баруун салаанд оршин суух иргэн И.Өлзийбатын зэлэн дээр хэвтэж байсан бор алаг 1 тооны үхрийг "Хар бургастайн" даваанд аваачин махыг нь шулж, Ж.Хишигжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 44-98 УНБ улсын дугаартай, "Хондо сивик" загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, Улаанбаатар хотын "Хүчит шонхор" зах дээр зарж бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. О.Б нь Г.М-тай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хөх толгойт" гэх газрын бэлчээрт байсан иргэн Б.Лхагвагийн 1 тооны үхрийг хулгайн авч, махыг нь шулж, Ц.Отгонжаргалд хулгайн мах гэдгийг хэлэлгүйгээр түүний жолоодон явсан 54-91 УНХ улсын дугаартай, "Соната-5" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, махыг Улаанбаатар хотын "Хүчир шонхор" зах дээр бусдад зарж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр Г.М-тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр багийн нутаг байрлах "Могойт" гэх газарт оршин суух иргэн Б.Ганболдын гэрт хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн тоноглолтой эмээл 1 ширхэг, 40 килограмм үхрийн борц зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч Ц.Отгонжаргалд хулгайн эд зүйл биш гэдгийг итгүүлэн, түүний жолоодон явсан 54-91 УНХ улсын дугаартай, "Соната-5" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Улаанбаатар хотод эд зүйлийг бусдад зарж борлуулан 11.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас: Г.М-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Г.Д-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Г.Б-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Б-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон тус тус зүйлчлэн өөрчилж, Г.М-ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан их хэмжээний хохирол учруулсан, Г.Д-ийг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан их хэмжээний хохирол учруулсан, Г.Б-ыг бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлсан, О.Б-ыг бүлэглэн, давтан үйлдлээр, орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.М-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял, Г.Д-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 4 жил 6 сар хорих ял, Г.Б, О.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар О.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М, Г.Д, Г.Б, О.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.М-н цагдан хоригдсон 426 хоног, Г.Д-н цагдан хоригдсон 94 хоног, Г.Б-н цагдан хоригдсон 55 хоног, О.Б-н цагдан хоригдсон 244 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “СОМРАQ” загварын нөүтбүүкийг хохирогч М.Мөнхтогтоход, цэнхэр өнгийн “Нокиа” загварын гар утсыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хар өнгөтэй цоож 1 ширхэг, Юнител сим картын үүр, асаагуур 3 ширхэг, шаргал өнгийн иштэй хутгыг устгаж, мөнгөн дэвсгэрт 5000 төгрөг 1 ширхэг, 1000 төгрөг 6 ширхэг, 500 төгрөг 2 ширхэг, 100 төгрөг 1 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, 20 төгрөг 7 ширхэг, 10 төгрөг 2 ширхэгийг Г.М-д буцаан олгож, Дундговь аймаг дахь Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа Цэнхэр өнгийн "Даоун" загварын мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Г.Даваасүрэнд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-с 11.350.000 төгрөгийг Ж.Гантулгад, 5.100.000 төгрөгийг Р.Оюунбатад, 2.322.000 төгрөгийг Б.Баярмагнайд, 600.000 төгрөгийг Б.Лхагвад, 5.555.000 төгрөгийг Б.Ганболдод, шүүгдэгч Г.Д-оос 11.350.000 төгрөгийг Ж.Гантулгад, 5.100.000 төгрөгийг Р.Оюунбатад, шүүгдэгч Г.Б-аас 500.000 төгрөгийг Г.Энхбаатарт, шүүгдэгч О.Б-оос 300.000 төгрөгийг Б.Лхагвад, 5.555.000 төгрөгийг Б.Ганболдод тус тус гаргуулан олгож, хохирогч нар замын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие шүүх бүрэлдэхүүнд хандан улсын яллагч Эрдэнэбаяр болон хэргийг бусад оролцогчид, тэдний өмгөөлөгч нарын зүгээс зориуд санаатайгаар миний биеийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцох боломжгүй болгосон. Шүүхийн эцсийн хэлэлцүүлэг хийх энэ өдрийг хүртэл хэргийн оролцогчид ба хууль зөрчин, эрх мэдэл хэтрүүлсэн нэг бус албан тушаалтныг хаацайлахын тулд бүгд үгсэн дан ганц миний биед бүх бурууг тохохоор оролдон ятгасаар ирсэн тухай бодит баримт хуулийн үндэслэл бүхий дараах зүйлсийг дэлгэн уламжилж, дүүргийн шүүх хууль гажуудуулсан энэ бульхайт үйлдлийг хаацайлах хэрэгсэл бололгүй цаг алдалгүй таслан зогсоож залруулаасай гэж хүсэж байна. Би хуулийн зохих ял шийтгэлээс зайлсхийж гэм буруугаа бусдад тохох, гүтгэх санаа агуулаагүй, зөвхөн хүн бүр хуулийн өмнө тэгш байж оногдох гэм буруугийн хариуцлагаа хүлээх зарчмыг эрхэмлэсэн. Хэргийг шалгаж эхэлснээс хойш миний болон хэргийн оролцогчдын өгсөн нэг бус мэдүүлэг, баримт прокурорын хяналтаас гадуур замхран хавтаст хэрэг, яллах дүгнэлт зэрэгт тусгагдаагүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр прокурор Эрдэнэбаяр санал хүсэлт авахаар, мөрдөн тасгийн дарга Баярсайхан, мөрдөгч Мөнхбаяр, Чинзориг нар санал хүсэлт болон байцаалт авахаар, хэргийн оролцогч Д-ийн өмгөөлөгч Намжилцогт нар нэгэн зэрэг ирж уулзсанаар Д, түүний эхнэр Хишигжаргал нарыг хэргийн гадуур үлдээж тэдэнтэй холбоотой төрийн албан хаагч авлига авсан албан тушаалтнуудыг хаацайлахаар шууд тулган шаардах ятгалга эхэлж Д-ийг батлан даалтад гаргуулахын тулд Хишигжаргал нь хошууч Баярсайханд 500.000 төгрөг дансаар өгснийг Д-оос мэдсэн билээ. Мөн Хишигжаргал нь одоо Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс тухайн үед Налайх дүүргийн эрүүгийн төлөөлөгч байсан Ганбаатарт 2.000.000 төгрөг өгч хэргийн үйлдэлд холбогдуулан хураагдсан машин, мотоциклоо авсан. Д нь эхнэр Хишигжаргалыг хэргээс салгахын тулд мөрдөгч Чинзориг 100.000 төгрөг, 100-200 мянган төгрөгийн үнэтэй архи зэргийг өгсөн. Ингэснээр Хишигжаргал нь хулгайн малд эрх бүхий төрийн албан хаагчийн тамга бүхий хуудсаар хуурамч гарал үүслийн бичиг үйлдсэн түүнд тамга тэмдэг ашиглуулсан эрх бүхий этгээд зэрэг албан тушаал авлигын асуудалд холбогдох хүмүүсийг хуулийн хариуцлагаас хаацайлж, хэргийн хамтрагчдын ар гэр, өмгөөлөгч нараар болон Д-ийн өмгөөлөгч Намжилцогт нараар нөлөөлүүлэн намайг хэргийн үйлдлүүдээ түүний дотор хамт хийсэн үйлдлүүдээ ганцаараа үйлдсэн гэж, дангаараа хүлээхийг ятгаж, надад олон зүйл амласаар байгаа. Прокурор Эрдэнэбаяр нь энэ бүх хууль зөрчсөн байдлыг мэдсээр байж хуулийн зохих хяналт тавилгүй, бусдад ял завшуулж, хэргийн гадна үлдэх боломж олгож, хэргийн бодит байдлыг ил гаргах боломжийг надад олгохгүй байхын тулд шүүхийн эцсийн шийдвэр гаргах нөхцөл хангагдаагүй байхад яллах дүгнэлт үйлдэж, хэргийн гол оролцогч намайг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцохыг зориуд боогдуулсан гэж үзэж байна. Иймд дээрх дурдсан болон өөр бусад үндэслэл, баримтуудыг зохих байгууллага АТГ-аар шалгуулах хүсэлтээ гаргаж уламжилсан ба шалгуулж тогтоолгосноор хэргийн бодит байдал, миний болон бусад этгээдүүдийн оролцоо, гэм буруугийн хэмжээ үнэн зөвөөр тогтоож, хуулийн дагуу зохих ял шийтгэл оногдуулах нөхцөл бүрдэх юм. Миний бие шийтгэх тогтоолыг бодит байдал, шударга үнэнд нийцээгүй гэж үзэн хууль гажуудуулсан үйлдлүүдийг шалгасан байгууллагын шийдвэрийн хамт өөрийн байр сууриа дараагийн шатны шүүхэд хамгаалан хандах билээ. Иймээс та бүхнийг хууль эрх зүйд нийцсэн, зөв шийд гаргаж, хэргийн бодит байдал, хэн үйлдсэн, тал бүрээс нь нотолсон эсэх, нотолсныг хянасан байдал зэргийг харгалзан үзнэ гэдэгт итгэж, давж заалдах гомдол гаргав...” гэжээ.

Шүүгдэгч Г.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би цаашдын амьдрал болон эхнэр, хүүхдээ гэсэн зүрх сэтгэлтэй хүн. Дахин ийм гэмт хэрэгт оролцохгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж бусдад учруулсан 22.550.000 төгрөгөөс 6.100.000 төгрөгийг хохирогч нарт өгсөн. Бусдад учруулсан хохирлоо цаашид төлж барагдуулах болно. Хохирогч Р.Оюунбатын 10 тооны адууны 7 адууг мэдэх учир 7 адууны хохирол төлнө гэж бодож байна. Харин 3 адууг нь Г.М-н танил болох Дэмбээ гэгч хүн авч явсан. Иймд хэргийн үнэн зөвийг олж Дэмбээ гэгч хүнээс 3 адууны хохирлыг гаргуулж өгнө үү. Үлдсэн хохирлоо үнэн зөвөөр гаргуулж хохирлоо төлөх бодолтой байна...” гэжээ.

Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг шүүхэд шилжих үед миний үйлчлүүлэгч Г.Д надад Дэмбээ гэдэг хүний тухай хэлсэн. Говь-Угтаал сумын хүн надаас 13 адуу нэхдэг. Гэтэл 13 адуу биш 10 адуу авсан. Г.М нь Дэмбээ гэдэг хүнд хамгийн үнэтэй 3 адууг нь өгсөн байсан. Тийм учраас мөнгийг хувааж төлүүлмээр байна гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд надад тийм зүйл яриагүй тул энэ асуудлыг би орхисон. Шүүгдэгч Г.М үүнд тайлбар хэлдэггүй. Дэмбээгийн асуудлыг Г.Д надтай ярьж зөвшилцөөгүй тул мэдэхгүй байна. Манай үйлчлүүлэгчийг Г.М ятгасан байсан. Анх давж заалдах гомдол гаргахгүй гэж ярьж байхад шүүгдэгч Г.М “намайг ингээд байна, чи жаахан ч гэсэн юм бич, тэгэхгүй бол чи буруутай юм шиг харагдаад байна” гэж хэлсэн байсан. Би Г.Д-оос “яагаад гомдол гаргасан юм бэ” гэж асуухад Г.М-ыг хэлэхээр нь бодож байгаад бичсэн гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

            Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан эд мөрийн баримтаар хураагдсан бугуйл 1 ширхэг, хутга 2 ширхэг, мах хучиж явсан гялгар уут 1 ширхэг, 350.000 төгрөг тус тус хураагдсан. Энэ эд зүйлийг хураагдахад цуг байсан хүмүүс болон үйлдсэн гэмт хэрэг нь, 2016 оны 8 дугаар сарын 30-ны шөнө Өлзийбатын бор алаг үхрийг Хар бургастайн даваа гэх газар аваачиж махалж борлуулсан. Энэ хэргийг үйлдэхэд Г.М, Г.Д бид нар цуг байсан. Тухайн үедээ үхрийн махаа зараад 350.000 төгрөг болгосон. Энэ мөнгийг бид гурвыг цуг байхад Налайх дүүргийн цагдаагийн газар 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байцаагдаж байхад дэслэгч Мөнхбаяр, эрүүгийн төлөөлөгч Галтбаатар нар нь эд мөрийн баримт гэж хурааж авсан. Энэ хурааж авсан мөнгийг баригдах үед Г.М, Г.Д нар нь өмнөх хэрэгт холбогдсон байсан 10-н адуу хулгайлж борлуулсан мөнгөөрөө худалдаж авсан байсан мотоциклийг Галтбаатар нар нь “мотоциклийг чинь хурааж авахаа болилоо, харин 350.000 төгрөгийг чинь хурааж аваагүй гээд бодчихъё, бид хоёр хэрэглэсэн шүү, та нар их хохиролтой юм чинь 350.000 төгрөгөө зохицуулаарай” гэж хэлсэн байсан. Анхан шатны шүүх хуралд эд мөрийн баримтыг байцаагч нар хувьдаа завшсан болохоор шүүх хуралд ямар ч эд мөрийн баримт оролцуулаагүй.

            2016 оны 9 дүгээр сарын дундуур Г.Д, Г.М бид нарыг цагдан хоригдож байхад Г.Д-ийн эхнэр Хишигжаргал мөн түүний найз “Хондо сивик” загварын машин нэр дээр нь байдаг Мөнхтуяа нарыг Налайх дүүргийн Цагдаагийн газар эрүүгийн төлөөлөгч Галтбаатар нь ажлын бус цагаар дуудаж “бэлэн 2.000.000 төгрөг, 70 ширхэг буузтай аваад ирээ, ярилцах юм байна” гэж дуудаад очиход нь “танай нөхөр Г.Д болон Г.Б нарыг энэ холбогдсон хэргээс нь гайгүй салгаж чадвал хэрэгсэхгүй болгох талаас нь ярилцаж өгье, бас энд хураагдсан “Хондо сивик” машиныг аваад өгье” гэж хэлсэн байсан. Энэ машин нь Өлзийбатын 1 тооны үхрийг шулж борлуулахад ачиж явсан машин ба Налайх дүүргийн журмын хашаанд хураагдсан байсан. Тухайн үед Хишигжаргал, Мөнхтуяа нар 2.000.000 төгрөг, 70 ширхэг бууз өгчихөөд явсан байсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын эхээр миний бие Д-ийн хамт батлан даалтад гарсан байхад цагдаагийн газар Д, Хишигжаргал нарыг дуудаж, машинаа ав гэхэд нь машинаа авсан байсан.

Миний бие 350.000 төгрөг болон 2.000.000 төгрөгийн хахууль авч, хэргээс чинь салгаж өгнө гэсэн дэслэгч Мөнхбаяр, эрүүгийн төлөөлөгч Галтбаатар нарт гомдолтой байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Г.Б-ын эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу хэрэглэж, үнэн зөв үнэлэлт өгөлгүйгээр түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Яллах дүгнэлтэд Г.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон зүйлчилж эрх зүйн байдлыг нь дордуулж хүндрүүлсэн. Шүүх эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэнгүй. Анхан шатны шүүхээс Г.Б-г хохирогч Г.Энхбаатарт 500.000 төгрөгийг гаргуулан олгох шийдвэрийн дагуу хохирогч Г.Энхбаатарт 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 2021467885 тоот дансанд 500.000 төгрөгийг шилжүүлэн өгч хохирлыг барагдуулсан болно.

Иймд хэргийг хянан үзэж Г.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс Г.Б-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх, Г.М, Г.Д, Г.Б, О.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.  

Учир нь, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” байхаар, мөн мал хулгайлах гэмт хэргийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд тусгайлан шинээр гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.

Прокуророос шүүгдэгч Г.М, Г.Д нарын мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Б, О.Б нарын мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь буруу байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтийг зөвтгүүлэлгүйгээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн атлаа мал хулгайлах гэмт хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл буюу хулгайлах гэмт хэрэг гэж үзэн зүйлчилсэн нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг зөв тогтоох шаардлагатай байна. Ингэснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг хийхэд ач холбогдолтой юм.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн ашиг орлогоор олж авсан эд хөрөнгийг хураах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.М, Г.Д, Г.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.