| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00767/И |
| Дугаар | 79 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 79
2017 оны 01 дүгээр сарын 30 Дугаар156/ШШ2017/00079 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00767/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сум, 3 дугаар багт оршин суух, иргэн Бодонгууд овогт Дамдины Отгонтунгалаг /РД:СП66011901/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүү хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
Нэхэмжлэгч Д.Отгонтунгалаг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хөдөө малтай байдаг, цас зуд ихтэй цаг чангараад зам хаагдаж байгаа тул нааш цаашаа явах чадахгүйгээс шүүх хуралд оролцох боломжгүй болоод байгаа тул намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонтунгалаг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй архивт шилжин ирээгүй учраас ажиллаж байсан байдал баталгаажаагүй байгаа юм. Иймд миний Хэнтий аймгийн Норовлин сумын харъяа Бүрэнхааны хорооны Хүний их эмчийн салбарт 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар, Бүрэнхаан дахь Хөдөлмөр хүмүүжил эмчилгээний 0431 дүгээр ангийн Туслах аж ахуйд 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гахайчнаар, Хэнтий аймгийн Норовлин сумын харъяа Бүрэнхаан хоршоололд 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9, 15, 18-21/ бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонтунгалаг нь Хэнтий аймгийн Норовлин сумын харъяа Бүрэнхааны хорооны Хүний их эмчийн салбарт 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар, Бүрэнхаан дахь Хөдөлмөр хүмүүжил эмчилгээний 0431 дүгээр ангийн Туслах аж ахуйд 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гахайчнаар, Хэнтий аймгийн Норовлин сумын харъяа Бүрэнхаан хоршоололд 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Отгонтунгалаг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д. Отгонтунгалаг нь Хэнтий аймгийн Норовлин сумын харъяа Бүрэнхааны хорооны Хүний их эмчийн салбарт 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар, Бүрэнхаан дахь Хөдөлмөр хүмүүжил эмчилгээний 0431 дүгээр ангийн Туслах аж ахуйд 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гахайчнаар, Хэнтий аймгийн Норовлин сумын харъяа Бүрэнхаан хоршоололд 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт, /хх-ийн 4 тал/ хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, /хх-ийн 5-6 тал/ Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын цалингийн лавлагаа, /хх-ийн 7 тал/ Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын а/2540 дугаартай лавлагаа, /хх-ийн 8 тал/ Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын а/846 дугаартай лавлагаа, /хх-ийн 9 тал/ Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, / хх-ийн 10 тал/ Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 11 тал/ нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, /хх-ийн 12 тал/ гэрч Ж.Алтангэрэлийн мэдүүлэг, /хх-ийн 15 тал/ гэрч Ж.Оюунчимэгийн мэдүүлэг, /хх-ийн 17 тал/ зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.Отгонтугалагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Хэнтий аймгийн Норовлин сумын харъяа Бүрэнхааны хорооны Хүний их эмчийн салбарт 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар, Бүрэнхаан дахь Хөдөлмөр хүмүүжил эмчилгээний 0431 дүгээр ангийн Туслах аж ахуйд 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гахайчнаар, Хэнтий аймгийн Норовлин сумын харъяа Бүрэнхаан хоршоололд 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бодонгууд овогт Дамдины Отгонтунгалаг /РД: СП 66011901/-ийг Хэнтий аймгийн Норовлин сумын харъяа Бүрэнхааны хорооны Хүний их эмчийн салбарт 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар, Бүрэнхаан дахь Хөдөлмөр хүмүүжил эмчилгээний 0431 дүгээр ангийн Туслах аж ахуйд 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гахайчнаар, Хэнтий аймгийн Норовлин сумын харъяа Бүрэнхаан хоршоололд 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Отгонтунгалагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР