Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: П.Итгэл,

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,  

Шүүгдэгч: С.А /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сү А холбогдох эрүүгийн 2011000000983 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1 ганцаараа, Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуус задгай 1-1 тоотод оршин суух, урьд нь 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 20 хоног баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт, С А, /РД:УЮ91022095/,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар

Шүүгдэгч С.А нь 2020 оны 09 дугаар сарын 30-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 15-293 тоот нийтийн байранд оршин суух иргэн Д.Довчинбуяндалайгийн гэрт нэвтрэн орж түрийвчтэй мөнгө болон бичиг баримтуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж 177,400 /нэг зуун далан долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эхийн 3-1219 тоотод хамтран амьдрагч О.Алтанцэцэгтэй маргалдан улмаар гараараа түүний хүзүү, эрүүн тус газарт нь цохиж хүзүү, эрүүнд нь зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2011000000983 дугаартай хэргээс:

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: Нийтийн байранд өөдөөс харсан айлын ахын түрийвчийг авсан маань үнэн. Харин би Алтанцэцэгийг цохиж, зодоогүй. Би энэ талаар хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичгээр тайлбар өгч байсан. Би тухай өдөр найзындаа байхад цагдаа нар авч явсан. Би Алтанцэцэгийнд очоогүй гэв.

Хохирогч Д.Довчинбуяндалайгийн “Би 2020.09.29-ний орой 21 цагийн үед гэртээ унтсан бөгөөд шөнө 03 цагт сэрээд ажил руугаа явах гэтэл түрийвчтэй мөнгө бичиг баримт байхгүй байсан. Ингээд би нийтийн байрны жижүүр охинруу залгаад ах нь өрөөнөөсөө түрийвчээ алдчихлаа камераа шүүчих гэж хэлсэн бөгөөд тухайн үед тог байхгүй байсан бөгөөд тог ирэхээр камер шүүж үзтэл 2020.09.29-ний 21 цаг 40 минутанд манай өрөөрүү эсрэг талын өрөөний залуугийн найз орсон байсан. Ингээд цагдаад хандсан. Цагдаа ирсэний дараа манай эсрэг талын залуугийн өрөөнд нь ороод миний түрийвчийг олсон миний түрийвчтэй бичиг баримт байсан бөгөөд мөнгө нь байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/,

Гэрч Д.Ганцэцэгийн “Би 2020.09.29-ний өглөө би 06 цагийн орчимд гэрээсээ гараад ажилдаа явсан бөгөөд манай нөхрийн найз Амартүвшин 2 хоносон байсан ба манай нөхөр найзтайгаа хамт үлдсэн. Ингээд би орой 21 цагийн орчимд гэртээ ирэхэд хоёулаа согтуу байсан манай нөхөр Ариунжаргал тасраад унтсан байсан. Найз нь болох Амартүвшин гайгүй өөрийн гэсэн ухаантай байсан ба намайг орж ирсэний дараа найз нь 00 орчихоод ирье гэж хэлсэн. Удалгүй ороод ирсэн энэ үед нь Ариунжаргал бид 2 муудалцаж байсан бөгөөд би нөхрийгөө архи уулаа гэж маргалдсан би уурлаад ээжрүүгээ явсан бөгөөд ардаас Ариунжаргал залгаад уучлаарай яваад очьё гээд манай ээжийн гэрт Дарь-Эхээс намайг ирж авсан. Энэ үед Амартүвшинтэй хамт ирсэн. Намайг аваад замаараа дэлгүүрээс 1 шил архи ундаа авсан. Ингээд гэрт ирээд архиа бид 3 хувааж уугаад унтаад өгсөн. Шөнө А босоод юм идэж уугаад байсан. Намайг шөнө сэрээгээд найз нь юм идмээр байна гэж хэлсэн. Би хөргөгчинд боорцог байгаа гэж хэлээд унтаад өгсөн. Өглөө гэнэт 2 цагдаа орж ирээд хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд би Амартүвшингээс юу болсон талаар асуутал найз авчихсан юм аа гэж хэлсэн. Тэгээд манай өрөөний гал тогооны аяга хийдэг шүүгээнээс эсрэг талын өрөөний ахын түрийвч гарч ирсэн. Ингээд Амартүвшинг ирсэн 2 цагдаа аваад явсан. Түрийвчийг нь эсрэг талын өрөөний ах, 2 цагдаа орж ирээд үзтэл дотор нь мөнгө байхгүй бичиг баримтууд нь байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

Э.Хохирогч О.Алтанцэцэгийн “2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15-16 цагийн үед намайг гэртээ буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр бага Дарь-Эхийн 3-1219 тоот гэртээ ганцаараа сууж байсан чинь гаднаас манай хамтран амьдрагч Амартүвшин халамцуу орж ирээд хэрүүл өдөөд эхэлсэн. Намайг тухайн үед Амартүвшин зүгээр байхад янз бүрээр хараагаад гичий нохойгоор дуудаад байсан. Харааж зүхэж байгаад ардаас хоолой боогоод дараа нь эрүү рүү гараараа нэг удаа цохичихоод гараад зугтаачихсан. Би тухайн үед цагдаад дуудлага мэдээлэл өгөөгүй. Амартүвшин ч эргэж ирээгүй алга болсон. Маргааш орой нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны орой манай хүү Сандагбат, хүргэн Болдбаатар нар ирээд миний зодуулсан байдлыг харангуутаа цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би тэгээд цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх- 121-122 хуудас/,

Ю.Гэрч Л.Урангуагийн “...гэрт нь ороход Алтанцэцэгийн том хүү Сандагбат нь надаас түрүүлээд очсон байж байсан. Тухайн үед Алтанцэцэг нь ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба хөнжил дотроо их л зовиуртай хэвтэж байгаа харагдсан. Тэгээд би хөнжпийг нь сөхөөд харсан чинь Алтанцэцэгийн хүзүүн дээр 2 тийшээгээ зулгарсан шарх харагдаж байсан. Тэгээд Алтанцэцэг надад хэлэхдээ өчигдөр Амартүвшин намайг миний өмсөж байсан цамцаар татаж боогоод тэгээд зодож байгаад гараад явсан, дахиж ирээгүй ээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг/хх-ийн хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11326 дугаартай ‘О.Алтанцэцэгийн хүзүү, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хх-134-135 хуудас/

Иргэн Д.Довчинбуяндалайгаас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 1/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-3/,

Дамно компанийн хөрөгийн үнэлгээний тайлан /хх-ийн 11/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-22/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23-24/,

Иргэн О.Алтанцэцэгээс Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 106 хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  нь 2020 оны 09 дугаар сарын 30-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 15-293 тоот нийтийн байранд оршин суух иргэн Д.Довчинбуяндалайгийн гэрт нэвтрэн орж түрийвчтэй мөнгө болон бичиг баримтуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж 177,400 /нэг зуун далан долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эхийн 3-1219 тоотод хамтран амьдрагч О.Алтанцэцэгтэй маргалдан улмаар гараараа түүний хүзүү, эрүүн тус газарт нь цохиж хүзүү, эрүүнд нь зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Довчинбуяндалайгийн “Би 2020.09.29-ний орой 21 цагийн үед гэртээ унтсан бөгөөд шөнө 03 цагт сэрээд ажил руугаа явах гэтэл түрийвчтэй мөнгө бичиг баримт байхгүй байсан. Ингээд би нийтийн байрны жижүүр охин руу залгаад ах нь өрөөнөөсөө түрийвчээ алдчихлаа камераа шүүчих гэж хэлсэн бөгөөд тухайн үед тог байхгүй байсан бөгөөд тог ирэхээр камер шүүж үзтэл 2020.09.29-ний 21 цаг 40 минутад манай өрөө рүү эсрэг талын өрөөний залуугийн найз орсон байсан. Ингээд цагдаад хандсан. Цагдаа ирсний дараа манай эсрэг талын залуугийн өрөөнд нь ороод миний түрийвчийг олсон миний түрийвчтэй бичиг баримт байсан бөгөөд мөнгө нь байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/, гэрч Д.Ганцэцэгийн “Би 2020.09.29-ний өглөө би 06 цагийн орчимд гэрээсээ гараад ажилдаа явсан бөгөөд манай нөхрийн найз Амартүвшин 2 хоносон байсан ба манай нөхөр найзтайгаа хамт үлдсэн. Ингээд би орой 21 цагийн орчимд гэртээ ирэхэд хоёулаа согтуу байсан манай нөхөр Ариунжаргал тасраад унтсан байсан. Найз нь болох Амартүвшин гайгүй өөрийн гэсэн ухаантай байсан ба намайг орж ирсний дараа найз нь 00 орчхоод ирье гэж хэлсэн. Удалгүй ороод ирсэн энэ үед нь Ариунжаргал бид 2 муудалцаж байсан бөгөөд би нөхрийгөө архи уулаа гэж маргалдсан би уурлаад ээж рүүгээ явсан бөгөөд ардаас Ариунжаргал залгаад уучлаарай яваад очъё гээд манай ээжийн гэрт Дарь-Эхээс намайг ирж авсан. Энэ үед Амартүвшинтэй хамт ирсэн. Намайг аваад замаараа дэлгүүрээс 1 шил архи ундаа авсан. Ингээд гэрт ирээд архиа бид 3 хувааж уугаад унтаад өгсөн. Шөнө А босоод юм идэж уугаад байсан. Намайг шөнө сэрээгээд найз нь юм идмээр байна гэж хэлсэн. Би хөргөгчид боорцог байгаа гэж хэлээд унтаад өгсөн. Өглөө гэнэт 2 цагдаа орж ирээд хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд би Амартүвшингээс юу болсон талаар асуутал найз авчихсан юм аа гэж хэлсэн. Тэгээд манай өрөөний гал тогооны аяга хийдэг шүүгээнээс эсрэг талын өрөөний ахын түрийвч гарч ирсэн. Ингээд А ирсэн 2 цагдаа аваад явсан. Түрийвчийг нь эсрэг талын өрөөний ах, 2 цагдаа орж ирээд үзтэл дотор нь мөнгө байхгүй бичиг баримтууд нь байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/, хохирогч О.Алтанцэцэгийн “2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15-16 цагийн үед намайг гэртээ буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр бага Дарь-Эхийн 3-1219 тоот гэртээ ганцаараа сууж байсан чинь гаднаас манай хамтран амьдрагч А халамцуу орж ирээд хэрүүл өдөөд эхэлсэн. Намайг тухайн үед Амартүвшин зүгээр байхад янз бүрээр хараагаад гичий нохойгоор дуудаад байсан. Харааж зүхэж байгаад ардаас хоолой боогоод дараа нь эрүү рүү гараараа нэг удаа цохичхоод гараад зугтаачихсан. Би тухайн үед цагдаад дуудлага мэдээлэл өгөөгүй. А ч эргэж ирээгүй алга болсон. Маргааш орой нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны орой манай хүү Сандагбат, хүргэн Болдбаатар нар ирээд миний зодуулсан байдлыг харангуутаа цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би тэгээд цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх- ийн хуудас/, гэрч Л.Урангуагийн “...гэрт нь ороход Алтанцэцэгийн том хүү Сандагбат нь надаас түрүүлээд очсон байж байсан. Тухайн үед Алтанцэцэг нь ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба хөнжил дотроо их л зовуурьтай хэвтэж байгаа харагдсан. Тэгээд би хөнжлийг нь сөхөөд харсан чинь Алтанцэцэгийн хүзүүн дээр 2 тийшээ гээ зулгарсан шарх харагдаж байсан. Тэгээд Алтанцэцэг надад хэлэхдээ өчигдөр А намайг миний өмсөж байсан цамцаар татаж боогоод тэгээд зодож байгаад гараад явсан, дахиж ирээгүй ээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг/хх-ийн хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч С.А дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул шүүгдэгч С.Амартүвшинг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.А хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч С.А ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарууллаа. 

  Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоолоо. Ингэхдээ  хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дах хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 30 хоног хорих ялаар тооцож  нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар тогтоолоо.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Довчинбуяндалай, О.Алтанцэцэг нар нь гомдол саналгүй /хх-ийн 8, 121-122/ байх тул шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч С.А 47 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            - Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.А 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх хэсэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга /торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногоор тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А  оногдуулсан 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл /47 дөчин долоо/ хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч Г.Амартүвшиний  эдлэх ялд оруулан тооцсугай.

             7.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжл