| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0841/э |
| Дугаар | 2021/ШЦТ/141 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч: И.Ариунсанаа,
Шүүгдэгч: Ш.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Даравгай овогт Шагдарсүрэнгийн Эн холбогдох эрүүгийн 2011019410028 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Хүчит шонхор” худалдааны төвд мах бэлтгэгч ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-850 тоотод оршин суух хаягтай, 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 cap баривчлах ял шийтгүүлж, хугацаа дуусаж суллагдсан, 2018 оны 7 дугаар сарын 09- ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан, хэрэг хариуцах чадвартай, Даравгай овгийн Ша Э, /РД:ЖЭ80092074/,
Холбогдсон гэмт хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр
Шүүгдэгч Ш.Энь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүчит шонхор” зах дотор иргэн Г.Батбаяртай маргалдаж улмаар түүний толгой нүүр рүү гараараа цохиж, толгой, хэвлий, нуруу хэсэг рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь “...нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнд өнгөц шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2011019410028 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ш.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Г.Батбаярын “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө би Нарантуул 2 зах руу хүнсээ цуглуулахаар өөрийн эзэмшлийн амьжиргаа цагаан гэдэг жижиг ачааны машинтай очоод захын төв байшингийн урд хаалга руу явж байтал зам дээр нэг приус 30 загварын машин зам хаагаад тавьсан байхаар нь би жолоочид нь холдуулж бай цаад руу чинь оръё гэж гэтэл нэг эрэгтэй хүн намайг “...Самарчин минь чамд ямар хамаатай юм бэ, чамаар заалгах юм уу гээд над дээр хүрээд ирэхээр нь би машинаасаа буусан чи манай Хүчит шонхор зах дээр самар зардаг биз дээ...” гээд миний хувцаснаас заамдаад авахаар нь би зөрүүлээд хувцаснаас нь заамдаж автал намайг газар унагаад дээрээс дараад байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд ноцолдож байгаад хоёулаа тавь тавь гэж хэлж байгаад салцгааж босоод хамт явсан эмэгтэй нь машинаа холдуулаад надтай маргалдсан залуу араас нь явганаар зам дээр алхаад холдохгүй болохоор нь би араас нь машиндаа сууж явахдаа замаас холдоочээ гэж хэлсэн чинь залуу машины цонхоор гараа оруулж ирээд миний нүүр рүү нэг алгадахаар нь би буугаад түүн рүү очтол намайг заамдаж аваад толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Энэ үед миний хамраас цус гараад би тонгойсон чинь намайг гэдэс орчим нэг удаа өшиглөөд намайг эвхэрсэн чинь миний куртикийг толгой дээгүүр бүтээж байгаад 2-3 удаа толгой нүүр орчим өшиглөсөн. Хажуугаар танихгүй хүмүүс уг залууг надаас салгасан. Гэтэл уг залуу буцаж ирээд намайг сууж байхад миний нуруу орчим өшиглөсөн. Түүний дараа хамгаалагч залуу хүрч ирээд уг залууг надаас холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12895 тоот дүгнэлтэд:
1. Г.Батбаярын биед нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнд өнгөц шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Энь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүчит шонхор” зах дотор иргэн Г.Батбаяртай маргалдаж улмаар түүний толгой нүүр рүү гараараа цохиж, толгой, хэвлий, нуруу хэсэг рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь “...нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнд өнгөц шөрх, зүүн нүдний зовхинд цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Г.Батбаярын “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө би Нарантуул 2 зах руу хүнсээ цуглуулахаар өөрийн эзэмшлийн амьжиргаа цагаан гэдэг жижиг ачааны машинтай очоод захын төв байшингийн урд хаалга руу явж байтал зам дээр нэг приус 30 загварын машин зам хаагаад тавьсан байхаар нь би жолоочид нь холдуулж бай цаад руу чинь оръё гэж гэтэл нэг эрэгтэй хүн намайг “...Самарчин минь чамд ямар хамаатай юм бэ, чамаар заалгах юм уу гээд над дээр хүрээд ирэхээр нь би машинаасаа буусан чи манай Хүчит шонхор зах дээр самар зардаг биз дээ...” гээд миний хувцаснаас заамдаад авахаар нь би зөрүүлээд хувцаснаас нь заамдаж автал намайг газар унагаад дээрээс дараад байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд ноцолдож байгаад хоёулаа тавь тавь гэж хэлж байгаад салцгааж босоод хамт явсан эмэгтэй нь машинаа холдуулаад надтай маргалдсан залуу араас нь явганаар зам дээр алхаад холдохгүй болохоор нь би араас нь машиндаа сууж явахдаа замаас холдоочээ гэж хэлсэн чинь залуу машины цонхоор гараа оруулж ирээд миний нүүр рүү нэг алгадахаар нь би буугаад түүн рүү очтол намайг заамдаж аваад толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Энэ үед миний хамраас цус гараад би тонгойсон чинь намайг гэдэс орчим нэг удаа өшиглөөд намайг эвхэрсэн чинь миний куртикийг толгой дээгүүр бүтээж байгаад 2-3 удаа толгой нүүр орчим өшиглөсөн. Хажуугаар танихгүй хүмүүс уг залууг надаас салгасан. Гэтэл уг залуу буцаж ирээд намайг сууж байхад миний нуруу орчим өшиглөсөн. Түүний дараа хамгаалагч залуу хүрч ирээд уг залууг надаас холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12895 тоот шинжээчийн дүгнэлт”, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Эдээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ш.Энхтулгыг бусдын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ш.Э гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Батбаяр нь гомдол саналгүй /хх-ийн 51 дугаар хуудас/ гэх, шүүгдэгч нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Ш.Э хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Даравгай овогт Ш Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоон зуу/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ш.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжл