| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0837/э |
| Дугаар | 2021/ШЦТ/157 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч Ч.Батбаатар,
Шүүгдэгч Ч.З түүний өмгөөлөгч Л.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхим хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шархчин овогт Ч З холбогдох эрүүгийн 2003004590406 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа Бөмбөгөр худалдааны төвд цайны газар ажиллуулдаг ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эмээгийн хамт, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 24 дүгээр байрны 29 тоотод оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэн 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Шархчин овгийн Ч З, /РД:УШ88041011/
Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.Золжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Рич” зочид буудлын арын замд “Тоёото приус” маркийн 30-75 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 49 настай эрэгтэй А.Доржийг мөргөж А.Дорж нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан гэмт хэргийг, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэг аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах: гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2003004590406 тоот эрүүгийн хэргээс:
Шүүгдэгч Ч.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Намууны “...Манай аав А.Дорж нь манай ээжтэй гэр бүл болж амьдарч байгаад 1994 оны үед салсан гэсэн. Би ээжтэйгээ хамт өссөн. Манай аавд надаас өөр ойр хүн байхгүй. Төрсөн ах дүүгүй. Холын хамаатнууд байдаг бөгөөд одоо ирэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,
Гэрч С.Эрдэнэцогтын “2020 оны 09 дүгээр сарын 25-нд Баянбүрдийн автобусны буудлын ТҮЦ орж тамхи авахаар явганаар замын хажуугийн зүүн талын явган хүний замаар урдаасаа хойшоо чиглэлд явж байсан. Би Рич зочид буудлын урд талд явж байх үед гэнэт түс хийх чимээ гарахаар нь би баруун хойд зүг рүү хартал машины гуфер салаад уначих шиг болсон. Тэгээд хартал хүн мөргүүлээд гутал, автомашины толь зэрэг зүйлс газарт унаж байсан. Би машин руу хүүе гээд орилоход нөгөө машин хурдаа бага зэрэг удаашруулаад зогсох гэснээ болиод шууд давихад явчихсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч Н.Эрдэнэсайханы “Би 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө... Баянбүрдийн тойрогт баруун гар тийш урагшаа эргэтэл явган хүний гарц дээр 1 хүн хэвтэж байсан. Би шууд Супер-92 шатахуун түгээхийн талбай руу ороод 102-луу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/
Гэрч С.Эрдэмбилэгийн “2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө найз Билгүүнээ, Мөнх-Эрдэнэ нарын хамт Зүчибаярын гэрт 23 цагийн үед очоод нэлээд удаан ярьж сууж байгаад гэртээ харих гээд гараад тэдний байрны гадаа тамхи татаад зогсож байтал гэнэт хойд талд түс хийх чимээ гарсан. Бид 3 хоорондоо машин мөргөлдчихлөө гэж яриад зам руу ойрхон яваад хартал зам дээр явган хүний гарц нь дээр хүн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар хуудас/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2161 дугаартай:
1. Талийгаач А.Доржийн цогцост тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, өрцний зүүн хэсэг, элэгний зүүн дэлбэн, дэлүүний урагдал, задрал, цээжний зүүн хөндий ба хэвлийн хөндийн цусан хураа, бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмын сэртэн, зүүн сүүж, умдгийн зүүн дээд, доод, баруун доод салаа, хоёр талын сүүжний ацетабулын урд хэсэг, зүүн шилбэний ясны далд хугарал, шагайн үений мултрал, толгойн хуйхан доорх дагз хэсгийн цус хуралт, хоёр хөлийн өвдөг, шилбэ, шагай, тавхай хэсгийн цус хуралт, зулгаралт, дух баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Талийгаач нь ерөнхий судас хатуурал, зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байна.
4. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндий дэлүүний зай дахь идээт буглаа, цусан үжлээр хүндэрч нас баржээ.
5. ГССҮТ-ийн 29157 дугаартай өвчний түүхэнд дурдсанаар талийгаач нь 2020-10-13-нд 08:10 цагт нас баржээ...” гэсэн дүгнэлт, /хх- 81-88 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 173 дугаартай:
“1. Т.Приус маркийн 30-75 УБН дугаарын автомашиныг жолоодож явсан Ч.л нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дaryy тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч А.Дорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадалгаа дүгнэлт /хх- ийн 109-110 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх-ийн 03-13 дугаар хуудас/
2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 14 дүгээр хуудас/
Цогцост гадна үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 19-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Рич” зочид буудлын арын замд “Тоёото приус” маркийн 30-75 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 49 настай эрэгтэй А.Доржийг мөргөж А.Дорж нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан гэмт хэргийг, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэг аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах: гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Эрдэнэцогтын “2020 оны 09 дүгээр сарын 25-нд Баянбүрдийн автобусны буудлын ТҮЦ орж тамхи авахаар явганаар замын хажуугийн зүүн талын явган хүний замаар урдаасаа хойшоо чиглэлд явж байсан. Би Рич зочид буудлын урд талд явж байх үед гэнэт түс хийх чимээ гарахаар нь би баруун хойд зүг рүү хартал машины гуфер салаад уначих шиг болсон. Тэгээд хартал хүн мөргүүлээд гутал, автомашины толь зэрэг зүйлс газарт унаж байсан. Би машин руу хүүе гээд орилоход нөгөө машин хурдаа бага зэрэг удаашруулаад зогсох гэснээ болиод шууд давихад явчихсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 38/, гэрч Н.Эрдэнэсайханы: “Би 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө... Баянбүрдийн тойрогт баруун гар тийш урагшаа эргэтэл явган хүний гарц дээр 1 хүн хэвтэж байсан. Би шууд Супер-92 шатахуун түгээхийн талбай руу ороод 102-луу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40/, гэрч С.Эрдэмбилэгийн: “2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө найз Билгүүнээ, Мөнх-Эрдэнэ нарын хамт Зүчибаярын гэрт 23 цагийн үед очоод нэлээд удаан ярьж сууж байгаад гэртээ харих гээд гараад тэдний байрны гадаа тамхи татаад зогсож байтал гэнэт хойд талд түс хийх чимээ гарсан. Бид 3 хоорондоо машин мөргөлдчихлөө гэж яриад зам руу ойрхон яваад хартал зам дээр явган хүний гарц нь дээр хүн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 46/, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2161 дугаартай дүгнэлт /хх- 81-88/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 173 дугаартай магадалгаа дүгнэлт /хх- ийн 109-110/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх-ийн 03-13/, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 14/, Цогцост гадна үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 19-22/, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.З Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ч.З согтуугаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Ч.З нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан бөгөөд шүүгдэгч шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэв.
Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоолоо. Ингэхдээ хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нийт 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 30 хоногийн хорих ялаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ч.З оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч Ч.З “В” ангиллын 562598 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шархчин овогт ЧиЗ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуугаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд,
-Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ч.З тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавь/ мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавь/ мянган төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.З оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.З оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоног хорих үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Ч.З “В” ангиллын 562598 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.З урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА