Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч: М.Энхбаатар,

Хохирогч Д.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Д.Мтүүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Уул овогт Д М холбогдох эрүүгийн 1905044890914 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул 2 худалдааны төвийн Хүслэн-1 гэх цайны газарт угаагчаар ажилладаг, ам бүл 2 хүүхдийн хамт, Булган аймгийн Булган 4 дүгээр багийн Рашаант усны 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, өмнө 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлсэн гэх Уул овогт Д М /РД:ХЖ86091608/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд иргэн Д.Лхагвасүрэнтэй хамт хонохдоо түүнийг унтсан хойгуур ширээн дээр орхисон байсан Хаан банкны картыг нууцаар авч гараад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 87-д байрлах Хаан банкны АТМ-ээс тухайн картыг ашиглан 3 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 1905044890914 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Д.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч Д.Лхагвасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би тухайн мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас эмчилгээ хийлгэх зорилгоор зээлж авсан байсан. Одоо мөнгө маань хэрэгтэй байна. Би даруй мөнгөө гаргуулж авмаар байна. Өөр гомдол саналгүй гэв.

            Хохирогч Д.Лхагвасүрэнгийн...Би 2019 оны 11 сарын 03-ны шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах хөдөө аж ахуйн буудал дээрээс 200.000 мянган төгрөгөөр тохироод хүүхэн авсан. Тэгээд би такси бариад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дэн буудал нэртэй буудалд 200.000 төгрөгөөр авсан хүүхэнтэйгээ орсон. Тэгээд би өөрийн авч орсон 0,33 граммын Хараа нэртэй архийг тухайн хүүхэнтэй хувааж уусан. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна. 06-07 цагийн үед сэрхэд миний Хаан банкны карт байхгүй болсон байсан. Тэгээд би ээж Янжимаа луу залгаад “миний данснаас мөнгө гарсан байна уу” гэж асуухад манай ээж Янжимаа “5.000.000 төгрөг гарсан байна, одоо дансанд чинь 900.000 гаруй төгрөг үлдсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Миний Хаан банкны картад 5.950.000 мянган төгрөг байсан болохоороо 5.000.000 төгрөг алдагдсан. Би махны ченж хийдэг, миний мах худалдаж авах мөнгө байсан. БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн буудал дээрээс явж байсан таксины жолоочоороо дамжуулан авхуулсан хүүхэн байсан. Хөдөө аж ахуйн буудал хааяа ирж зогсож биеэ үнэлдэг гэж хэлж байсан. Миний Хаан банкны карт нууц кодтой, миний картын нууц кодыг мэдэх хүн байхгүй, би л тухайн картын кодыг мэдэж байгаа. Би тухайн хүүхэнтэй хамт буудалд орохдоо үүдэнд картаараа тооцоо хийсэн, тэгээд надаас буудлын эмэгтэй кодоо хэл гэж хэлэхэд нь өөрийн картын нууц үгээ хэлж дагуулж орсон хүний хажууд нь хэлсэн. Тэгэхэд миний картын нууц үгийг мэдсэн гэж бодож байна. Миний картаас БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Хаан банкны АТМ-нээс 2.000.000 төгрөг, дахин 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр нийт 3 удаагийн гүйлгээгээр гарсан байна. Тухайн эмэгтэй нь шар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, дөрвөлжин нүүрний хэлбэртэй, давхраатай нүдтэй, үс нь урт мөрөө давсан, шар өнгөтэй, би нэрийг нь асуугаагүй, хувийн мэдээллийг нь мэдэхгүй, тухайн хүүхэнтэй хамт хонох тооцооны мөнгийг бэлнээр өгсөн...Над руу Мөнгөнзул гэх эмэгтэй 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн ба үүнээс өөрөөр ямар нэг байдлаар хохирол төлөөгүй. Одоо үлдэгдэл 4.800.000 төгрөгийг нэхэмжилж байна....гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-28-р хуудас/

            Давга овогтой Одсүрэнгийн Хаан банкны 5028346204 дугаарын дансны хуулга. /хх-ийн 41/,

            Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 87-д байрлах АТМ-ийн хяналтын камерын бичлэгт үзэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 44-46/

            Буудлын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 47-48/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд иргэн Д.Лхагвасүрэнтэй хамт хонохдоо түүнийг унтсан хойгуур ширээн дээр орхисон байсан Хаан банкны картыг нууцаар авч гараад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 87-д байрлах Хаан банкны АТМ-ээс тухайн картыг ашиглан 3 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Д.Лхагвасүрэнгийн...Би 2019 оны 11 сарын 03-ны шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах хөдөө аж ахуйн буудал дээрээс 200.000 мянган төгрөгөөр тохироод хүүхэн авсан. Тэгээд би такси бариад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дэн буудал нэртэй буудалд 200.000 төгрөгөөр авсан хүүхэнтэйгээ орсон. Тэгээд би өөрийн авч орсон 0,33 граммын Хараа нэртэй архийг тухайн хүүхэнтэй хувааж уусан. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна. 06-07 цагийн үед сэрэхэд миний Хаан банкны карт байхгүй болсон байсан. Тэгээд би ээж Янжмаа луу залгаад “миний данснаас мөнгө гарсан байна уу” гэж асуухад манай ээж Янжмаа “5.000.000 төгрөг гарсан байна, одоо дансанд чинь 900.000 гаруй төгрөг үлдсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Миний Хаан банкны картад 5.950.000 мянган төгрөг байсан болохоороо 5.000.000 төгрөг алдагдсан. Би махны ченж хийдэг, миний мах худалдаж авах мөнгө байсан. БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн буудал дээрээс явж байсан таксины жолоочоороо дамжуулан авхуулсан хүүхэн байсан. Хөдөө аж ахуйн буудал хааяа ирж зогсож биеэ үнэлдэг гэж хэлж байсан. Миний Хаан банкны карт нууц кодтой, миний картын нууц кодыг мэдэх хүн байхгүй, би л тухайн картын кодыг мэдэж байгаа. Би тухайн хүүхэнтэй хамт буудалд орохдоо үүдэнд картаараа тооцоо хийсэн, тэгээд надаас буудлын эмэгтэй кодоо хэл гэж хэлэхэд нь өөрийн картын нууц үгээ хэлж дагуулж орсон хүний хажууд нь хэлсэн. Тэгэхэд миний картын нууц үгийг мэдсэн гэж бодож байна. Миний картаас БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Хаан банкны АТМ-нээс 2.000.000 төгрөг, дахин 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр нийт 3 удаагийн гүйлгээгээр гарсан байна. Тухайн эмэгтэй нь шар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, дөрвөлжин нүүрний хэлбэртэй, давхраатай нүдтэй, үс нь урт мөрөө давсан, шар өнгөтэй, би нэрийг нь асуугаагүй, хувийн мэдээллийг нь мэдэхгүй, тухайн хүүхэнтэй хамт хонох тооцооны мөнгийг бэлнээр өгсөн...Над руу Мөнгөнзул гэх эмэгтэй 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн ба үүнээс өөрөөр ямар нэг байдлаар хохирол төлөөгүй. Одоо үлдэгдэл 4.800.000 төгрөгийг нэхэмжилж байна....гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-28-р хуудас/, Давга овогтой Одсүрэнгийн Хаан банкны 5028346204 дугаарын дансны хуулга. /хх-ийн 41/, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 87-д байрлах АТМ-ийн хяналтын камерын бичлэгт үзэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 44-46/, Буудлын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 47-48/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.М үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. 

Иймд прокуророос шүүгдэгч Д.М Эрүүгийн  хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 5.000.000 хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.М хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.М хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

   Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Д.М ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Д.Лхагвасүрэнд учирсан хохирол 5.000.000 төгрөгөөс 200.000 мянга төгрөгийг төлсөн үлдэгдэл 4.800.000 төгрөгийг Д.М гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Мнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.М 21 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Д.М асрамжид байдаг түүний хүү 10 настай Г.Амин-Эрдэнийн асрамжийн асуудлыг харьяа дүүргийн засаг даргад шийдвэрлүүлэхээр даалгав.

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

            1. Уул овогт Доржийн М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

            5. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Лхагвасүрэнд олгосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 21 /хорин нэг/ хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч Д.М  эдлэх ялд оруулан тооцсугай.

            8. Гансүх овогтой Амин-Эрдэнэ /\РД:ГЮ11222113/-ын асрамжийн асуудлыг харъяа дүүргийн  засаг даргад даалгасугай

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлс