Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2017/00014/И |
Дугаар | 101 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 101
2017 оны 02 сарын 10 өдөр Дугаар 156/ШШ2017/00101 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00014/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Баярсайхан,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух Авзай овогт Дамбийбалжирын Лхамсүрэнгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Лхамсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт галч, цэвэрлэгчээр, 1983 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдэлд галч, цэвэрлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт цэвэрлэгчээр, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадын шуудан хүргэгч, сахиулаар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадад сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)
D:\2017 он\2015 ШХНБД Г.Мөнхномин [2]\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\шийдвэр\120-Ш-З.docx
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Лхамсүрэн нь 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт галч, цэвэрлэгчээр, 1983 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдэлд галч, цэвэрлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт цэвэрлэгчээр, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадын шуудан хүргэгч, сахиул, галчаар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадад сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Д.Лхамсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон гэсэн.
Иймд Д.Лхамсүрэнгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 33 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Авзай овогт Дамбийбалжирын Лхамсүрэн нь 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт галч, цэвэрлэгчээр, 1983 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдэлд галч, цэвэрлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт цэвэрлэгчээр, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадын шуудан хүргэгч, сахиул, галчаар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадад сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийн бүрэн хангах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хүсэлт гаргагч Д.Лхамсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Лхамсүрэн нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СБ-59090120 регистрийн дугаартай, Авзай овогт Дамбийбалжирын Лхамсүрэн нь 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт галч, цэвэрлэгчээр, 1983 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдэлд галч, цэвэрлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт цэвэрлэгчээр, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадын шуудан хүргэгч, сахиул, галчаар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадад сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Т.Түвшинбаатарын: ... Би 1979 оноос 1981 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан юм. ... Д.Лхамсүрэн нь 1981 оноос 1991 оныг хүртэл хугацаанд “Шинэ-Өрнөлт” нэгдлийн конторт цэвэрлэгч, галчаар, Номгон багийн сүү, тосны заводод ээдэмчингээр, Хурх багт галч цэвэрлэгчээр ажиллаж байсан. ... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 37-38 тал)
2. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ... Д.Лхамсүрэнг ... 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт галч, цэвэрлэгчээр, 1983 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдэлд галч, цэвэрлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт цэвэрлэгчээр, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадын шуудан хүргэгч, сахиул, галчаар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадад сахиул, үйлчлэгчээр томилсугай ... гэжээ. (хх-ийн 7-11 тал)
3. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 21 дугаартай тушаалын хуулбарт: ... 1981 онд ажиллах сумын төв, Ононгийн тосон заводын ажилчид, Дал-Ёл, Цэгээн, Номгон, Баянгол, Хаслиг, Аргантын тасгийн эрхлэгчид, ажилчид, ээдэмцэрийн ажилчдыг хавсралтаар томилсугай. ... Хавсралтын 1. Төв заводод ... ажилчнаар Д.Лхамсүрэн ... гэжээ. (хх-ийн 12-13 тал)
4. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 01 дугаартай тушаалын хуулбарт: ... 2. Нэгдлийн конторын галч, цэвэрлэгч Д.Лхамсүрэн, Т.Наммид нарыг 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй ... гэжээ. (хх-ийн 15 тал)
5. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 18 дугаартай тушаалын хуулбарт: ... 1981 онд ажиллах сумын төв, Ононгийн тосон заводын ажилчид, Дал-Ёл, Цэгээн, Номгон, Баянгол, Хаслиг, Аргантын тасгийн эрхлэгчид, ажилчид, ээдэмцэрийн ажилчдыг хавсралтаар томилсугай. ... Хавсралтын 6. Номгоны тасагт ... ээдэмцэрийн ажилчнаар Д.Лхамсүрэн ... гэжээ. (хх-ийн 16-17 тал)
6. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 57 дугаартай тушаалын хуулбарт: ... Д.Лхамсүрэнг 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс тус нэгдлийн конторын галч, цэвэрлэгчээр ... ажиллуулсугай ... гэжээ. (хх-ийн 18 тал)
7. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 38 дугаартай тушаалын хуулбарт:... конторт галч цэвэрлэгчээр Д.Соёлмаа, Д.Лхамсүрэн нарыг 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ... томилон ажиллуулсугай ... гэжээ. (хх-ийн 20 тал)
8. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 40 дугаартай тушаалын хуулбарт: ... 3. Бригадын сахиул цэвэрлэгчээр Д.Лхамсүрэнг тус тус ажиллуулсугай. ... гэжээ. (хх-ийн 24 тал)
9. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Авзай овогт Дамбийбалжирын Лхамсүрэн, 1959 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр төрсөн, СБ-59090120 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 26 тал)
10. Хүсэлт гаргагч Д.Лхамсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярсайханы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 33 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СБ-59090120 регистрийн дугаартай, Авзай овогт Дамбийбалжирын Лхамсүрэнг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт галч, цэвэрлэгчээр, 1983 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн “Номгон”-ны сүү тосны заводод ээдэмцэрийн ажилчнаар, 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдэлд галч, цэвэрлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Батжил” нэгдлийн конторт цэвэрлэгчээр, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадын шуудан хүргэгч, сахиул, галчаар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Хурх” бригадад сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Д.Лхамсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ