| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0844/э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: И.Ариунсанаа,
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Шүүгдэгч: Л.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лх А холбогдох эрүүгийн 2011019850073 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дундговь, Эрдэнэдалай 7 дугаар баг, малчид 1 гудамжны 4 тоот хаягтай гэх, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрд төвийн 00 тоотод оршин сууж, тухайн байгууллагад жижүүрээр ажиллаж байсан гэх, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1031 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, ялаа эдэлж байгаа, Боржигон овгийн Л А, /РД; ЗЮ87022211/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар
Шүүгдэгч Л.А нь 2020 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Хөхтэнгэртэй архидан согтуурч, улмаар маргаж түүний нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний булгаралт, баруун дээд үүдэн нэгдүгээр шүдний сулрал, баруун хацрын төвгөр, баруун сарвууны зулгаралт...“ гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2011019850073 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед хохирогч өөрөө над дээр ирээд “би найзуудтай ууж байгаад ирлээ” гэж хэлэхээр нь би өөрт байсан мөнгөөрөө архи авч өгсөн. Тэгээд бид хоёр авсан архиа уугаад сууж байсан чинь Хөхтэнгэр намайг “хоёулаа нэг барилдчих уу” гэж хэлээд бид 2 барилдаад би Хөхтэнгэрийг давсан. Тэгсэн Хөхтэнгэр намайг сандал дээр сууж байхад боогоод унагахаар би түүний нүүр рүү нь тохойлдсон гэв.
Хохирогч Д.Хөхтэнгэрийн “...Урьд шөнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 11- 12-нд шилжих шөнө бэлтгэл хийж байгаад байрнаасаа гарсан гарах үед үүдэнд тухайн байрны хамгаалагч залуу байсан. Би түүний нэрийг нь сайн мэдэхгүй байна., гараад явж байтал тэр хамгаалагч араас дуудаад чи надтай жаахан хань болоод суучихаач, би найз нөхөд байхгүй хэцүү байна гээд гуйгаад байхаар нь эргэж ороод жижүүрийн хашлагатай өрөө шиг юманд нь тэр залуутай хамтдаа хэсэг зуур юм яриад сууж байтал тэр хамгаалагч залуу Тайга гэсэн том шилтэй архи, 2 лааз пивотой хамт гаргаж ирсэн. Тэгээд гаргаж ирсэн архи, пивийг уугаад бараг дуусаад хоорондоо юм яриад сууж байсан чинь тэр залуу чи намайг халамцуу танай өрөөнд орж ирэхэд дандаа хөөдөг, найз нөхөд байхгүй хэцүү байна, чи намайг дандаа дээрлэхээд байдаг гэх зэргээр бараг агсам тавиад над руу дайраад байсан. Би түүнийг нь тоогоогүй, доошоо хараад гар утсаа оролдооод сууж байтал миний нүүрэн тус газар цохих шиг болсон. Гэтэл миний нэг шүд унаад амаар дүүрэн цус болчихсон. Тэгээд босоод ирэхэд дахин намайг барьж авч цохисон. Тэгээд би найзыгаа дуудаад тэндээс гарсан. Тухайн үед Амарсанаа нь миний шүд рүү цохисон бөгөөд үүний дараа үргэлжлүүлээд над руу дайраад байсан ба бид хоёр 20-30 минут хоорондоо барьцалдаж аваад тэнд байсан плитан шалан дээр хальтраад унасан мөн гадагшаа гараад үүдэнд байдаг шатан дээр барьцалдаж аваад хоёулаа шатан дээр цуг унасан. Энэ үед л дээрх гэмтлүүд нь үүссэн байх түүнээс би түүнийг санаатай цохиж гэмтээсэн зүйл байхгүй. Би биед учирсан гэмтлүүдийг надад Баянбүрд төвийн жижүүр Амараа гэх залуу надад учруулсан. Миний шүд ам орчим руу юугаар цохисныг нь хараагүй ямар ч байсан нэг юмаар цохиод үүдэн дээд нэг шүдийг унагасан. Мөн хажуугийнх нь хоёр шүдэнд хөдөлгөөн оруулсан....” гэсэн мэдүүлэг /1хх 24-27/,
Гэрч М.Лхагвасүрэнгийн “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ амарч байхад 00 цагийн үед найз Хөхтэнгэр залгаад хүнд зодуулчихлаа бэлтгэлийн байранд байна гэж хэлэхээр нь хүрээд очтол бэлтгэлийн байрны гадаа нил цус болчихсон дотогшоо ороход Хөхтэнгэрийн үүдэн нэг шүд нь хугарсан хамар амнаас нь цус гарсан байдалтай манаач залуу нь Хөхтэнгэрийн дээрээс дарсан байдалтай байхаар нь тэр хоёрын голоор орж салгаад энэ хооронд ариун цэврийн өрөө орж өрөөнд байсан алчуурыг норгоод буцаад ирэхэд манаач залуу салж өгөхгүй буцаж Хөхтэнгэрлүү дайраад байхаар нь дахин салгаад цагдаа дуудчихлаа гэхэд манаач залуу больсон бөгөөд би Хөхтэнгэрийг аваад гарсан өөр болсон зүйлгүй гэсэн мэдүүлэг /1хх 20/,
Шинжээчийн 13133 дугаартай: “Д.Хөхтэнгэрийн биед зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний булгарал, баруун дээд үүдэн нэгдүгээр шүдний сулрал, баруун хацрын төвгөр, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тонгонгид 5 хувиар нөлөөлнө...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 31-32/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2020 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Хөхтэнгэртэй архидан согтуурч, улмаар маргаж түүний нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний булгаралт, баруун дээд үүдэн нэгдүгээр шүдний сулрал, баруун хацрын төвгөр, баруун сарвууны зулгаралт...“ гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Д.Хөхтэнгэрийн “...Урьд шөнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 11- 12-нд шилжих шөнө бэлтгэл хийж байгаад байрнаасаа гарсан гарах үед үүдэнд тухайн байрны хамгаалагч залуу байсан. Би түүний нэрийг нь сайн мэдэхгүй байна., гараад явж байтал тэр хамгаалагч араас дуудаад чи надтай жаахан хань болоод суучхаач, би найз нөхөд байхгүй хэцүү байна гээд гуйгаад байхаар нь эргэж ороод жижүүрийн хашлагатай өрөө шиг юманд нь тэр залуутай хамтдаа хэсэг зуур юм яриад сууж байтал тэр хамгаалагч залуу Тайга гэсэн том шилтэй архи, 2 лааз пивотой хамт гаргаж ирсэн. Тэгээд гаргаж ирсэн архи, пивыг уугаад бараг дуусаад хоорондоо юм яриад сууж байсан чинь тэр залуу чи намайг халамцуу танай өрөөнд орж ирэхэд дандаа хөөдөг, найз нөхөд байхгүй хэцүү байна, чи намайг дандаа дээрэлхээд байдаг гэх зэргээр бараг агсам тавиад над руу дайраад байсан. Би түүнийг нь тоогоогүй, доошоо хараад гар утсаа оролдоод сууж байтал миний нүүрэн тус газар цохих шиг болсон. Гэтэл миний нэг шүд унаад амаар дүүрэн цус болчихсон.Тэгээд босоод ирэхэд дахин намайг барьж авч цохисон. Тэгээд би найзыгаа дуудаад тэндээс гарсан. Тухайн үед А нь миний шүд рүү цохисон бөгөөд үүний дараа үргэлжлүүлээд над руу дайраад байсан ба бид хоёр 20-30 минут хоорондоо барьцалдаж аваад тэнд байсан плитан шалан дээр халтираад унасан мөн гадагшаа гараад үүдэнд байдаг шатан дээр барьцалдаж аваад хоёулаа шатан дээр цуг унасан. Энэ үед л дээрх гэмтлүүд нь үүссэн байх түүнээс би түүнийг санаатай цохиж гэмтээсэн зүйл байхгүй. Би биед учирсан гэмтлүүдийг надад Баянбүрд төвийн жижүүр Амараа гэх залуу надад учруулсан. Миний шүд ам орчим руу дугаар цохисныг нь хараагүй ямар ч байсан нэг юмаар цохиод үүдэн дээд нэг шүдийг унагасан. Мөн хажуугийнх нь хоёр шүдэнд хөдөлгөөн оруулсан....” гэсэн мэдүүлэг /1хх 24-27/, гэрч М.Лхагвасүрэнгийн “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ амарч байхад 00 цагийн үед найз Хөхтэнгэр залгаад хүнд зодуулчихлаа бэлтгэлийн байранд байна гэж хэлэхээр нь хүрээд очтол бэлтгэлийн байрны гадаа нил цус болчихсон дотогшоо ороход Хөхтэнгэрийн үүдэн нэг шүд нь хугарсан хамар амнаас нь цус гарсан байдалтай манаач залуу нь Хөхтэнгэрийн дээрээс дарсан байдалтай байхаар нь тэр хоёрын голоор орж салгаад энэ хооронд ариун цэврийн өрөө орж өрөөнд байсан алчуурыг норгоод буцаад ирэхэд манаач залуу салж өгөхгүй буцаж Хөхтэнгэрлүү дайраад байхаар нь дахин салгаад цагдаа дуудчихлаа гэхэд манаач залуу больсон бөгөөд би Хөхтэнгэрийг аваад гарсан өөр болсон зүйлгүй гэсэн мэдүүлэг /1хх 20/, Шинжээчийн 13133 дугаартай: “Д.Хөхтэнгэрийн биед зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний булгаралт, баруун дээд үүдэн нэгдүгээр шүдний сулрал, баруун хацрын төвгөр, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Нэг шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5 хувиар нөлөөлнө...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 31-32/, зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Л.А үйлдэл нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Л.А Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Л.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.А ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх Л.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Ань өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа эдэлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсгийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоолоо.
Шүүгдэгч Л.А нотлох баримтаар тогтоогдсон 95.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Хөхтэнгэрт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Л.Амарсанаа нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Л А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1031 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Ань нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Л.А 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Хөхтэнгэрт олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Хөхтэнгэр нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,