| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0841/э |
| Дугаар | 2021/ШЦТ/175 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: И.Ариунсанаа,
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Хохирогч И.Жавзан,
Шүүгдэгч: Б.Э түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бн Э холбогдох эрүүгийн 2011006861176 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1971 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 49 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэрийн хотхоны орчмын Авто засвар угаалгын байшин түрээслэн оршин суух хаягтай, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Б Э, /РД:АА71042300/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар
Шүүгдэгч Б.Э нь иргэн И.Жавзанг “...хүү Хишигбатад нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгч, явуулна” гэж хуурч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2, 18 дугаар хороо болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн 2.800.000 төгрөгийг авсан, мөн иргэн Н.Цолмонбаатарыг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгч, явуулна” гэж хуурч 2019 оны 01 дүгээр сарын дундуур Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 2.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 5.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2011006861176 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч И.Жавзан шүүхийн хэлэлцүүлэгт: Би одоо Б.Э 1.800.000 төгрөгийн хохирол авах дутуу байгаа. Хохирлоо бүрэн авсан тохиолдолд ямар нэгэн гомдол санал байхгүй гэв.
Хохирогч И.Жавзангийн “...Анх миний хүү Хишигбатын найз Түвшинбаярын найз охин Солонго гэх охин манай хүүд манай ээж БНСУ руу ажпын шугамаар хүн гаргадаг юм одоо 2 хүн явуулж өгөх гэсэн чинь нөгөө 2 хүн нь явахаа больчихсон чи явах юм уу гэж байна гээд надад хэлэхээр нь би анх Солонгийн ээж Эрдэнэчимэгтэй хүү Хишигбатыг дагуулан очиж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн урд талын машины зогсоол дээр миний машин дотор уулзсан юм. Тэр үед Эрдэнэчимэг нь манай төрсөн дүү БНСУ-д хиймэл эрхтэний үйлдвэрийн дарга хийдэг юм, охиноо найз залуу Түвшинбаяртай нь цуг явуулах гэж байгаа. Хэрвээ та хүүгээ явуулах юм бол манай хүүхдүүдтэй найз юм чинь цуг яваад ирнэ биз гэхээр нь би гадуур залилан хийж байгаа хүн их байгаа шүү дээ арай намайг залилчих юм биш биз дээ гэтэл миний явуулж өгдөг хүн прокурорт ажилладаг хүн байдаг юм нэг хүнийг 2 800 000 төгрөгөөр явуулж өгдөг гэхээр нь тэр хүнтэй чинь тэгвэл уулзъя гэтэл том ажил хийдэг хүн зав муутай тэгээд ч гадуур хүнтэй уулздаггүй юм гэж хэлэхээр нь түүнд итгээд эхний ээлжинд бичиг баримт бүрдүүлэхээр 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах АТМ-аас 800 000 төгрөгийг Э Хаан банкны 5006361192 дугаарын дансанд өөрийн 5020854324 дугаарын данснаас шилжүүлсэн юм. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Саппоро тавийн Хаан банкны АТМ-аас 150 000 төгрөгийг Э Хаан банкны 5006361192 дугаарын дансанд өөрийн 5020854324 дугаарын данснаас шилжүүлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Эрдэнэчимэг манай дүү машинтайгаа явж байгаад мөргөлдчихсөн байна 150 000 төгрөг өгөөч нийт авах мөнгөнөөсөө хасаад надад өгчих гэхээр нь 150 000 төгрөгийг өөрийн гэрээсээ интернет банк ашиглан шилжүүлсэн. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 05-нд үлдэгдэл 350 000 төгрөгөө чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөрийн урд талд байрлах 5 давхар шар байрны ойролцоо цайны газарт уулзаж өгөхөд, танай хүүхдийн материал нь ерөнхийдөө болчихсон 2019 оны 3 дугаар сарын 15-20-ний хооронд нисэх байх та хүүхдийнхээ хувцас авч явах эд зүйлсийг нь бэлдэж өгөөд бэлэн байгаарай гэж хэлсэн юм....” гэсэн мэдүүлэг /хх-25-27/,
Хохирогч Н.Цолмонбаатарын “...2019 оны 1 дүгээр сарынд манай гэрийн ойролцоо байдаг Түвшинбаяр гээд найз маань Солонго гэдэг охинтой үерхэж байхдаа Хишигбат бид хоёрыг танилцуулж байсан юм. Тухайн үед би БНСУ руу явахаар 2 удаа визний материал өгсөн боловч хариу нь боломжгүй гээд гарч байсан юм. Энэ үед Солонго нь манай ээж Эрдэнэчимэг нь БНСУ руу ажпын шугамаар хүмүүс гаргадаг юм би чамайг ээждээ хэлээд Солонгос гаргаад өгье гэж хэлэхээр нь би эхлээд сайн итгэхгүй байтал манай найз Хишигбат БНСУ руу явах гээд Солонгын ээж Э мөнгө өгчихсөн гэхээр нь багийн найзуудтайгаа хамт явъя гэж бодоод Солонготой уулзтал манай ээжийн эгчийнх нь хүүхэд БНСУ- д хиймэл эрхтэн хийдэг үйлдвэрт Монгол талыг хариуцаж ажилладаг юм. Солонгост очиход ажлын байр болон байх байр нь бэлэн бүх зүйлийг нь манай ах бэлдээд өгчихнө гэхээр нь түүнд итгээд 2019 оны 01 дүгээр сарын дундуур Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын машины зогсоол дээр уулзахад манай эгчийн хүүхэд БНСУ-д хиймэл эрхтэн хийдэг үйлдвэрийн захиралаар ажилладаг юм. Хэрвээ чи визэнд явахаар болбол мөнгөө одоо эрхтэн өгчих гэхээр нь урьд Солонгосын визэнд орохдоо Улаанбаатар банкинд байршуулж байсан 2 800 000 төгрөгийг бэлнээр нь гаргаад аваад оччихсон байсан болохоор бэлнээр нь шууд өгчихсөн юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-22- 23/,
Хаан банкны дансны хуулга /хх-ийн 45/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь иргэн И.Жавзанг “...хүү Хишигбатад нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгч, явуулна” гэж хуурч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2, 18 дугаар хороо болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн 2.800.000 төгрөгийг залилан авсан, мөн иргэн Н.Цолмонбаатарыг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгч, явуулна” гэж хуурч 2019 оны 01 дүгээр сарын дундуур Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 2.800.000 төгрөгийг авч залилан бусдад нийт 5.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулж зохиомол байдлыг зориуд бий болгож бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч И.Жавзангийн “...Анх миний хүү Хишигбатын найз Түвшинбаярын найз охин Солонго гэх охин манай хүүд манай ээж БНСУ руу ажлын шугамаар хүн гаргадаг юм одоо 2 хүн явуулж өгөх гэсэн чинь нөгөө 2 хүн нь явахаа больчихсон чи явах юм уу гэж байна гээд надад хэлхээр нь би анх Солонгын ээж Э хүү Хишигбатыг дагуулан очиж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн урд талын машины зогсоол дээр миний машин дотор уулзсан юм. Тэр үед Э нь манай төрсөн дүү БНСУ-д хиймэл эрхтний үйлдвэрийн дарга хийдэг юм, охиноо найз залуу Түвшинбаяртай нь цуг явуулах гэж байгаа. Хэрвээ та хүүгээ явуулах юм бол манай хүүхдүүдтэй найз юм чинь цуг яваад ирнэ биз гэхээр нь би гадуур залилан хийж байгаа хүн их байгаа шүү дээ арай намайг залилчих юм биш биз дээ гэтэл миний явуулж өгдөг хүн прокурорт ажилладаг хүн байдаг юм нэг хүнийг 2 800 000 төгрөгөөр явуулж өгдөг гэхээр нь тэр хүнтэй чинь тэгвэл уулзъя гэтэл том ажил хийдэг хүн зав муутай тэгээд ч гадуур хүнтэй уулздаггүй юм гэж хэлэхээр нь түүнд итгээд эхний ээлжинд бичиг баримт бүрдүүлэхээр 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах АТМ-аас 800 000 төгрөгийг Эрдэнэчимэгийн Хаан банкны 5006361192 дугаарын дансанд өөрийн 5020854324 дугаарын данснаас шилжүүлсэн юм. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Саппоро тавийн Хаан банкны АТМ-аас 150 000 төгрөгийг Э Хаан банкны 5006361192 дугаарын дансанд өөрийн 5020854324 дугаарын данснаас шилжүүлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Эманай дүү машинтайгаа явж байгаад мөргөлдчихсөн байна 150 000 төгрөг өгөөч нийт авах мөнгөнөөсөө хасаад надад өгчих гэхээр нь 150 000 төгрөгийг өөрийн гэрээсээ интернет банк ашиглан шилжүүлсэн. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 05-нд үлдэгдэл 350 000 төгрөгөө чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөрийн урд талд байрлах 5 давхар шар байрны ойролцоо цайны газарт уулзаж өгөхөд, танай хүүхдийн материал нь ерөнхийдөө болчихсон 2019 оны 3 дугаар сарын 15-20-ний хооронд нисэх байх та хүүхдийнхээ хувцас авч явах эд зүйлсийг нь бэлдэж өгөөд бэлэн байгаарай гэж хэлсэн юм....” гэсэн мэдүүлэг /хх-25-27/, хохирогч Н.Цолмонбаатарын “...2019 оны 1 дүгээр сарынд манай гэрийн ойролцоо байдаг Түвшинбаяр гээд найз маань Солонго гэдэг охинтой үерхэж байхдаа Хишигбат бид хоёрыг танилцуулж байсан юм. Тухайн үед би БНСУ руу явахаар 2 удаа визний материал өгсөн боловч хариу нь боломжгүй гээд гарч байсан юм. Энэ үед Солонго нь манай ээж Эрдэнэчимэг нь БНСУ руу ажлын шугамаар хүмүүс гаргадаг юм би чамайг ээждээ хэлээд Солонгос гаргаад өгье гэж хэлэхээр нь би эхлээд сайн итгэхгүй байтал манай найз Хишигбат БНСУ руу явах гээд Солонгын ээж Эрдэнэчимэгт мөнгө өгчихсөн гэхээр нь багийн найзуудтайгаа хамт явъя гэж бодоод Солонготой уулзтал манай ээжийн эгчийнх нь хүүхэд БНСУ- д хиймэл эрхтэн хийдэг үйлдвэрт Монгол талыг хариуцаж ажилладаг юм. Солонгост очиход ажлын байр болон байх байр нь бэлэн бүх зүйлийг нь манай ах бэлдээд өгчихнө гэхээр нь түүнд итгээд 2019 оны 01 дүгээр сарын дундуур Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын машины зогсоол дээр уулзахад манай эгчийн хүүхэд БНСУ-д хиймэл хийдэг үйлдвэрийн захирлаар ажилладаг юм. Хэрвээ чи визэнд явахаар болбол мөнгөө одоо эрхтэн өгчих гэхээр нь урьд Солонгосын визэнд орохдоо Улаанбаатар банканд байршуулж байсан 2 800 000 төгрөгийг бэлнээр нь гаргаад аваад оччихсон байсан болохоор бэлнээр нь шууд өгчихсөн юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-22- 23/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 45/, зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Э үйлдэл нь залилах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн байх тул шүүгдэгч Б.Э хоёр удаагийн үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нэг гэмт хэрэг гэж үзлээ.
Иймд прокуророос шүүгдэгч Б.ЭЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Э хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Эүргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Б.Э ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарууллаа.
Шүүх Б.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Н.Цолмонбаатарын 2.800.000 төгрөгийг өгсөн гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-ийн 165/, хохирогч И.Жавзангийн 2.800.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг өгсөн /хохирогч И.Жавзан шүүх хуралдаанд хохирол нэг сая төгрөгөө авсан тухай мэдүүлсэн/ үлдсэн 1.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.ЭЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориуд бий болгож бусдыг хуурч эд хөрөнгө залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эр оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эр нийт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч И.Жавзанд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ