| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/21 |
| Огноо | 2021-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Шүүгдэгч: А.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Мандал овогт А.Г холбогдох 2129000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Таван толгой ХХК-ийн нүүрсний амнаас 4 дахь километрт Тоёота Ланд Круйзер-70 маркийн 17-44 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчин зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Сарнайн биед зүүн дунд чөмгөний далд хугарал, баруун бугалга, хэвлий, ууц, баруун гуя, шилбэ, шагай, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2129000000010 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-р хуудаст/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-19-р хуудаст/,
Хохирогч Б.Сарнайгийн: “...Ганболд гэдэг залуу цагаан алаг машинтай хүрээд ирсэн. Тэгээд би машинд ороод жолоочийн хажуу талын суудал дээр суугаад хөдлөөд 4-5 км явж байхад машин нь шарвах шиг болоод шороо манараад онхолдсон. Яг юунаас болж онхолдсоныг мэдэхгүй... уг ослоос болж миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан байсан. Аймгийн эмнэлэгт хагалгаанд орж хадуулсан. А.Г нь эрүүл байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Жолооч Г миний эмчилгээний зардалд 2 сая төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудаст/,
Иргэний нэхэмжлэгч Д.Батбаярын: “... Ослоос үүдэлтэйгээр манай “Ёл повер” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох Ланд Круйзер-70 маркийн 17-44 ӨМҮ улсын дугаартай машинд компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй ... манай зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрсдөө машинаа засаад явчихна” гэх мэдүүлэг /хх-н 37, 43-р хуудаст/,
Эрх бүхий албан тушаалтан Ж.Мэндбатын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “...Тоёота Ланд Круйзер-70 маркийн 17-44 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзэж байна...” гэх магадалгаа /хх-н 53-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай “... 1. Б.Сарнайгийн биед зүүн дунд чөмгөний далд хугарал, баруун бугалга, хэвлий, ууц, баруун гуя, шилбэ, шагай, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 50-р хуудаст/,
Яллагдагч А.Г: “... 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр... уурхайн амнаас ойролцоогоор 4-5 километр газар явж байтал миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын жижиг халтиргаатай хэсэг дээр шарваж замаас гарч зам тээврийн осол гарсан... миний анхаарал болгоомжгүй байдлаас болсон. Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүй байна гэсэн магадалгаа гарсан. Би магадалгааг хүлээн зөвшөөрч байна. эмчилгээний зардалд 2 сая төгрөг өгсөн. Цаашид ч гарсан зардлыг төлнө. Болгоомжгүй байдлаасаа болж осол гаргаж, хүн гэмтээсэндээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 32, 60-р хуудаст/,
Шүүгдэгч А.Г хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 61-67, 73-75, 77-р хуудаст/,
А.Г арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 69-72-р хуудаст/
А.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 68-р хуудас/
А.Г арван хурууны дардас /хх-н 82-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Г холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Таван толгой ХХК-ийн нүүрсний амнаас 4 дахь километрт Тоёота Ланд Круйзер-70 маркийн 17-44 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчин зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Сарнайн биед зүүн дунд чөмгөний далд хугарал, баруун бугалга, хэвлий, ууц, баруун гуя, шилбэ, шагай, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Сарнайгийн: “...Г гэдэг залуу цагаан алаг машинтай хүрээд ирсэн. Тэгээд би машинд ороод жолоочийн хажуу талын суудал дээр суугаад хөдлөөд 4-5 км явж байхад машин нь шарвах шиг болоод шороо манараад онхолдсон. Яг юунаас болж онхолдсоныг мэдэхгүй... уг ослоос болж миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан байсан. Аймгийн эмнэлэгт хагалгаанд орж хадуулсан. А.Г нь эрүүл байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Жолооч Г миний эмчилгээний зардалд 2 сая төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудаст/,
Иргэний нэхэмжлэгч Д.Батбаярын: “... Ослоос үүдэлтэйгээр манай “Ёл повер” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох Ланд Круйзер-70 маркийн 17-44 ӨМҮ улсын дугаартай машинд компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй... манай зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрсдөө машинаа засаад явчихна” гэх мэдүүлэг /хх-н 37, 43-р хуудаст/,
Эрх бүхий албан тушаалтан Ж.Мэндбатын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “... Тоёота Ланд Круйзер-70 маркийн 17-44 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Амартүвшингийн Ганболд нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзэж байна...” гэх магадалгаа /хх-н 53-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай “...1. Б.Сарнайгийн биед зүүн дунд чөмгөний далд хугарал, баруун бугалга, хэвлий, ууц, баруун гуя, шилбэ, шагай, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 50-р хуудас/,
Яллагдагч А.Г: “... 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр... уурхайн амнаас ойролцоогоор 4-5 километр газар явж байтал миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын жижиг халтиргаатай хэсэг дээр шарваж замаас гарч зам тээврийн осол гарсан... миний анхаарал болгоомжгүй байдлаас болсон. Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүй байна гэсэн магадалгаа гарсан. Би магадалгааг хүлээн зөвшөөрч байна. эмчилгээний зардалд 2 сая төгрөг өгсөн. Цаашид ч гарсан зардлыг төлнө. Болгоомжгүй байдлаасаа болж осол гаргаж, хүн гэмтээсэндээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 32, 60-р хуудаст/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай “... 1. Б.Сарнайгийн биед зүүн дунд чөмгөний далд хугарал, баруун бугалга, хэвлий, ууц, баруун гуя, шилбэ, шагай, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт болон /хх-н 49-50 дугаар хуудас/ эрх бүхий албан тушаалтан Ж.Мэндбатын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “... Тоёота Ланд Круйзер-70 маркийн 17-44 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзэж байна...” /хх-н 53 дугаар хуудас/ гэх магадалгаагаар тус тус тогтоогдож байна.
Хохирогчид хохирол төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч хохирол хор уршгийг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Сарнайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “... ямар нэг гомдол санал байхгүй, тэр хүн надад эмчилгээний зардалд болгож 2.000.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад “... манай зүгээс ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 43 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав.Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч А.Г үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс харгалзан үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Г урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 68 дугаар хуудас/
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.
Шүүгдэгч А.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч Б.Сарнайгийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Сарнай болон иргэний нэхэмжлэгч Д.Батбаярын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж 600 /зургаан/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Сарнайгийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Сарнай, иргэний нэхэмжлэгч Д.Батбаяр нар нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Г иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мандал овогт А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Сарнайгийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Сарнай, иргэний нэхэмжлэгч Д.Батбаяр нар нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Г иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ