Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1810002500961 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын *******-ний өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй хувиараа Солонгос хоолны газар ажиллуулдаг, ам бүл 3, эгч дүү нарын хамт ******* дүүргийн 16 дугаар хороо, ******* дүгээр байрны 36 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт *******ын ******* РД: /*******1/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.******* нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.*******эд “181 болон 171 Кроун маркийн автомашинаа барьцаалаад мөнгө зээлье” гэж машинаа үзүүлж, барьцаанд тавьчхаад “маргааш нь ажил хөөцөлдөөд буцаагаад авчирч өгье” гэж авч яваад буцааж өгөлгүй хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2017 оны ******* дүгээр сарын 12-ны өдөр 2.650.000 төгрөг, 2017 оны ******* дүгээр сарын 14-ний өдөр 1.850.000 төгрөг, 2017 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны ******* дүгээр сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөг, нийт 6.400.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1810002500961 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

Гэрч У.*******ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Гэрч Т.*******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/

Хохирогч Б.*******ийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 26-р хуудас/

Хохирогч Б.******* нь 2019 оны 07 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан лавлагаа /хх-ийн 92-р хуудас/,

Зээлийн гэрээ: зээлдүүлэгч Б.*******ээс зээлдэгч  Г.*******т 2017 оны ******* дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны ******* дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 4 хоногийн хугацаатай 8.000.000 төгрөг зээлсэн /хх-ийн 25-р хуудас/,

Мөрдөгчийн тэмдэглэл: Хохирогч Б.*******тэй фэйсбүүк хаягаар холбогдсон талаар болон гадаад паспортын зургийг харуулсан /хх-ийн *******2-р хуудас/

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

Шүүгдэгч Г.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 69-р хуудас/, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 89-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/ зэрэг болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Г.******* нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.*******ээс “Тоёота Кроун маркийн автомашин барьцаалж мөнгө зээлье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны ******* дүгээр сарын 12-19-ний өдрийн хооронд 6.400.000 төгрөг залилж авсан болох нь:

 

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Фейсбүүк дээр “яаралтай машин худалдаж авна” гэсэн зар тавьсан юм. Тэгтэл 2017 оны 9 дүгээр сард Чинзээ гэх хаягаас удаа дараа машин авч байгаа юу, 180 гэсэн Кроун байна, 7.000.000 төгрөгөөр зарна гэсэн мессеж ирсэн. Би машиныг чинь үзье, зургийг нь явуулчих гэхэд хариу ирүүлээгүй. Ингээд 2017 оны ******* дүгээр сарын эхээр уг хаягаас машин авч байгаа юу гэж мессеж ирэхээр нь би авч байгаа гээд ******* дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар байрны ойролцоо уулзсан. Тэр хүн надад Тоёота Кроун 180 байгаа, өөр 171 Кроун байгаа. Чи түүнийг барьцаанд аваад  3,000,000 төгрөг,  3 хоногийн хугацаатай зээлээч, шаардлагатай гэвэл би машинаа аваад ирье, би олны танил, эхнэр маань Эмоци продакшны жүжигчин Ариунцэцэг. Таныг залилна гэж байхгүй, гэр орныг мэдээд авчих гээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хотхоны 57А байрны 9 тоот байрандаа дагуулж очсон.  Гэрч нь очиход гэр бүлийн зураг нь өлгөөстэй харагдсан. Би түүнд итгэж Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн үйлчилгээний төвийн гадаа мобайлаар 1.650.000 төгрөг шилжүүлсэн. Энэ хэний данс вэ гэхэд хүнд өгөх ёстой юм, машинаа түүнээс авна гэж хэлсэн. Тэгээд хамтдаа Бэлх рүү явж 171 маркийн Кроун машиныг авчирсан. Ингээд ойролцоох Хаан банкны АТМ ороод 970.000 төгрөг аваад өөрөөсөө 30.000 төгрөг нэмж 1.000.000 төгрөг өгсөн. Тэрээр барьцаанд тавих машинаа “эхнэр тоглолтоор явах гээд ажлыг нь хөөцөлдөж өгнө. Маргааш орой машинаа аваад ирье” гэхээр гэрийг нь мэдэж байгаа учир итгээд өгөөд явуулсан. 2017 оны ******* дүгээр сарын 14-ний өглөө АНУ руу 3 хүний виз гарчихлаа, мөнгө өгөх хэрэгтэй байна гээд найзаа мөнгө зээлээч гээд 1.850.000 төгрөг зээлээд авсан. Тэрээр Кроун 171 маркийн цагаан өнгөтэй машинаа үлдээгээд явсан. Маргааш нь ажил дээр ирээд “машинаар ажил хөөцөлдөх хэрэг гарчихлаа, эхнэр урагшаа явсан чинь хүүхэд өвдөөд, хүүхэд зөөх хэрэгтэй байна. Машинаа үдээс хойш аваад ирье” гэхээр нь итгээд өгөөд явуулсан. Ингээд 3 дахь өдөр өнгөрөхөд мөнгөө асуухад “нөгөө 3 хүний мөнгө гадаадаас ирнэ. Та жаахан хүлээгээч” гэсэн. Бас 5 дахь өдөр нь над руу ярьж бага хэмжээний мөнгө хэрэг болоод байна. 400.000 төгрөг зээлээч бүх мөнгөө хамтад нь өгье” гэсэн. Ингээд маргааш нь “нэг хүний виз гаргуулах гэсэн юм мөнгө өгөөч 1.500.000 төгрөг. Бүх мөнгөө нийлүүлээд 8.000.000 төгрөг болгоод 1 дэх өдөр гэхэд өгье” гэсэн. Тэр үед хүүхдээ дагуулж ирсэн бөгөөд нэр хүндтэй хүн байна худлаа ярихгүй байлгүй гэж бодоод өөрийн данснаас 1.480.000 төгрөг түрийвчнээсээ 20.000 төгрөг нэмж өгсөн. Ингээд би түүнд нийт 6,400,000 төгрөг өгсөн. Би чиний мөнгийг 8.000.000 төгрөг болгоод өгье, би худлаа ярих хүн биш хоёулаа гэрээ хийчихээр ямар ч асуудалгүй шүү дээ гээд Хан-Уул дүүргийн нотариатч орж гэрээ байгуулсан. Ингээд олон өдөр мөнгөө нэхэхэд утсаа авахгүй байсан. *******ийн ээж гэх хүн надтай уулзаад “миний хүү олон хүнд өртэй юм байна. Би өөрийнхөө байрыг барьцаанд тавьж өрийг дарна” гэсэн. Дараа долоо хоногоос ээж нь гар утсаа авахаа больсон... Мөн 0.5 хувиар хүү бодож өгнө та жаахан хүлээж бай, эхнэр салаад явсан, амьдрал хэцүү байна, эгч маань надад цаг өгсөн, энэхүү цагийг зарж өрнөөсөө гарна, та 7 хоног хүлээгээч гэсэн. Нөгөө цагийг нь нэг хүн 30.000.000 төгрөгөөр авахаар болсон та түр хүлээ гэсэн. Ингээд гэрт нь очиход эхнэр нь байсан бөгөөд “би чамаас аваагүй, тэр *******оос ав” гээд хаалгаа хаасан. Тэгсэн ******* “мөнгө яг бүтэх гэж байхад гэрт очлоо, одоо хамаг юм нурлаа, хохь чинь цагдаа шүүхээрээ яв” гэсэн. ...******* надаас 5 удаа 6.400.000 төгрөг авсан. Би 6.400.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

Гэрч У.*******ий мөрдөн байцаалтад өгсөн: “... Би ******* ахыг танина. 2017 оны ******* дүгээр сараас эхэлж мэднэ. ******* нь миний найз Укагаар дамжуулж надтай холбогдож машинаа барьцаанд тавьж надаас 14 хоногийн хугацаатай 1.500.000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй зээлээр авсан. Маргааш нь машинаа авах гэсэн юм гээд 10 хувийн хүүгийн хамт 1.650.000 төгрөг миний *******4 тоот данс руу орсон. Тэрнээс хойш хэд хоногийн дараа дахиад машинаа 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавья гэхээр нь зөвшөөрөөгүй. 14 хоногийн дараа Приус 20 маркийн автомашиныг 2.000.000 төгрөгөөр барьцаанд тавья гэхээр нь зөвшөөрч зээлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа хүүгээ өгч машинаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/

Хохирогч Б.*******ийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 26-р хуудас/,

Зээлийн гэрээ: зээлдүүлэгч Б.*******ээс зээлдэгч  Г.*******т 2017 оны ******* дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны ******* дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 4 хоногийн хугацаатай 8.000.000 төгрөг зээлсэн /хх-ийн 25-р хуудас/,

 

Хохирогч Б.******* нь 2019 оны 07 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан лавлагаа /хх-ийн 92-р хуудас/,

Хохирогч Б.*******ээс фэйсбүүк цахим хаягаас Солонгос улсад байгаа талаараа мэдэгдсэн зурвастай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн *******2-р хуудас/

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би *******ээс мөнгө авсан нь үнэн бөгөөд зээлийн гэрээ хийсэн. Гадаадад ажиллаж байсан болохоор шилжүүлж төлж чадаагүй. Би авсан мөнгөө өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.*******ээс “машин барьцаанд тавьж мөнгө зээлье” хэмээн автомашин үзүүлэх, хохирогчийг гэртээ дагуулан очих, Тоёота Кроун  маркийн автомашин барьцаалсан мэтээр дүр үзүүлэн хохирогчид үлдээх, хохирогчоос авсан 6.400.000 төгрөгөө 4 хоногийн дотор 8.000.000 төгрөг болгон төлнө хэмээн зээлийн гэрээ байгуулах зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцаа мэтээр гэмт үйлдлээ хаацайлах зорилго агуулсан гэж үзэхээр байна.

            Иймд шүүгдэгч Г.*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.******* болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нараас гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.*******эд 6.400.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь “Баярсайханы ******* миний бие иргэн Г.*******т 2017 оны ******* дүгээр сард 6.400.000 төгрөг зээлснийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр /өөрөө Солонгос улсад байгаа учраас/ эхнэр Т.*******ы 5026749*******4 тоот дансаар дамжуулан бүрэн гүйцэд авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” гэх хохирогчийн мэйл хаягаар ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

            Иймд шүүгдэгч Г.*******оос энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

           Шүүгдэгч Г.******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс “шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү, хэрэв боломжгүй гэж үзвэл торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

          Шүүгдэгч Г.*******т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө цалин, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт *******ын *******ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.******* нь хохирогч П.*******эд 6.400.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

    

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР