Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

хохирогч Д.*******,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөөг овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 1*******10024870360 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1*******65 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ******* ******* ХХК-ийн захирал ажилтай, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт ******* дүүрэг 6 дугаар хороо 46 дугаар байр ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар  3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар хорих ялыг тэнсэж 1 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, Мөөг овогт *******ийн ******* РД:/*******/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.******* нь “ ” ХХК-ийн 201******* оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн №03 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд тус компанийн хувьцаа эзэмшигч /50 хувь/ Д.*******ийн гарын үсгийг хуурамчаар зурж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богины ам, 7 дугаар байр №0002*******8632 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тул дахин гаргаж өгнө үү гэж тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст эдийн баялгийг эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичигт Д.*******ийн гарын үсгийг дуурайлган зурж хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас над руу яриад танайхаас нэг компаний гэрчилгээ гаргах гэж байна гэсэн. надтай өмнө нь уулзсан. компаний 50 хувийг эзэмшдэг. “ ” ХХК-ийн санхүү, бэлэн мөнгө, хаагуур яаж зарцуулагддаг талаар надад ямар ч мэдээлэл байдаггүй. , ******* 2 шийддэг. Надад бүх тайлангаа тавьчих, би энэ “ ” ХХК-ийн 300.000.000 төгрөгийн санхүүжилт хийсэн, миний хөрөнгө мөнгө хаана байгааг бүү мэд гэдэг асуудлыг тавьсан. Тэгтэл “за” гэж хэлчихээд алга болсон. Цаасан дээр гараар бичсэн зүйл авч ирсэн, тэр нь дандаа хуурамч байсан. Жишээлбэл 35 айлын үл хөдлөх хөрөнгийг хувь хүний нэр рүү шилжүүлсэн байсан. Энэ ямар хүн дээр очсон юм бэ, энэ яасан юм бэ гэхээр мэдэхгүй гэдэг. Би тухайн бичиг дээр гарын үсэг зураагүй байж байтал Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газраас утасдаж “таны гарын үсэг мөн үү” гэхэд би минийх биш гэж хэлсэн...”гэв.

 

Эрүүгийн 1*******10024870360 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

           Хохирогч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

           Гэрч Н.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 515 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 48-56-р хуудас/,

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 102-104-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 8*******-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн *******0-р хуудас/, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн *******1-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 107-143-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 7*******-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүгдэгч Д.*******од холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.******* нь “ ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.*******ийн гарын үсгийг тус компанийн 201******* оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн 03 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд хуурамчаар үйлдсэн болох нь:

           Хохирогч Д.*******ийн “...201******* оны 10 дугаар сарын 10-ний өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газраас намайг дуудахаар нь очиж уулзахад “ ” ХХК-аас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хаясан гээд дахиж авахаар материал бүрдүүлж өгсөн байна. Энд бүрдүүлж өгсөн “ ” ХХК-ний 201*******.08.1*******-ний өдрийн хурлын тогтоолд зурагдсан хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг та зурсан уу гэж хэлээд харуулахаар нь би гарын үсэг зураагүй миний гарын үсэг биш байна гэж хэлээд хүсэлт бичиж өгөөд тогтоолын эх хувийг авч дээрх асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан юмаа. Миний хөрөнгө оруулсан одоо баригдаж байгаа 35 айлын амины орон сууц хотхоны 7 дугаар байрны гэрчилгээг дахин гаргуулахаар материал бүрдүүлж өгсөн байгаа юм. Би 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “ ” ХХК-ний 50% эзэмшигч э.Чимэддагва гэх хүнээс “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ байгуулж хувьцааг худалдаж авсан. Би одоо “ ” ХХК-ний 50% хувьцаа эзэмшигч.  Би “ ” ХХК-ний гүйцэтгэх захирал тай уулзахаар залгаад утсаа авахгүй байгаа. Тогтоолд гарын үсэг хэн зурсныг мэдэхгүй байна. Бичиг баримтын хувьд ******* гэх хүн “ ” ХХК-д ямар нэгэн хамаарал байхгүй. Гэхдээ ******* нь эд хөрөнгө захиран зарцуулах, болон бусад үйл ажиллагааг ******* удирдаж түүний хэлсний дагуу ажлыг хийж гүйцэтгэдэг. “ ” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа нууцлалтай надад огт мэдэгдэхгүй байгаа. Энэ асуудлыг шалгуулмаар байна. надтай өмнө нь уулзаад байрны гэрчилгээг гаргуулж зээл авч барилгуудаа хурдан ашиглалтад оруулмаар байна гэж хэлээд хэд хэдэн зээлийн гэрээ танилцуулж гарын үсэг зуруулж байсан боловч авсан зээлийн захиран зарцуулалтыг буцааж танилцуулдаггүй. Намайг асуухаар хөөцөлдөж байна болж байна гэдэг тайлбар хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

           Гэрч Н.ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай “ ” ХХК-ийн барьж байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богины аманд байрлах Дүнжингарав гудамж Богино ам хотхоны таун хаус барилгууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж ажиллагаа хийгдэж байгаа. Уг байрнуудын 7 дугаар байрны гэрчилгээ ******* захиралд байж байгаад алга болчихсон. Шийдвэр гүйцэтгэгч нар гэрчилгээг авч ир гэж шаардаад байсан тул дахин гэрчилгээ авахаар болж материал бүрдүүлж өгөхөөр болж “ ” ХХК-ийн 50 хувь хувьцаа эзэмшигч *******ээр гарын үсэг зуруулах шаардлагатай болж уулзахад ******* захиралтай уулзаж байж шийднэ гэж хэлээд гарын үсэг зурж өгөөгүй. ******* захиралтай 201******* оны 08 дугаар сарын дундуур уулзаж учир байдлыг хэлж материалаа өгчхөөд хөдөө яваад 10 гаруй хоносон. Ирэхэд гарын үсэг зуруулчихсан гэж хэлээд надад материалуудаа өгөхөөр нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын газарт өгсөн. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

          “ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол 201******* оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн 03 дугаартай /хх-ийн 58-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдож байна. 

           Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжилгээний 515 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  “ ” ХХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн 201******* оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн 03 дугаартай тогтоолд Д.*******ийн гарын үсэгтэй тохирохгүй болохыг тогтоосон ба харин уг баримтыг шүүгдэгч Д.******* хуурамчаар үйлдсэн болохыг хөтөлбөргүй тогтоосон гэж үзэхгүй.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ДШМ/1230 дугаартай магадлалаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүхийн хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн.  

 

Гэрч Н.ы мөрдөн байцаалтад өгсөн: “...******* захиралтай 201******* оны 08 дугаар сарын дундуур уулзаж учир байдлыг хэлж материалаа өгчхөөд хөдөө яваад 10 гаруй хоносон. Ирэхэд гарын үсэг зуруулчихсан гэж хэлээд надад материалуудаа өгөхөөр нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын газарт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ авагджээ. Хавтаст хэрэгт гэрч Н.ы мэдүүлгийг няцаасан баримт байхгүй тул шүүгдэгч Д.*******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.  

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх  баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.******* нь “ ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.*******ийн гарын үсгийг тус компанийн 201******* оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн 03 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Прокуророос шүүгдэгч Д.*******ыг “ ” ХХК-ийн 201******* оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн №03 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд тус компанийн хувьцаа эзэмшигч /50 хувь/ Д.*******ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэж дүгнэсэн боловч хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Д.******* нь дээрх хуурамч үйлдсэн баримтаа өөрөө ашигласан гэх шинж тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч Д.******* гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Хохирол, хор уршгийн талаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй өөрөөр хэлбэл нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг ба хохирогч Д.*******т мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол төлбөртэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Д.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “барилгын ажил эрхэлдэг тул торгох ял оногдуулж өгнө үү. Барилгын ажлын гүйцэтгэл улирлын шинжтэй тул торгох ял биелүүлэх хугацааг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Д.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр барилгын ажил хувиараа эрхэлдэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

         

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******од мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Мөөг овогт *******ийн *******ыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******од мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар энэ тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР