| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0310/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
2019 02 15 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч М.Берикбол,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-,
Хохирогч нарын өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,
Хохирогч Г.Б-, Я.Н-,
Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн ********дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Б.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б- нь ****** ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн ****** иргэн Г.Б-ын малыг “А” дансандаа 63 толгой малтай байхад түүнийг 490 толгой малтай мэтээр малын “А” дансыг хуурамчаар үйлдэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл гаргасан,
Мөн ***** иргэн Я.Н-ийн малыг “А” дансандаа 95 толгой малтай байхад түүнийг 265 толгой малтай мэтээр малын “А” дансыг хуурамчаар үйлдэж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл тус тус гаргаж хохирогч Я.Н-т 14.017.391 төгрөгийн, хохирогч Г.Б-д 14.040.474 төгрөгийн хохирол учруулсан ба албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б- нь Т****** ажиллаж байх хугацаандаа ******** багийн иргэн Г.Б-ын малыг “А” дансанд 63 толгой малтай байхад түүнийг 490 толгой малтай мэтээр малын “А” дансыг хуурамчаар үйлдэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээлийг,
Мөн ******* иргэн Я.Н-ийн малыг “А” дансанд 95 толгой малтай байхад түүнийг 265 толгой малтай мэтээр малын “А” дансыг хуурамчаар үйлдэж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээлийг тус тус гарган өөртөө авч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...Би 2018 оны байдлаар 63 толгой бог малтай байсан учраас малчны зээл авах боломжгүй би ******малчны зээл огт авч байгаагүй. Би энэ талаар огт мэдэхгүй малчны зээл авч байгаагүй. Манайх малчны зээл авахаар ч малтай айл биш. Эхнэр бид хоёр малчны зээлтэй байгаа талаараа 2019 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна ******* явж байхад Я.Н- гэсэн билүү нэрийг нь сайн санахгүй байна тэр хүүхэн дуудаад ороод ирээч гэсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр банк руу орсон чинь “та хоёр малчны зээл авсан байна хугацаандаа төлөөрэй” гэхээр нь бид хоёр малчны зээл аваагүй гэж хэлээд банкны эрхлэгч Т.Б-ын гар утас руу залгаад “эхнэр бид хоёрын нэр дээр юун малчны зээл байгаа юм бэ” гэж асуухад “өө тийм байгаа санаа зоволтгүй ээ хугацаанд нь хийнэ” гэж хэлсэн. Түүнээс хойш хэзээ гэдгийг нь санахгүй байна их удсан. Энэ мөнгийг төлнө гэж Т.Б- надад 3 удаа бичиг хийж өгсөн боловч нэг ч төгрөг төлөөгүй. Тэгснээ эхнэр бид хоёртой уулзаад “нутгийн хүн байна та хоёр 5.000.000 төгрөгийг хийчих үлдсэн мөнгийг нь төлнө бас бид хоёрын төлсөн 5.000.000 төгрөгийг би төлнө” гэж хэлсэн боловч өнөөдрийг болтол төлөөгүй худал хэлж залилаад байна. ..Малын тооны бүртгэл буюу А данс хуурамчаар бүрдүүлж манайхыг 490 гаруй толгой малтай гэх бичиг баримт бүрдүүлсэн байсан. ..2018 онд нийт 63 толгой мал тоолуулсан. ..Би банкнаас өөрөө зээл аваагүй байж 5.000.000 төгрөг зээлэнд төлсөн. ..өөрийн төлсөн 5.000.000 төгрөгөө нэхэмжилж авах саналтай байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-19, 30-31, 109-112 дугаар хуудас/,
Хохирогч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би *******. 2018 оны 05 дугаар сард бил үү, 06 дугаар сард билүү сайн санахгүй байна би хөлөө хугалаад гэртээ хэвтрийн дэглэмтэй хэвтэж байхад манай сумын Т********н Т.Б- үдийн ундны цагаар ирж уулзаад “найдвартай хүн байгаа юм та малчны зээл аваад өгөөч би арыг нь даана” гэж хэлээд надад зузаан баримт дээр гарын үсэг зуруулсан. Нэлээд хэдэн удаа гарын үсгээ зурсан. Тэгээд л Т.Б- явсан. Би түүнээс хэдэн төгрөгийн зээл авч байгаа талаар асуугаагүй. Учир нь би өөрөө цөөхөн толгой малтай учраас дээд талд 1.000.000 төгрөг л авах байлгүй дээ гэж бодож байсан. .. Би 2017 онд 71 толгой мал тоолуулсан. 2018 онд мөн 95 толгой мал тоолуулсан. 2020 онд өнөөдрийн байдлаар 70 орчим толгой малтай байна. ...Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сумын ***** зээлээ хаа гэсэн мэдэгдэл ирсэн. Би уг мэдэгдлийг харсан чинь малчны 10.000.000 төгрөгийн зээл байсан ба хүүтэйгээ нэмэгдээд 11.101.286 төгрөг болсон байсан. Т.Б- миний нэр дээр малчны зээл авсан. Би түүнийг миний малд тааруулаад дээд тал нь 1.000.000 төгрөгийн л зээл авах байлгүй гэж бодсон чинь миний малын “А” дансыг олон малтай болгон бичээд 10.000.000 төгрөг авсан байна. Би одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан малын “А” дансанд маань намайг 5 хошуу малтай, нийлээд маш их малтай мэтээр бичсэн байсан. Т.Б-ыг миний хувьд хэдэн төгрөгийн зээл авсныг ч мэдээгүй, надад мөнгө төгрөг гэж огт өгөөгүй. ...Одоо миний нэр дээр байгаа энэ зээлийг хаалгаж хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-28, 114-116 дугаар хуудас/,
Гэрч Г.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр болох Г.Б-ын нэр дээр тахир дутуугийн зээлтэй зээлээ Төрийн банкнаас авдаг. Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т******* эрхлэгч Т.Б- ажлаасаа халагдсан гэнэ шалтгаан нь хүмүүсийн нэр дээр их хэмжээний мөнгө авсан гэнэ гэсэн яриа дуулдахаар нь нөхөр бид хоёр манай нэр дээр зээл авчихаагүй байгаа гэж бодоод ******** эдийн засагч Я.Н-тэй очиж уулзахад “зээлтэй байна 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх хугацаа нь юм байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь ****** гарч ирээд Т.Б- руу утсаар залгаж хэлэхэд урдаас “тийм тэгсэн удахгүй хугацаанд нь төлнө” гэж надад хэлсэн. ..Манай нөхрийн нэр дээр 2017 онд 5.000.000 төгрөг, түүнээс хойш зээлийг маань хаагаад дахиж авч явсаар байгаад 2019 оны 10 дугаар сарын 15-нд анх зээл авсныг мэдэхэд 11.135.000 төлөхөөр байсан. .. Малын тооны бүртгэл буюу А данс хуурамчаар бүрдүүлж манайхыг 490 гаруй толгой малтай гэх бичиг баримт бүрдүүлсэн байсан. Манайд тийм олон тооны мал байхгүй. 2018 онд нийт 63 толгой мал тоолуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Гэрч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *********н дахь тооцооны төвийн захирал Т.Б- нь иргэн Г.Б-д 10.000.000 төгрөгийн малчны зээл гарган шийдвэрлэсэн байсан. Манай ******* малчны зээл олгохдоо хонин толгойд шилжүүлснээр 100 толгой хониноос дээш малтай иргэдэд зээл олгодог. Дээрх 2 хүмүүсийн малын тоо зээл авахад хүрэхгүй байна. Ер нь бол хонины тоо 100-аас дээш байж зээл авах боломжтой байдаг. Манай банк малчдад малчны зээл олгохдоо 1 үхрийг 6 хонинд, 1 адууг 5 хонинд бодож тооцдог. Манай банк нэг толгой хонийг зах зээлийн дундаж ханш буюу 80.000-100.000 төгрөгийн хооронд боддог. Тэгэхээр 100 орчим хоньтой хүн дээд талд нь 2.000.000 орчим төгрөгийн зээл авах боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Т.Б-ын хувьд дээрх хоёр зээлдэгчтэй санхүүгийн хувьд холбоотой, бие биедээ мөнгө зээлсэн тухай ярьж байсан. ...Манай байгууллагын хувьд хариуцахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. ...Манай байгууллагын хувьд Г.Б-, Я.Н- нартай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус гэрээ байгуулаад гарын үсэг зурсан байдаг. Зээлийн хорооны хурлаар шийдвэрлэгдээд олгогдсон зээлүүд юм. ...Манай компанийн хувьд одоог х******Төрийн банк ХХК-ийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Я.Н-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 9.915.930.36 мөнгийг, үндсэн хүү 3.722.277.80 мөнгийг, нэмэгдүүлсэн хүү 379.183.44 мөнгийг, нийт 14.017.391.60 мөнгийг нэхэмжилж байна. ..Г.Б-аас үндсэн зээлийн үлдэгдэл 6.132.361.68 мөнгийг, үндсэн хүү 1.554.245.04 мөнгийг, нэмэгдүүлсэн хүү 180.581.28 мөнгийг, нийт 7.867.188 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 142, 144-145 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...миний буруу зүйл маань Н.Г.Б-ын малын “А” дансыг 60 орчим малтай байсныг 400 орчим толгой малтай болгон засаж 10.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч энэ мөнгөнөөс нь 7 сая төгрөгийг өөртөө авсан. ...Би энэ 7 сая төгрөгийг хэрэглээндээ зарцуулж дууссан. Миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт давуу байдал бий болгосон гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч буруугаа ойлгон ухамсарлаж байна. ...Я.Н- эгч малын “А” дансандаа 95 толгой малтай байсан ч гэсэн ...зээл авах боломжтой байсан. Гэхдээ мөнгөн дүн нь бага гарах байсан учраас малын “А” дансанд байсан тоог нь нэмээд 10.000.000 төгрөгийн зээл авсан. ..4 сая төгрөгийг нь би өөрөө авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 77-79 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8 дугаар хуудас/,
Хохирогч Г.Б-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б-ын 2019 оны 11 дүгээр сарын 18, 2019 оны 11 дүгээр сарын 22, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд ******гаргасан өргөдөл, хүсэлтүүдийн хуулбар /1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/,
2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ****** Г.Б-д 10.000.000 төгрөгийн зээл олгосон, зээл олголтын шимтгэлд 100.000 төгрөгийн гүйлгээ хийсэн мемориалын баримтын хуулбар, зээлийн өргөдлийн хураамж төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /2-р хх-ийн 2 дугаар хуудас/,
Малчны зээл хүссэн өргөдөл /хувийн өргөдөл/-ийн хуулбар /2-р хх-ийн 7 дугаар хуудас/,
Г.Б-, Г.Ж- нарын иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 57, 239, 2-р хх-ийн 6 дугаар хуудас/,
Зээлдэгчийн анкетын хуулбар /1-р хх-ийн 240-241, 2-р хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Зээлдэгчийн зөвшөөрлийн хуулбар /2-р хх-ийн 8 дугаар хуудас/,
Тэтгэврийн зээлийн өргөдлийн хуулбар /2-р хх-ийн 11 дүгээр хуудас/,
Зээлийн мэдээллийн сангийн хуулбар /1-р хх-ийн 242-243, 2-р хх-ийн 12 дугаар хуудас/,
******* 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Г.Б- 10,846,937,46 MNT гүйлгээний утга: зээл хаав” гэх мемориалын баримтын хуулбар /2-р хх-ийн 13 дугаар хуудас/,
*********н “Г.Б-, хурга 100, шүдлэн эр 20, шүдлэн эм 21, эр хонь 38, эм хонь 170, хуц 1, ишиг 30, төл малаас бусад 60, тугал 3, төл малаас бусад 10, унага 3, төл малаас бусад 8” гэх тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 224, 238, 2-р хх-ийн 14 дүгээр хуудас/,
“****л” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 29, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдийн малчны зээлийн эрсдлийн даатгалын гэрээ /1-р хх-ийн 64-65, 2-р хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Г.Б-ын мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллогын “хонь 42, ямаа 21, бүгд 63” гэх баримтын хуулбар /1-р хх-ийн 67-68 дугаар хуудас/,
********н захирал Л.Д-н 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн: “Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 348 дугаар тогтоол болон 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд “Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын дагуу Төрийн банк нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болно” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 70 дугаар хуудас/,
Я.Н-, Г.Б- нарын зээлийн мэдээллийн хуулбар, дипозит дансны харилцагчийн монгол хуулгын хуулбарууд /1-р хх-ийн 73-78 дугаар хуудас/,
Я.Н-ийн Төрийн банкны дипозит дансны харилцагчийн монгол хуулгын хуулбар /1-р хх-ийн 83 дугаар хуудас/,
2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “******” ХХК-ийн салбарын захирал Л.Дашцэрэн, Т.Б- нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 85-90 дүгээр хуудас/,
Төрийн банкны Хөвсгөл салбарын Галт тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 91-93 дугаар хуудас/,
Төрийн банкны захирлын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/180 дугаартай “Т.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хуулбар /1-р хх-ийн 84 дүгээр хуудас/,
*********: “Г.Б- нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 42 хонь, 21 ямаа, нийт 63 толгой мал тоолуулсан бөгөөд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор малгүй өрх болсныг тодорхойлов” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 101 дүгээр хуудас/,
Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Г.Б- зарлага: 51,820,00 MNT Гүйлгээний утга: Зээл бэлэн бусаар төлөв” гэх мемориалын баримт /1-р хх-ийн 102 дугаар хуудас/,
Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Г.Б- зарлага: 79,330,00 MNT Гүйлгээний утга: Зээл бэлэн бусаар төлөв” гэх мемориалын баримт /1-р хх-ийн 103 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б-ын Төрийн банкны ... дугаарын дансны хуулбарууд /1-р хх-ийн 124-164, 170-180 дугаар хуудас/,
Г.Б-ын Төрийн банкны ... дугаарын дансны хуулбарууд /1-р хх-ийн 165-169 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Б-ын Хаан банкны ... дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 182-196 дугаар хуудас/,
Г.Б-ын Хаан банкны ... дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 197-199 дүгээр хуудас/,
**********: “Я.Н- нь 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 30 хонь тоолуулсан бөгөөд өвөл, хаврын хорогдлоор 11 толгой хонь хорогдож 19 тооны хоньтой үлдсэн болно” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 202 дугаар хуудас/,
Я.Н-ийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын “хонь 30, бүгд 30” гэх баримтын хуулбар /1-р хх-ийн 201-203 дугаар хуудас/,
Я.Н-ийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллогын “үхэр 12, хонь 35, ямаа 24, бүгд 71” гэх баримтын хуулбар /1-р хх-ийн 206 дугаар хуудас/,
Төрийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “нэг талаас ..”Төрийн банк” ХХК ..түүнийг төлөөлж Хөвсгөл аймаг Галт сум 5-р багт байрлах ..тооцооны төвийн захирал Т.Б-, ..нөгөө талаас Г.Б- /зээлдэгч/, ..Г.Ж /хамтран зээлдэгч/ ..байгуулсан 10.000.000 төгрөгийн ../малчин/ Барьцаат зээлийн ... дугаартай гэрээний хуулбар, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 209-210, 248-250, 2-р хх-ийн 1 дүгээр хуудас/,
Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “нэг талаас ..”Төрийн банк” ХХК ..түүнийг төлөөлж ****** ..тооцооны төвийн захирал Т.Б-, ..нөгөө талаас Я.Н- /зээлдэгч/, ..Ч.Н- /хамтран зээлдэгч/ ..байгуулсан 10.000.000 төгрөгийн ../малчин/ Барьцаат зээлийн ... дугаартай гэрээний хуулбар, гэрээний хавсралтын хуулбар /1-р хх-ийн 211-212, 2-р хх-ийн 17-19, 22 дугаар хуудас/,
Төрийн банкны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “нэг талаас ..”Төрийн банк” ХХК ..түүнийг төлөөлж Хөвсгөл аймаг Галт сум 5-р багт байрлах ..тооцооны төвийн захирал Т.Б-, ..нөгөө талаас Г.Б- /зээлдэгч/, .. Г.Ж /хамтран зээлдэгч/ ..байгуулсан 9.200.000 төгрөгийн ../малчин/ Барьцаат зээлийн ... дугаартай гэрээний хуулбар /1-р хх-ийн 214-217 дугаар хуудас/,
2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банкнаас Т.Б-д 9.200.000 төгрөгийн зээл олгосон, зээл олголтын шимтгэлд 92.000 төгрөгийн гүйлгээ хийсэн мемориалын баримтын хуулбар, зээлийн өргөдлийн хураамж төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /1-р хх-ийн 218-219 дүгээр хуудас/,
*********ы 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “нэг талаас ..”*****” ХХК ..түүнийг төлөөлж Хөвсгөл аймаг Галт сум 5-р багт байрлах ..тооцооны төвийн захирал Т.Б-, ..нөгөө талаас Г.Б- /зээлдэгч/, .. Г.Ж- /хамтран зээлдэгч/ ..байгуулсан 10.000.000 төгрөгийн ../малчин/ Барьцаат зээлийн ... дугаартай гэрээ, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 228-231, 233 дугаар хуудас/,
Төрийн банкны 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Г.Б- 100.000.000.00 MNT малчны зээл олгов” гэх мемориалын баримтын хуулбарууд /1-р хх-ийн 232 дугаар хуудас/,
2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн банкны “9.200.000.00 зээл хаав Г.Б-” гэх зээлийн дансны хуулга /1-р хх-ийн 247 дугаар хуудас/,
“********ал” ХХК-ийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний хуулбар /1-р хх-ийн 225-227, 244-246, 2-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Төрийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “зээлийн өргөдлийн хураамж 1000 төгрөг” гэх мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /2-р хх-ийн 3 дугаар хуудас/,
Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Я.Н- 10.000.000 MNT малчны зээл олгов” гэх, “зээл олголтын шимтгэл 100.000.00 MNT” гэх мемориалын баримтын хуулбар /2-р хх-ийн 21 дүгээр хуудас/,
Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “зээлийн өргөдлийн хураамж 1000 төгрөг” гэх мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /2-р хх-ийн 23 дугаар хуудас/,
2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн “ажилтны нэр: Т.Б-, зээлдэгч: Я.Н-, хамтран зээлдэгч: Ч.Н-, тоо толгой /хонин толгойгоор/: 463,50” гэх малчны зээлийн өргөдөл /2-р хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Я.Н-, Ч.Н- нарын иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 26 дугаар хуудас/,
Зээлдэгчийн анкетын хуулбар /2-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Малчны зээл хүссэн өргөдөл /хувийн өргөдөл/-ийн хуулбар /2-р хх-ийн 9 дүгээр хуудас/,
Зээлдэгчийн зөвшөөрлийн хуулбар /2-р хх-ийн 30 дугаар хуудас/,
******** “Я.Н-, хурга 35, эр төлөг 35, эр хонь 27, эм хонь 65, хуц 1, ишиг 2, төл малаас бусад 25, тугал 12, төл малаас бусад 33, унага 6, төл малаас бусад 24” гэх тодорхойлолтын хуулбар /2-р хх-ийн 31 дүгээр хуудас/,
Зээлийн мэдээллийн сангийн хуулбар /2-р хх-ийн 32 дугаар хуудас/,
Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Я.Н- даатгалын хураамж төлөв” гэх мемориалын баримтын хуулбар /2-р хх-ийн 33 дугаар хуудас/,
Төрийн банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын хуулбар /2-р хх-ийн 36-60 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б-ын 2017, 2018 онуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулбарууд /2-р хх-ийн 63-68 дугаар хуудас/,
Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн Ядамын Я.Н-ийн зээлийн мэдээллийн лавлагаа, Төрийн банкны зээлийн дансны хуулга /2-р хх-ийн 90-94 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 95 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 868 дугаартай хүсэлт хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 96-97 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б-ын 2020 оны 06 дугаар сарын 21, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд “Я.Н-ээр 10.000.000 төгрөгийн малчны зээл авахуулсан ...төлж барагдуулна” гэх гар бичвэр /2-р хх-ийн 121-122 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэгт хохирлын тооцоо гаргасан хүснэгт /2-р хх-ийн 137 дугаар хуудас/,
********с Т.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар “Төрийн банк” ХХК-ийг төлөөлөх эрхийг Хөвсгөл салбарын харилцааны ахлах менежер Л.Б-д олгосон итгэмжлэлийн хуулбар /2-р хх-ийн 139 дүгээр хуудас/,
Төрийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “зээлийн өргөдлийн хураамж 1000 төгрөг”, “Г.Б- 10.000.000 MNT малчны зээл олов” гэх мөнгөн шилжүүлэг, мемориалын баримтын хуулбар,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 36/, ********** Засаг даргын: “ам бүл 6, тус багт байнга оршин суудаг” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 80/, иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 81/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 82/, 2020 оны 8 дугаар сарын 06-нд төрсөн Б.Т-н төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 123/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Б- нь шунахайн сэдэлтээр Төрийн банкны Хөвсгөл аймгийн Галт сум дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн иргэн Г.Б-ын малыг “А” дансанд 63 толгой байхад нь түүнийг 490 толгой малтай мэтээр малын “А” дансыг хуурамчаар үйлдэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл гарган авсан,
Мөн Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн иргэн Я.Н-ийн малыг “А” дансанд 95 толгой малтай байхад түүнийг 265 толгой малтай мэтээр малын “А” дансыг хуурамчаар үйлдэж, 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл тус тус гарган авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 14-19, 30-31, 109-112/, хохирогч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 23-28, 114-116/, гэрч Г.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 32-34/, гэрч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 142, 144-145/, шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 77-79/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8/, хохирогч Г.Б-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 9-10/, шүүгдэгч Т.Б-ын 2019 оны 11 дүгээр сарын 18, 2019 оны 11 дүгээр сарын 22, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд Төрийн банкинд гаргасан өргөдөл, хүсэлтүүдийн хуулбар /1-р хх-ийн 45-47/, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн банкнаас Г.Б-д 10.000.000 төгрөгийн зээл олгосон, зээл олголтын шимтгэлд 100.000 төгрөгийн гүйлгээ хийсэн мемориалын баримтын хуулбар, зээлийн өргөдлийн хураамж төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /2-р хх-ийн 2/, малчны зээл хүссэн өргөдөл /хувийн өргөдөл/-ийн хуулбар /2-р хх-ийн 7/, Г.Б-, Г.Ж- нарын иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 57, 239, 2-р хх-ийн 6/, *******н хуулбар /1-р хх-ийн 240-241, 2-р хх-ийн 9-10/, Зээлдэгчийн зөвшөөрлийн хуулбар /2-р хх-ийн 8/, Тэтгэврийн зээлийн өргөдлийн хуулбар /2-р хх-ийн 11/, Зээлийн мэдээллийн сангийн хуулбар /1-р хх-ийн 242-243, 2-р хх-ийн 12/, Төрийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Г.Б- 10,846,937,46 MNT гүйлгээний утга: зээл хаав” гэх мемориалын баримтын хуулбар /2-р хх-ийн 13/, Рашаант багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 224, 238, 2-р хх-ийн 14/, “МИГ даатгал” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 29, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдийн малчны зээлийн эрсдлийн даатгалын гэрээ /1-р хх-ийн 64-65, 2-р хх-ийн 15-16/, Г.Б-ын мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллогын баримтын хуулбар /1-р хх-ийн 67-68/, Төрийн банкны салбарын захирал Л.Д-н 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт /1-р хх-ийн 70/, Я.Н-, Г.Б- нарын зээлийн мэдээллийн хуулбар, дипозит дансны харилцагчийн монгол хуулгын хуулбарууд /1-р хх-ийн 73-78/, Я.Н-ийн Төрийн банкны дипозит дансны харилцагчийн монгол хуулгын хуулбар /1-р хх-ийн 83/, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “***” ХХК-ийн салбарын захирал Л.Дашцэрэн, Т.Б- нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 85-90/, Төрийн банкны ********** тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 91-93/, Төрийн банкны захирлын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/180 дугаартай “Т.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хуулбар /1-р хх-ийн 84/, ***** тодорхойлолт /1-р хх-ийн 101/, Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Г.Б- зарлага: 51,820,00 MNT Гүйлгээний утга: Зээл бэлэн бусаар төлөв” гэх мемориалын баримт /1-р хх-ийн 102/, Төрийн банкны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Г.Б- зарлага: 79,330,00 MNT Гүйлгээний утга: Зээл бэлэн бусаар төлөв” гэх мемориалын баримт /1-р хх-ийн 103/, шүүгдэгч Т.Б-ын Төрийн банкны ... дугаарын дансны хуулбарууд /1-р хх-ийн 124-164, 170-180/, Г.Б-ын Төрийн банкны ... дугаарын дансны хуулбарууд /1-р хх-ийн 165-169/, шүүгдэгч Т.Б-ын Хаан банкны ... дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 182-196/, Г.Б-ын Хаан банкны ... дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 197-199/, Хөвсгөл аймгийн Галт сумын Галт багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 202/, Я.Н-ийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримтын хуулбар /1-р хх-ийн 201-203/, Я.Н-ийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллогын баримтын хуулбар /1-р хх-ийн 206/, Төрийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Барьцаат зээлийн ... дугаартай гэрээний хуулбар, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 209-210, 248-250, 2-р хх-ийн 1/, Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Барьцаат зээлийн ... дугаартай гэрээний хуулбар, гэрээний хавсралтын хуулбар /1-р хх-ийн 211-212, 2-р хх-ийн 17-19, 22/, Төрийн банкны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Барьцаат зээлийн ... дугаартай гэрээний хуулбар /1-р хх-ийн 214-217/, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Төрийн банкны мемориалын баримтын хуулбар, зээлийн өргөдлийн хураамж төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /1-р хх-ийн 218-219/, Төрийн банкны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Барьцаат зээлийн ... дугаартай гэрээ, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 228-231, 233/, Төрийн банкны 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн мемориалын баримтын хуулбарууд /1-р хх-ийн 232 дугаар хуудас/, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн банкны зээлийн дансны хуулга /1-р хх-ийн 247/, “Практикал даатгал” ХХК-ийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний хуулбар /1-р хх-ийн 225-227, 244-246, 2-р хх-ийн 34-35/, Төрийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /2-р хх-ийн 3/, Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мемориалын баримтын хуулбар /2-р хх-ийн 21/, Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /2-р хх-ийн 23/, 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн малчны зээлийн өргөдөл /2-р хх-ийн 24-25/, Я.Н-, Ч.Нямсүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 26/, Зээлдэгчийн анкетын хуулбар /2-р хх-ийн 27-28/, Малчны зээл хүссэн өргөдөл /хувийн өргөдөл/-ийн хуулбар /2-р хх-ийн 9/, Зээлдэгчийн зөвшөөрлийн хуулбар /2-р хх-ийн 30/, *******н тодорхойлолтын хуулбар /2-р хх-ийн 31/, Зээлийн мэдээллийн сангийн хуулбар /2-р хх-ийн 32/, Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мемориалын баримтын хуулбар /2-р хх-ийн 33/, Төрийн банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын хуулбар /2-р хх-ийн 36-60/, шүүгдэгч Т.Б-ын 2017, 2018 онуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулбарууд /2-р хх-ийн 63-68/, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Төрийн банкны зээлийн дансны хуулга /2-р хх-ийн 90-94/, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 95/, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 868 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 96-97/, шүүгдэгч Т.Б-ын 2020 оны 06 дугаар сарын 21, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд “Я.Н-ээр 10.000.000 төгрөгийн малчны зээл авахуулсан ...төлж барагдуулна” гэх гар бичвэр /2-р хх-ийн 121-122/, эрүүгийн хэрэгт хохирлын тооцоо гаргасан хүснэгт /2-р хх-ийн 137/, Төрийн банкнаас олгосон итгэмжэлийн хуулбар /2-р хх-ийн 139 дүгээр хуудас/, Төрийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, мемориалын баримтын хуулбар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шүүгдэгч Т.Б- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдох буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус заажээ.
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 14.1.3-т зааснаар “яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж байх тул Төрийн банкны Хөвсгөл аймгийн Галт сум дахь салбарын эрхлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл ******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 91-93/, Төрийн банкны салбарын захирал Л.Д-н 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт /1-р хх-ийн 70/, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн банк” ХХК-ийн салбарын захирал Л.Д-, Т.Б- нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 85-90/, ******* байрны тодорхойлолт /1-р хх-ийн 91-93/, Төрийн банкны захирлын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/180 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 84/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж ...хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.
Нийтийн албан тушаалтан буюу шүүгдэгч Т.Б- нь шунахайн сэдэлтээр ********Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн иргэн Г.Б-ын малыг “А” дансанд 63 толгой байхад нь түүнийг 490 толгой малтай мэтээр малын “А” дансыг хуурамчаар үйлдэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл гарган авсан,
Мөн ******* иргэн Я.Н-ийн малыг “А” дансанд 95 толгой малтай байхад түүнийг 265 толгой малтай мэтээр малын “А” дансыг хуурамчаар үйлдэж, 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл тус тус гарган авч хувьдаа зарцуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 91-93/-д заагдсан гүйцэтгэх үндсэн үүрэг болох “салбарын захирлын зөвшөөрөлгүй салбар, тооцооны төв болон Төрийн банкыг төлөөлөн бусадтай гэрээ, хэлцэл байгуулахгүй байх”, “Хөдөлмөрийн гэрээ”-ний Долоо. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл болох 7.4.-ийн 7.4.11-д заасан “Харилцагчийн албан ёсны бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр харилцагчийн данснаас орлого, зарлагын гүйлгээ хийсэн”, 7.14.12-д заасан “Дур мэдэн харилцагчийн данснаас орлого, зарлагын гүйлгээ хийж, хувьдаа авч ашигласан”, 7.14.14-т заасан “Орлого, зарлагын гүйлгээг нуун дарагдуулсан, өөрийнхөө буруутай үйлдлийг нуух зорилгоор хуурамч баримт бүрдүүлсэн, мөн зорилгоор харилцагчийн данс ашиглах, энэ үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан, хуйвалдсан”, 7.14.16-д заасан “Харилцагчийг хохироосон, хулгайлах, завших, залилан мэхлэх зэрэг үйлдэл гаргасан нь тогтоогдсон”, 7.14.17-д заасан “Үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгоор банкны эд хөрөнгө, ..зэргийг ашигласан” зэрэг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүнчлэн Төрийн банкны эд хөрөнгөд халдсан, банкинд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан “ноцтой” зөрчлүүд гаргасан байна.
Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-ын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгон хийх ёсгүй үйлдлийг хийсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Б-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Т.Б-ын шунахайн сэдэлтээр ******** байх хугацаандаа ********** Г.Б-ын нэр дээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл гарган авсан,
Мөн ***** иргэн Я.Н-ийн нэр дээр 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл тус тус гарган авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд улсын яллагчийн яллах дүгнэлтэд 10.000.000 төгрөгийн хохирол учирч, хохирогч Я.Н-т 4.017.391 төгрөг, хохирогч Г.Б-д 4.040.474 төгрөгийн хор уршиг учирсан гэж байх боловч хэрэгт авагдсан мөрдөгчийн тооцоогоор 21.884.579 төгрөг гэж тооцоо хийсэн /2-р хх-ийн 137/ нь аль эх сурвалжийг үндэслэсэн нь тодорхойгүй, иргэний хариуцагч болох Төрийн банкны хууль ёсны төлөөлөгч нь “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” хохирлын талаарх тооцоо, нэхэмжлэлийг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй, хохирогч нар нь банкинд зээл төлсөн талаарх баримтгүй байх тул шүүх хуралдаанаар тодорхой тооцоо хийх боломжгүй байна.
Мөн шүүгдэгч Т.Б- нь шүүх хуралдаанд Я.Н-ийн нэр дээр 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл гарган авсан гэх ба шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ хэрэгт тусгагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
Харин Г.Б-ын нэр дээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл гарган авахдаа хохирогч Г.Б-д 3.000.000 төгрөгийг өгсөн гэх боловч хохирогч Г.Б-ын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба хавтаст хэрэгт энэ талаар эргэлзээтэй баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийг хохирогч Г.Б-ын нэр дээр 10.000.000 төгрөгийн зээл гарган авсан гэж шүүх дүгнэсэн бөгөөд хохирогчоор тогтоогдсон Г.Б-, Я.Н- нар нь иргэний хариуцагчтай холбоотой нэхэмжлэлийг гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нар зээлийн эргэн төлөлт, хүүг төлж байсан талаар мэдүүлэг өгч байх боловч энэ талаар нэхэмжлэхгүй, Төрийн банкыг хохиролгүй болгох, зээлийн төлбөрийг барагдуулах хүсэлтийг гаргаж байх тул /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ шүүгдэгчийг зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон банкны эд хөрөнгөд халдан 20.000.000 төгрөгийг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 20.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Г.Б-, Я.Н- нарын зээлийг гэрээг хүчингүй болгуулах, Монгол банкны хар данснаас хасуулж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зээлийн гэрээний үр дагавар болох эргэн төлөлт, хүү, нийт төлсөн төлбөрөө Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-т заасныг баримтлан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б- болон иргэний хариуцагч Төрийн банкнаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 82/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нас, хүйс, хувийн байдлын хувьд ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй, /гурав хүртэл насны хүүхэдтэй эх болох нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн *****төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 123/ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгчид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР