Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 1322

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/01322

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 хороо, 40,50 мянгат 43 байр 108 тоотод оршин байрлах Мөнгөн глобал ББСБ ХХК-ийн /5683904, утас: 99100825/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 хороо, Өлгий 14-192 тоотод оршин суух, Мягмарсүрэнгийн Мөнх-Эрдэнэд /ХИ74111478, утас: 99111339/ холбогдох  

17,439,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 10 сарын 22-ны өдрийн ЗГ/15-29 тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг автомашин барьцаалан зээл авсан. 2017 оны 03 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 6,224,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,215,200 төгрөг, нийт 17,439,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Мөнх-Эрдэнэ би 17,429,200 төгрөгийг 2017 оны 06 сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ ХХК-д төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ ХХК нь хариуцагч М.Мөнх-Эрдэнээс 17,429,200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 06 сарын 18-ны өдрийн дотор 17,429,200 төгрөгийг Мөнгөн глобал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Мөнгөн глобал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Мөнх-Эрдэнэд холбогдох 17,429,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 06 сарын 18-ны өдрийн дотор 17,429,200 төгрөгийг Мөнгөн глобал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 245,146 төгрөгийн тал хувь болох 122,573 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Мөнх-Эрдэнээс 122,573 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мөнгөн глобал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ