Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/226

 

 

 

 

 

 

 

 

   2021        02         25                                       2021/ШЦТ/226

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Б.Бямбадагва,   

шүүгдэгч Э.Э., түүний өмгөөлөгч М.Отгонцэцэг,

шүүгдэгч А.Б., түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц. овогт Э.ын Э., Х. овогт А.ийн Б. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 00250 0193 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, буцаасныг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин, мужаан мэргэжилтэй, “Би стайл” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, Ц. овогт Э.ын Э..

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт оршин суух, Х. овогт А.ийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э., А.Б. нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 14 дүгээр гудамжны 254/А тоот байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Мөрдөгчийн хэрэг учралын газарт 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тухай “...Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 17-254/А тоот гэх хаягтай байв. Хэргийн газрын үзлэгийн явцад хэрэгт ач холбогдолтой мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов” гэх тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 10-21/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 22-25, 26-29/,

- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 35-36/,

- “Өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 60/,

- Э.Э.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би энэ түүсэн өвс, бэлтгэсэн тоос, шаварнаасаа бусдад өгч, борлуулж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,

- А.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би энэ өвс, тоос, шаварнаас бусдад өгч, борлуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

- Гэрч А.Баярчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “А.Б. нь эцэг, эхээсээ 7-уулаа. Дээрээ 3 ах, 3 эгчтэй, айлын бага хүүхэд. Би  хамгийн том эгч нь. Манай эцэг А. нь өвчний улмаас 2017 онд  нас барсан. Ээж Удвал нь одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл тосгонд амьдардаг. А.Б. нь бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж, Түнхэл тосгоны ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийг бүрэн бус дунд боловсролтойгоор төгссөн. 2014-2016 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Мэргэжил, сургалт-үйлдвэрлэлийн төвийг сантехникч, засварчнаар төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод орж ирээд 2017 онд орон сууцны сантехникчээр ажиллаж байсан. Улаанбаатар хотод миний хажууд надтай ойрхон байдаг байсан. 2018 онд хэсэг “Оргил” худалдааны төвд хамгаалагчаар 1 жил орчим ажилласан. Хан-Уул дүүргийн “Номин” дэлгүүрт сантехникчээр, бас нэлээн хэдэн сар ажилласан. Тэгээд 2019 оноос хойш яг тогтсон ажил хийгээгүй, Э.Э.тай хамт барилгын ажил хааяа хийж байна гэж сонсогддог байсан. Зан байдлын хувьд ах, эгч нарынхаа үгэнд их ордог, чих зөөлөнтэй, за л гэж хариулдаг, хааяа хөдөө ээж дээр очиж мал, түлээ нүүрсийг нь янзалж өгдөг. Аавыг нас барснаас хойш А.Б. ээжийн хажууд ихэвчлэн хамт байдаг байсан, зөөлөн, цайлган, үг дуу цөөтэй, нөхөрсөг, ажилсаг, уур бухимдал багатай, архи, тамхи хэрэглэдэггүй, ахуйн амьдралын хувьд боломжийн, дундаж амьдралтай, шатар сайн тоглодог, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог. Шатрын 1-р зэрэгтэй. Мэргэжил, сургалт-үйлдвэрлэлээ бас шилдэг сурагчаар төгссөн. Багш нар нь ч их ам сайтай байдаг байсан. Сүүлийн үед А.Б. гадаад явна гэж их ярьдаг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 65/,

- Гэрч Э.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Э.Э. нь манай хамгийн бага дүү, дээрээ 3 эгч, 3 ахтай, аав, ээж маань Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл тосгонд амьдардаг, гэр бүлгүй, бага насандаа эцэг, эх, ах, эгч нарын халамжид өсч, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд, дараа нь Улаанбаатар хотод мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцаж, цахилгаанчин мэргэжил эзэмшсэн. Одоогоор Улаанбаатар хотод хүргэх ах Эрдэнэбатын хамт барилгын дотор заслын ажил хийж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу, үгэнд сайн ордог, зөөлөн цайлган сэтгэлтэй, нөхөрсөг, хааяа ирж хүүхэд хардаг, шал угаагаарай, дүүдээ хоолыг нь хийж өгөөрэй гэхээр хэлсэн зүйл хийчихсэн л байдаг. Манай гэрээр их орж гардаг. Сүүлийн үед төрсөн ах Энхтөр нь Солонгос улс руу ажиллахаар яваад хашаа байшинд нь харангаа түр харж амьдарч байсан. Өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, бид нарын нүдэнд архи ууж, тамхи татаж байхыг нь харж байгаагүй. Ахуй амьдралын хувьд манайх ер нь боломжийн дунд амьдралтай, хүргэн ахтайгаа ажил хийгээд цалингаасаа аав, ээждээ хэдэн төгрөг өгөөд өөртөө зарцуулж л амьдардаг. Сагсан бөмбөг тоглох сонирхолтой. Гарын эв дүйтэй, мужаан, цахилгаан хийдэг, техникийн сонирхолтой, хэсэг засварын газарт ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

- Гэрч Р.Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Э.Э. нь бага насандаа цэцэрлэг, эцэг, эхийн халамжид өсч бойжиж, Түнхэл тосгоны ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж, бүрэн бус дунд боловсролыг эзэмшиж төгссөн. Улмаар Улаанбаатар хотод Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн харьяа Механик, инженерийн мэргэжил, сургалт-үйлдвэрлэлд суралцаж автын цахилгаанчин мэргэжил эзэмшиж, 2015 онд сургуулиа төгссөн. Түүнээс хойш Улаанбаатар хотод эгч, ахынхаа гэрээр орж гараад янз бүрийн хар бор ажил хийж байгаа. Сүүлийн үед хүргэн ах Эрдэнэбатын хамт орон сууцны засварын дотор засал хийх ажил хийж байгаа. Гэр бүл, эхнэр, хүүхэдгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, зан байдлын хувьд дуу цөөтэй, төлөв даруу, сагсан бөмбөг тоглох дуртай, автын цахилгаанчин мэргэжлээр сургуулиа төгсөхдөө шилдэг төгсөгч гэсэн өргөмжлөл авсан. Ахуй амьдралын хувьд боломжийн дундаж амьдралтай, эхнэр бид 2 Түнхэл тосгонд тэтгэвэрт гэртээ байдаг, ах, эгч  нар нь бүгд айл болоод тусдаа гарсан. Э.Э. архи ууж, тамхи татдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2484 тоот:

- А.Б. МЗ98031912 2020.04.23, Э.Э. МР99101312 2020.04.23 гэж хаягласан 2 ширхэг шээсний дээж тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

- Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөд бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 85-87/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2485 дугаартай:

- Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, Кока кола гэсэн бичиглэлтэй улаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйл, улаан өнгийн тагтай, хаяггүй хуванцар савтай ургамал мэт зүйл, шар өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай 1-3 хүртэл дугаарласан бор өнгийн нунтаг тоос мэт зүйл 3 ширхэг, цагаан өнгийн шаазан аяга, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, хуйлсан 10 төгрөгийн 2 ширхэг мөнгөн тэмдэгт, хуйлсан 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, бор өнгийн зүйлээр бохирлогдсон TDB гэсэн бичиглэлтэй карт, сим картны үүр, эвдэрсэн улаан, ногоон, цэнхэр өнгийн асаагуур 3 ширхэг, цэнхэр, улаан, ногоон өнгө бүхий асаагуур 1 ширхэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

- Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад хамаарна.

- Цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 175 грамм, цэвэр жин нь 166 грамм,

- Кока кола гэсэн бичиглэлтэй улаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 121 грамм, цэвэр жин нь 96 грамм,

- Спрайт гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны жин нь 208 грамм, цэвэр жин нь 184 грамм,

- Улаан өнгийн тагтай, хаяггүй хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 139 грамм, цэвэр жин нь 115 грамм,

- Шар өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 171 грамм, цэвэр жин нь 135 грамм,

- Цагаан өнгийн гялгар ууттай 1 гэсэн дугаартай бор өнгийн нунтаг тоос мэт зүйлийн савны хамт жин нь 21.0035 грамм, цэвэр жин нь 14.3839 грамм,

- 2 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйлийн уутны хамт жин нь 11.4549 грамм, цэвэр жин нь 7.3032 грамм,

- 3 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйлийн уутны жин нь 3.4125 грамм, цэвэр жин нь 2.4263 грамм байсан ба шинжилгээнд дээж тус бүрээс 0.1 граммыг зарцуулав” гэх дүгнэлт, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 70-81/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 496 дугаартай дүгнэлт /хх-ийн 95-96/,

- А.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл тосгонд гэртээ очсон байх хугацаандаа найз Э.ы хамт юм ярингаа салхинд суух гэж сумын төвөөс жаахан зайтай тариалангийн талбай орчмоор явж байгаад хүүхдүүдийн яриад байдаг 5 салаа навчтай хэлбэр дүрс содон ургамал байхыг хараад Э.тай ярьж байгаад бид 2 уг өвснөөс түүгээд балгасан байшин дотор түүсэн өвсөө үлдээгээд явсан. Тэгээд Э. бид 2 нөгөө хатсан өвснөөсөө тамхины цаасанд ороож тамхи татаж хэрэглэсэн. Э. бид 2 өөр өөрийнхөө түүсэн гялгар ууттай өвсөө аваад Улаанбаатар хотод авч ирээд Баянзүрх дүүрэг, Монелын тэнд Э.ы төрсөн ахын гэрт хадгалсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сард би Э.ы гэрт очоод нөгөө Түнхэлээс авч ирсэн өвснөөсөө алчуур юм уу даавуунд хийж сэгсрээд доор нь тунасан нунтаг хэсгийг нь өөр саванд хийгээд тоосоо шавар болгоод Э. бид 2 тугалган цаасан дээр шатааж утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэрээр сорж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/,

- Э.Э.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Бид хоёр юм ярингаа салхинд суух гэж сумын төвөөс жаахан зайтай гараад тал дээр сууж байхад өмнө нь интернэтээс харж байсан 5 салаа навчтай хэлбэр дүрс содон ургамал байхыг хараад гар утаснаасаа интернет орж харьцуулж харахад мөн байсан. Тэгэхээр нь Б. бид хоёр түүж хатааж аваад хэрэглэж үзэх гээд тэр хавиас гялгар уут олоод уг өвснөөс түүгээд сумын төвийн орчимд байдаг нурсан эзэнгүй байшинд орхиод тухайн үедээ Б. бид хоёр 09 дүгээр сард буцаж Түнхэлд гэртээ очихдоо Б.той суманд таарч уулзаад бид 2 нөгөө түүсэн өвсөө санаад нурсан байшин дотор очиж үзэхэд хатчихсан байсан. Тоосоо аяганд хийж тостой холиод шавар болгоод Б. бид 2 тугалган цаасан дээр шатааж утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэрээр сорж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/,

- Э.Э.ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/,

- А.Б.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өргөмжлөлүүд /хх-ийн 120-137/,

- Э.Э.ы ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 142, 164/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Э.Э., А.Б. нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 14 дүгээр гудамжны 254/А тоот байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Мөрдөгчийн хэрэг учралын газарт 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тухай “...Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 17-254/А тоот гэх хаягтай байв. Хэргийн газрын үзлэгийн явцад хэрэгт ач холбогдолтой мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов” гэх тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт,

- “Өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

- Э.Э.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би энэ түүсэн өвс, бэлтгэсэн тоос, шаварнаасаа бусдад өгч, борлуулж байгаагүй.” гэх мэдүүлэг,

- А.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би энэ өвс, тоос, шаварнаас бусдад өгч, борлуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2484 тоот:

- А.Б. МЗ98031912 2020.04.23, Э.Э. МР99101312 2020.04.23 гэж хаягласан 2 ширхэг шээсний дээж тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

- Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөд бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, фото зургийн үзүүлэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2485 дугаартай:

- Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, Кока кола гэсэн бичиглэлтэй улаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйл, улаан өнгийн тагтай, хаяггүй хуванцар савтай ургамал мэт зүйл, шар өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай 1-3 хүртэл дугаарласан бор өнгийн нунтаг тоос мэт зүйл 3 ширхэг, цагаан өнгийн шаазан аяга, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, хуйлсан 10 төгрөгийн 2 ширхэг мөнгөн тэмдэгт, хуйлсан 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, бор өнгийн зүйлээр бохирлогдсон TDB гэсэн бичиглэлтэй карт, сим картны үүр, эвдэрсэн улаан, ногоон, цэнхэр өнгийн асаагуур 3 ширхэг, цэнхэр, улаан, ногоон өнгө бүхий асаагуур 1 ширхэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

- Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад хамаарна.

- Цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 175 грамм, цэвэр жин нь 166 грамм,

- Кока кола гэсэн бичиглэлтэй улаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 121 грамм, цэвэр жин нь 96 грамм,

- Спрайт гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны жин нь 208 грамм, цэвэр жин нь 184 грамм,

- Улаан өнгийн тагтай, хаяггүй хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 139 грамм, цэвэр жин нь 115 грамм,

- Шар өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 171 грамм, цэвэр жин нь 135 грамм,

- Цагаан өнгийн гялгар ууттай 1 гэсэн дугаартай бор өнгийн нунтаг тоос мэт зүйлийн савны хамт жин нь 21.0035 грамм, цэвэр жин нь 14.3839 грамм,

- 2 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйлийн уутны хамт жин нь 11.4549 грамм, цэвэр жин нь 7.3032 грамм,

- 3 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйлийн уутны жин нь 3.4125 грамм, цэвэр жин нь 2.4263 грамм байсан ба шинжилгээнд дээж тус бүрээс 0.1 граммыг зарцуулав” гэх дүгнэлт, фото зургийн үзүүлэлт,

- А.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл тосгонд гэртээ очсон байх хугацаандаа найз Э.ы хамт юм ярингаа салхинд суух гэж сумын төвөөс жаахан зайтай тариалангийн талбай орчмоор явж байгаад хүүхдүүдийн яриад байдаг 5 салаа навчтай хэлбэр дүрс содон ургамал байхыг хараад Э.тай ярьж байгаад бид 2 уг өвснөөс түүгээд балгасан байшин дотор түүсэн өвсөө үлдээгээд явсан. Тэгээд Э. бид 2 нөгөө хатсан өвснөөсөө тамхины цаасанд ороож тамхи татаж хэрэглэсэн. Э. бид 2 өөр өөрийнхөө түүсэн гялгар ууттай өвсөө аваад Улаанбаатар хотод авч ирээд Баянзүрх дүүрэг, Монелын тэнд Э.ы төрсөн ахын гэрт хадгалсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сард би Э.ы гэрт очоод нөгөө Түнхэлээс авч ирсэн өвснөөсөө алчуур юм уу даавуунд хийж сэгсрээд доор нь тунасан нунтаг хэсгийг нь өөр саванд хийгээд тоосоо шавар болгоод Э. бид 2 тугалган цаасан дээр шатааж утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэрээр сорж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг,

- Э.Э.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Бид хоёр юм ярингаа салхинд суух гэж сумын төвөөс жаахан зайтай гараад тал дээр сууж байхад өмнө нь интернэтээс харж байсан 5 салаа навчтай хэлбэр дүрс содон ургамал байхыг хараад гар утаснаасаа интернет орж харьцуулж харахад мөн байсан. Тэгэхээр нь Б. бид хоёр түүж хатааж аваад хэрэглэж үзэх гээд тэр хавиас гялгар уут олоод уг өвснөөс түүгээд сумын төвийн орчимд байдаг нурсан эзэнгүй байшинд орхиод тухайн үедээ Б. бид хоёр 09 дүгээр сард буцаж Түнхэлд гэртээ очихдоо Б.той суманд таарч уулзаад бид 2 нөгөө түүсэн өвсөө санаад нурсан байшин дотор очиж үзэхэд хатчихсан байсан. Тоосоо аяганд хийж тостой холиод шавар болгоод Б. бид 2 тугалган цаасан дээр шатааж утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэрээр сорж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сард хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б.оос шүүхийн хэлэлцүүлэгт “...хэрэглэх явцдаа хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэж мэдээгүй, түүнээс хойш хэрэглээгүй, өвчтэй ээжээ асардаг тул нэг удаа боломж олгож өгнө үү” гэж,

шүүгдэгч А.Б.ын өмгөөлөгч Э.Нарангараваас “...А.Б. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний “...эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж мэдээгүй” гэх мэдүүлгээр тогтоогддог, ...уг гэмт хэрэгт хохирол байхгүй, ...хорих ял эдлүүлснээр төлөвшинө гэж үзэхгүй, харин илүү гэмт хэрэг үйлдэх сэдлийг авч болзошгүй, ...шүүгдэгч өнгөрсөн 9 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, ...магадлал, Дээд шүүхийн тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай гэж үзэн хэргийг буцаасан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн Э.Э.ы өмгөөлөгч М.Отгонцэцэгээс “...Э.Э. нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ...шилдэг оюутан, аав, ээж нь эмчийн хяналтад байдаг, Э.Э. нь цалингаараа аав, ээжийнхээ эмчилгээний төлбөрийг төлдөг, ...өнгөрсөн 9 сарын хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй, ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгдээгүй, бусдад худалдаж, борлуулсан, бусдыг уруу татсан зэрэг  нийгэмд аюултай шинж байхгүй, ...хорих ял оногдуулснаар энэ төрлийн хэргийн гаралт буурна гэдэг нь өрөөсгөл, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг үгүйсгэсэн боловч үндэслэлээ дурдаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарла гэж буцаасан тул тэнсэж өгнө үү” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг нь гэмт үйлдлийн санаа зорилгын хувьд санаатай үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд тухайн бодисыг түүж бэлтгэсэн, хэрэглэсэн, хадгалснаас үүсэх үр дагаврыг ойлгож, ухамсарласан, эсхүл тодорхой өөр зорилго байсан эсэхээс үл хамааран хууль бус шинжийг агуулж байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Мансууруулах бодис нь хүний сэтгэцэд нөлөөлж, хүний биед байнга хэрэглэх хамааралт зан үйлийг бий болгож, улмаар дасан зохицох үйл явцыг тогтоож байдаг нь түүний нийгмийн аюулын шинж чанарыг илэрхийлж байдаг.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ нь нийгмийн үзэгдэл болохын хувьд хүн амын эрүүл мэнд, нийгмийн ашиг сонирхолд хохирол, хор уршиг учруулж байх бөгөөд тухайн бодисыг бэлтгэж, улмаар тодорхой хугацаанд хадгалсан үйл баримтыг хохиролд тооцохгүй байх, тусгаарлан авч үзэх нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн “нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг аюулгүй байдлаас хамгаалах” зорилгод нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүх гэм буруугийн хэр хэмжээг тогтоох, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад тал бүрээс нь үнэлэлт, дүгнэлт өгч, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, шалтгаант холбоо, тогтоогдсон хэр хэмжээ, хохирол, түүнээс учрах үр дагаврыг зайлшгүй тооцох ёстой бөгөөд эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн хэлбэрт нийцсэн байх учиртай.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э., А.Б. нар нь бүлэглэн хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Э.Э., А.Б. нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Э., А.Б. нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар нь хийсэн үйлдлийнхээ учир холбогдлыг чин санаанаасаа ухамсарлаж, гэмшиж байгаа болон тэдний хувийн байдал, тухайлбал А.Б. нь спортын олон төрлөөр хичээллэн амжилт гаргаж байсан, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар мэдүүлж, гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа байдал, шүүгдэгч Э.Э.ы ар гэрийн байдал буюу өвчний учир эмнэлэгийн хяналтад байдаг өндөр настай ээж, аавыгаа харж, асардаг зэргийг тус тус харгалзан үзэж, тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Энхсайхан, А.Б. нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар “2002002500193” гэсэн дугаар бүхий бичиглэлтэй цагаан өнгийн СиДи 1 ширхэг хураагдан ирсэнийг хэрэгт хавсаргаж,  Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд цэнхэр гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 173.4 грамм жинтэй, мөн Кока кола гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн тагтай хуванцар савтай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 98.8 грамм жинтэй, Спрайт гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 173.8 грамм жинтэй, улаан өнгийн тагтай хаяггүй хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 116.0 грамм жинтэй, шар өнгийн тагтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай гялгар уутны хамт 135.9 грамм жинтэй, “1” дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 20.5 грамм жинтэй, 7. 2 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 10.8 грамм жинтэй, “3” дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 4.1 грамм жинтэй, дотор хэсэг нь хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэг, 10. Хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг тугалган цаас, хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон ТDB гэсэн бичиглэлтэй карт 1 ширхэг, хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон сим картны үүр 1 ширхэг, эвдэрч гэмтсэн улаан, ногоон, цэнхэр өнгийн асаагуур 4 ширхэг зэрэг эд зүйлсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт, хуйлсан AN6791696 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 12. Хуйлсан AJ0900437 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан NJ8162296 сери дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг устгахыг Монгол банкинд тус тус даалгаж,энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ : 

1. Шүүгдэгч Ц. овогт Э.ын Э., Х. овогт А.ийн Б. нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сард хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э., А.Б. нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э., А.Б. нарт тус тус оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.Э., А.Б.  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “2002002500193” гэсэн дугаар бүхий бичиглэлтэй цагаан өнгийн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж,

            - Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цэнхэр гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 173.4 грамм жинтэй, мөн Кока кола гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн тагтай хуванцар савтай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 98.8 грамм жинтэй, Спрайт гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 173.8 грамм жинтэй, улаан өнгийн тагтай хаяггүй хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 116.0 грамм жинтэй, шар өнгийн тагтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай гялгар уутны хамт 135.9 грамм жинтэй, “1” дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 20.5 грамм жинтэй, 7. 2 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 10.8 грамм жинтэй, “3” дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 4.1 грамм жинтэй, дотор хэсэг нь хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэг, 10. Хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг тугалган цаас зэргийг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт,

            - хуйлсан AN6791696 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 12. Хуйлсан AJ0900437 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан NJ8162296 сери дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Монгол Банкинд,

            - хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон сим картны үүр 1 ширхэг, эвдэрч гэмтсэн улаан, ногоон, цэнхэр өнгийн асаагуур 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгасугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА