Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 1327

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/01327

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Жуулчны гудамж, Центр 34-505 тоотод оршин суух, Туусжам ББСБ ХХК-ийн /5375398/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 хороо, 15 хороолол, 15 байр 16 тоотод оршин суух, Жамбалжавын Баясгаланд /ШВ61102465/ холбогдох,  

21,120,141 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Баясгалан нь манай байгууллагатай 2015 оны 08 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 08 сарын 10-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээнийхээ үүргийн биелүүлэхгүй байгаа болно. Ж.Баясгалан зээлээс 1,090,000 төгрөгийг төлж 13,910,000 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн хүү 9,028,451 төгрөг төлөхөөс 3,020,000 төгрөгийг төлж, 6,008,690 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байгаа учир нэмэгдүүлсэн хүүд 1,201,690 төгрөг, нийт 21,120,141 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Ж.Баясгалан нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Баянзүрх дүүрэг, 15 хороо, 15 хороолол, 15 байр 10 Б тоотод байршилтай 16 м.кв нэг өрөө, улсын бүртгэлийн Ү-2204000484 дугаартай барьцаалсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагч Ж.Баясгалан нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ж.Баясгалан нь 2017 оны 05 сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс 2017 оны 08 сарын 15-ны өдрийн дотор 11,120,141 төгрөгийг Туусжам ББСБ ХХК-д төлж барагдуулна.

Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 хороо, 15 хороолол, 15 байр 16 Б тоот, 16 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220400484 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Туусжам ББСБ ХХК нь хариуцагч Ж.Баясгалангаас 21,120,141 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Баясгалан нь 2017 оны 05 сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс 2017 оны 08 сарын 15-ны өдрийн дотор 11,120,141 төгрөгийг Туусжам ББСБ ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 хороо, 15 хороолол, 15 байр 16 Б тоот, 16 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220400484 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагч Ж.Баясгалан нарын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Туусжам ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Баясгаланд холбогдох 21,120,141 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Баясгалан нь 2017 оны 05 сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс 2017 оны 08 сарын 15-ны өдрийн дотор 11,120,141 төгрөгийг Туусжам ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 263,950 төгрөгийн тал хувь болох 131,975 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Баясгалангаас 131,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Туусжам ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч Ж.Баясгалан нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчийн барьцаа хөрөнгө болох  Баянзүрх дүүрэг, 5 хороо, 15 хороолол, 15 байр 16 Б тоот, 16 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220400484 дугаартай орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

5.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ