| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0214/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/230 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/230
2021 02 26 2021/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч У.У. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт У.ийн У.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 03713 2877 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, Б. овогт У.ийн У..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.У. нь 2020 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эра” зочид буудлын 619 тоот өрөөнд хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Ж.Бодьмаагийн эзэмшлийн Айфон Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.146.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ж.Бодьмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эра” зочид буудалд найз залуу болох Алтаншагай, Мичидмаа, Сувдаа нарын хамт 619 тоот өрөөнд орсон. Тэгээд бид 4 юм яриад сууж байхад Номин гэдэг охин гаднаас 13 цагийн үед орж ирсэн. Тэгээд бид 2 орондоо унтах гээд байж байхад Номинжин миний цүнхний хажууд буйдан дээр хэвтэж байгаад 15 цаг өнгөрч байхад гараад явсан. Би урд орой нь гар утсаа цүнхэндээ хийчихээд маргааш өглөө нь үзсэн чинь байхгүй байсан. Надад гомдол санал байхгүй, би хохирлоо барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-12/,
- Гэрч П.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эра” зочид буудалд найз охин болох Бодьмаа, найзууд Мичидмаа, Сувдаа нарын хамт 619 тоот өрөөнд орсон. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн үед Номинжин манай өрөөнд дахиад орж ирсэн. Тэгээд та 2 босохгүй юм уу гэж хэлчихээд буцаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- Гэрч Ц.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 22:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эра” зочид буудалд Мичидмаа, Бодьмаа болон түүний найз залуу Шагай, Номио нарыг орхиод гарсан. Маргааш өглөө нь ажил дээрээ байж байхад Бодьмаа залгаад утас байхгүй байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,
- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 24/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2020 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эра” зочид буудлын 619 тоот өрөөнд хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Ж.Бодьмаагийн эзэмшлийн Айфон Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.146.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул У.У.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
У.У. нь 2020 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эра” зочид буудлын 619 тоот өрөөнд хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Ж.Бодьмаагийн эзэмшлийн Айфон Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.146.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Ж.Бодьмаагийн өгсөн “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эра” зочид буудалд найз залуу болох Алтаншагай, Мичидмаа, Сувдаа нарын хамт 619 тоот өрөөнд орсон. Тэгээд бид 4 юм яриад сууж байхад Номин гэдэг охин гаднаас 13 цагийн үед орж ирсэн. Тэгээд бид 2 орондоо унтах гээд байж байхад Номинжин миний цүнхний хажууд буйдан дээр хэвтэж байгаад 15 цаг өнгөрч байхад гараад явсан. Би урд орой нь гар утсаа цүнхэндээ хийчихээд маргааш өглөө нь үзсэн чинь байхгүй байсан. Надад гомдол санал байхгүй, би хохирлоо барагдуулж авсан.” гэх мэдүүлэг,
- гэрч П.Алтаншагайн өгсөн “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эра” зочид буудалд найз охин болох Бодьмаа, найзууд Мичидмаа, Сувдаа нарын хамт 619 тоот өрөөнд орсон. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн үед Номинжин манай өрөөнд дахиад орж ирсэн. Тэгээд та 2 босохгүй юм уу гэж хэлчихээд буцаад гараад явсан.” гэх мэдүүлэг,
- гэрч Ц.Сувд-Эрдэнийн өгсөн “2020 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 22:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эра” зочид буудалд Мичидмаа, Бодьмаа болон түүний найз залуу Шагай, Номио нарыг орхиод гарсан. Маргааш өглөө нь ажил дээрээ байж байхад Бодьмаа залгаад утас байхгүй байна гэж байсан.” гэх мэдүүлэг,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.Уянгыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч У.У. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч У.У.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 17 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт У.ийн Уянгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У.д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар У.Уянгын урьд цагдан хоригдсон 17 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 136 цагаар тооцож эдлэх ялаас хасч, нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 104 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.У. нь 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 17 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, У.У.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА