Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2017/0712/З |
Дугаар | 780 |
Огноо | 2018-12-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 780
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Л.С.М
Хариуцагч: Н.З.Д
Гуравдагч этгээд: “У.Х.Б” ХХК
Гуравдагч этгээд: ““М” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамж Ч.Л.С.М-н эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Н.З.Д-ынэс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Аг, гуравдагч этгээд “У.Х.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээд ““М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм нь 1904-1908 онд Олноо Өргөгдсөн Монгол Улсын төрийн сахиусны гүдэнбэ Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээгдсэн юм.
Тодруулбал XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь Ч.Л.С.М юм.
Энэ нь Монголын төр, түмэн олныг хамгаалах догшин сахиусууд бүхий ханьцашгүй дээд тарнийн машид нууц ёсны орон хийгээд бурхдын шүншлэг аравнай нь урьдын хэвээр оршсон газар хэмээн хүндлэгддэг тул хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч хөндөгдөөгүй үлдсэн цөөн хэдэн сүмийн нэг билээ.
Тус сүм нь 1938 оноос музей болсон ба өдгөө урлахуй ухааны сор болсон Өнд^ гэрээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн тэргүүтэн Монгол улсын хосгүи үнэт, үнэт зэрэглэлийн 6000 гаруй үзмэрүүдтэй.
Энэхүү сүм нь Монгол орны төдийгүй нийт дайчин гүрний түвшний сүм хийд хэмээн соёрхогдон батламжлагдаж “хааны ордон”-той адилд үзэж дээдлэхийн учирт тусгай зан үйл үйлдэн ямпай буюу “Халх хаалга” хэмээх нандин шүтээнийг бүтээсэн байдаг бөгөөд энэ нь тухайн сүм хийдийн зэрэг дэв, эрх ямбыг илэрхийлэх ба аливаа аюул, саад тотгор, муу муухай бүхнээс төр, шашныг хамгаалах бэлгэдэл утгатай юм.
Түүнчлэн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн бүтээл, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Ч.Л.С.М-ийг нийтэд үзүүлэн, судлан сурталчлах, ашиглалт хамгаалалтын асуудлыг хариуцсан улсын төсөвт соёлын байгууллага болохын хувьд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23- ны өдрийн 235 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, мөн 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-аар улсын хамгаалалтад байхаар баталгаажуулж, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Ч.Л.С.М-ийн хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоосон.
Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон арилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 180 дугаар тогтоолоор Ч.Л.С.М-н хамгаалалтын бүсийн 2.0 га газрыг эзэмшил, ашиглалтад бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон газрын жагсаалтад оруулж, Н.З.Д-ын2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар дээрх 2.0 га газрыг музейн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн билээ.
Ч.Л.С.М нь газар эзэмшүүлэх гэрээ болон Газрын тухай хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу эзэмшиж, зохих төлбөрийг хугацаанд нь төлсөөр ирсэн бөгөөд Монгол улсын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Ч.Л.С.М барилга болоод өдгөө урлахуй ухааны сор болсон хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн үзмэрүүдийг арчлан хамгаалж, олон түмэнд түүхийн үнэт бүтээлүүдийг танин мэдүүлэх ажиллагаагаа явуулсаар байна.
Газрын тухай хуульд заасан журмын дагуу музейн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг музейн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд хуулийн хугацаанд ямар нэгэн хариуг бидэнд ирүүлээгүй тул нийслэлийн өмчийн харилцааны газрын /хуучин нэрээр/ холбогдох мэргэжилтнээс удаа дараа тодруулахад шийдвэр гараагүй байна гэсэн хариуг амаар өгч байсан.
Гэтэл 2016 оны 03 оны 11-ний манай музейн мэргэжилтэн дахин асуухад Өмчийн харилцааны газрын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №5/8416 дугаар албан бичгийг өгсөн бөгөөд уг албан бичгээр “танай байгууплагын газар эзэмших шуүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариуг өгсөн билээ.
Улмаар манай музейн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №29 дугаар албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцаан газарт /хуучин нэрээр/, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №46 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №17 дугаар албан бичгээр газрын албанд музейн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан.
Гэтэл бидэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй тул дахин 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №83 дугаар албан тоотоор дахин хандсан боловч өнөөдрийг хүртэл бидний хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх хариуг ирүүлээгүй байна.
Дээр дурдсанчлан Ч.Л.С.М нь Монголын түүх, шашин соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал буюу Соёлын өвийн хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа соёлын биет өв билээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд соёлын өвийг хамгаалах талаар аймаг, Н.З.Д-ынбүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 16.1.1 -д “соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах" гэж, 37 дугаар зүйлд соёлын өвийг хамгаалах тогтолцоог зааж өгсөн бөгөөд 37.1-д “Соёлын өвийг хамгаалах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон бух шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна гэж тус тус заасан.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №96 дугаар тогтоолын 2 дах хэсгээр хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг.
Гэвч Н.З.Д нь Засгийн газрын тогтоолоор баталгаажсан Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар болох мөн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан Ч.Л.С.М барилга болоод хосгүй үнэт, үнэт зүйлс байрлаж буй эзэмшил ашиглалтад олгохгүй, барилга байгууламж барихыг хориглосон музейн хамгаалалтын бүс болох 2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээ, үүргийнхээ хүрээнд шийдвэрлэхгүй, эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус байх тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Ч.Л.С.М нь Монгол улсын түүх, шашин, урлагийн гайхамшигт давтагдашгүй үнэт өв юм. Уг музей нь 1904 оноос 1908 онд үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Монголын төр, түмэн олныг хамгаалах догшин сахиусууд бүхий дээд тарнийн машид нууц ёсны орон хийгээд бурхдын шүншлэг аравнай нь урьдын хэвээр оршсон газар хэмээн хүндлэгддэг тул хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч хөндөгдөөгүй үлдсэн цөөн хэдэн сүмийн нэг билээ.
Тус сүм нь 1938 оноос музей болсон ба өдгөө Монгол улсын хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн 6000 гаруй үзмэрүүдтэй. Үүний нэг нь “Халх хаалга” хэмээх нандин шүтээнийг бүтээсэн байдаг бөгөөд энэ нь тухайн сүм хийдийн зэрэг дэв, эрх ямбыг илэрхийлэх ба аливаа аюул, саад тотгор, муу муухай бүхнээс төр, шашныг хамгаалах бэлгэдэл утгатай юм.
Музейн хадгалалт, хамгаалалттай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-аар улсын хамгаалалтад байхаар баталгаажуулсан. Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Ч.Л.С.М-н хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоосон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 180 дугаар тогтоолоор Ч.Л.С.М-н хамгаалалтын бүсийн 2.0 га газрыг эзэмшил, ашиглалтад бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон байдаг. Уг тогтоолын дагуу Н.З.Д-ын2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар дээрх 2.0 га газрыг музейн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Ч.Л.С.М нь газар эзэмшүүлэх гэрээ болон Газрын тухай хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу эзэмшиж, зохих төлбөрийг хугацаанд нь төлсөөр ирсэн бөгөөд хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн үзмэрүүдийг арчлан хамгаалж, олон түмэнд түүхийн үнэт бүтээлүүдийг танин мэдүүлэх ажиллагаагаа явуулсаар байна.
Газрын тухай хуульд заасан журмын дагуу музейн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг музейн зүгээс хуулийн хугацаанд гаргасан. Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас хариуг өгөхгүй байж байгаад “танай байгууллагын газар эзэмших эрхтэй холбогдолтой маргаан нь захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа тул шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Үүнтэй холбоотойгоор 2016 2017 онуудад хүсэлт өгч шийдвэрлүүлэхээр хичээсэн боловч шийдвэрлээгүй.
Ч.Л.С.М нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа соёлын биет өв билээ. Соёлын өвийг хамгаалахтай холбоотойгоор Н.З.Дямар эрх үүрэг хүлээх талаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 37 дугаар зүйлийн 37.1-д тодорхой зааж өгсөн байгаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолын 2 дах хэсгээр хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг. Гэвч Н.З.Днь Засгийн газрын тогтоолоор баталгаажсан Ч.Л.С.М хамгаалалтын бүс болох 2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээ, үүргийнхээ хүрээнд шийдвэрлэхгүй, эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус байх тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Ч.Л.С.М нь цаад нарийн утгаараа төрийн үйл ажиллагаатай холбогддог гэж эрдэмтэн судлаачид үзэж байр сууриа илэрхийлсэн. Ч.Л.С.М байгуулагдсаны 110 жилийн, музей байгуулагдаад 80 жилийн ой болж байна. Энэ хүрээнд соёлыг өвийг хамгаалах арга хэмжээ болоход хамба лам Д.Чойжамц Чойжин ламын сүмийг хайрлан хамгаалах ёстой, орчин үеийн барилга байшинг ойрхон бариад байж болохгүй гэж тайлбарласан. Бидэнд түүх, соёл, уламжлал, хайрлаж нандигнах зүйл гэж бий. Энэ утгаар нь нухацтай хандаж, хамгаалан авч үлдэх ёстой юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нэг зүйл дээр санаа нэг байгаа. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага зөв, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах ёстой гэж үздэг. Кадастрын зураг хэрхэн гарах асуудалд ярилцах зүйл бий гэж хэлж байна. Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Ч.Л.С.М-ийн хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоосон. Энэ үед Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “эртний хот, суурин түүний үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд 0.1-ээс 3 км хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоож болно” гэж заасан. Мөн хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх дурсгалын зүйлд хохирол учруулах ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Энэ эрх зүйн үндэслэлийн дагуу хамгаалалтын бүсийг тогтоосон. Хамгаалалтын бүс нь хашаалсан, хашаалаагүй гэсэн ойлголт биш юм.
Засгийн газрын тогтоол гарснаас хойш хэд, хэдэн шүүхийн шийдвэр гарлаа. Иргэн Ш.Баярсайхантай холбоотой асуудалд шүүхийн шийдвэрүүд гарч, маргаантай асуудал дуусгавар болсон. Ш.Баярсайхан нь хохирол, үр дагавраа арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд хандаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж мэдээлэл бидэнд байгаа.
Мөн иргэн Б.Батзориг, “Ар монгол травел” ХХК-иудтай холбоотой газрын давхцалтай асуудлаар шүүхийн шийдвэрүүд гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Н.З.Д-ын2010 оны 11 дүгээр сарын 30-ны өрийн 781 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 2 га газрыг эзэмшүүлэхээр 5 жилийн хугацаатай баталгаажуулжээ. Улмаар 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсан газрын хэмжээ, байршил нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор музейн хамгаалалтын бүсийг тогтоосон хэмжээ, байршлыг үндэслэсэн нь кадастрын зургууд, Засгийн газрын 96 дугаар тогтоол, газар эзэмших эрх олгосон захирамжийн хавсралт зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Уг шүүхийн шийдвэр ““М” ХХК-ийн газар 227 м.кв талбайгаар давхцаж байгаа учраас 227 м.кв газрыг хасч олго гэдэг байдлаар гарсан. Энэ дүгнэлтийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс үгүйсгээгүй байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бол түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Түүх соёлын дурсгалт зүйлийн эсрэг явна гэдэг нь хүний буян заяанд харш юм. Иймд ““М” ХХК-ийн байр, суурийг бид дэмжих боломжгүй. Шүүхээс нэгэнт шийдвэрлэсэн учраас 227 м.кв газрыг хамгаалалтын бүс болох 2 га талбайд оруулан эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгаж, 169 м.кв газрыг боломжит хэмжээгээр сунгаж олгох байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тус шүүхэд Ч.Л.С.Мн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, знгийн гудамж Ч.Л.С.М-н эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Н.З.Д-ынэс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжпэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Ч.Л.С.М-д анх Н.З.Д-ын1998 оны А/64 дүгээр захирамжаар 7160 м.кв газрыг шашны музейн зориулалтаар, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар “Хамгаапаптын бүс тогтоох тухай” тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаапалтын бүсийг 2 га хэмжээтэй байхаар тогтоосныг үндэслэн Н.З.Д-ын2010 оны 781 дүгээр захирамжаар 2 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Ч.Л.С.М-н эргэн тойронд буюу 2 га газарт давхцалтай иргэн Ш.Баярсайхан, “Ар монгол травэл” ХХК, иргэн Б.Батзориг нарын 3 иргэн аж ахуйн нэгж байгаа учир газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй байна.
Иргэн Ш.Баярсайханы тухайд анх Н.З.Д-ын2000 оны А/12 дугаар захирамжаар 0,36 га газрыг 2 жилийн хугацаатай нэр бүхий 4 иргэнд эзэмшүүлж, улмаар 2000 оны 311 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч энэ хугацаанд нэг иргэн болох Баасансүрэн нь амины сууцаа барьсан бөгөөд иргэн Ш.Баярсайханд худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна. Захиргааны хэргийн анхан шатны хорьдугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0616 тоот шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосон байна.
Иргэн Б.Батзоригийн тухайд Ч.Л.С.Мн газартай тодорхой хэсгээр давхцалтай бөгөөд уг газрын маргаантай холбоотой асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 40 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 211/МА2016/0215 тоот магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны 215 тоот тогтоолоор Ч.Л.С.Мн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Ар монгол травэл ХХК-ийн тухайд нэхэмжлэгчийн газартай барилга нь тодорхой хэмжээний давхцалтай бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 513 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 527 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 12 дугаар тогтоолоор “Ар монгол травел" ХХК-ийн газрын хэмжээнээс 227 м.кв-ыг хасч газрын хэмжээтэй холбоотой захирамжуудад өөрчлөлт оруулахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.
Ч.Л.С.М-н газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад “Ар монгол травэл” ХХК-ийн барилгатай давхцаж байгаа, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бүхий иргэн Б.Батзоригийн эзэмшил газар, мөн иргэн Ш.Баярсайханы үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосон боловч барилгыг буулгах шийдвэр гараагүй бас иргэн Ш.Баярсайхан нарын барилга давхцаж буй тул хүсэлт гаргаж буй хэмжээгээр эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан ба нэхэмжлэгч Ч.Л.С.М-н газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтэд тухай бүр хариу өгч байсан, хариу өгөлгүй орхигдуулсан эс үйлдэхүйг Н.З.Д-ынзүгээс гаргаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай зүгээс Ч.Л.С.М газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг орхигдуулаад байгаа үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Хүсэлт гаргах бүрд нь асуудлыг шийдвэрлэсний дараа сунгая гэж мэдэгдсэн. Газрын давхцалтай асуудлыг шүүх шийдвэрлээгүй байхад хууль зөрчиж давхацуулан бүртгэх боломж байхгүй. Н.З.Д-ынэс үйлдэхүй байхгүй.
Ч.Л.С.М-н хүсэлтийг яагаад шийдвэрлэхгүй байсан нь олон удаагийн шүүхийн шийдвэрүүдтэй, эргэн тойрны газруудтай холбоотой олон шүүхийн маргаан зэрэг явагдаж байсан учраас шийдвэрлэх боломжгүй байсан. Эхнээсээ маргаанууд шийдвэрлэгдэн асуудалгүй болж эхлээд байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэн газрыг чөлөөлөх, барилга буулгах ажиллагааг Н.З.Д-ынзүгээс явуулж байна.
Засгийн газрын тогтоолд солбицол тогтоосон зүйл байхгүй. Н.З.Д-ын2010 оны захирамжаар солбицол бүхий зураг гарсан. Эзэмшүүлсэн 2 га газрын хэлбэр, байршлын хувьд л өөрчлөлт оруулъя гэж байгаа. Түүнээс Засгийн газрын тогтоолд заасан газрын хэмжээг багасгая гэж хэлээгүй. Давхцалтай газрыг өөр газарт нөхөн олгоё гэдгээ хэлээд байна. Шүүхийн маргаануудыг шийдвэрлэгдэх хүртэл газар эзэмших эрхийг сунгах боломжгүй байсан. Түүнээс Н.З.Д өөрийн хүслээр эс үйлдэхүй гаргасан асуудал байхгүй. Бид давхцалтай “М” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг хөндөхгүйгээр одоо байгаа газрын солбилцлыг өөрчилж 2 га газрын хэмжээг багасгахгүйгээр сунгах боломжтой гэж үзэж байна.
Гуравдагч этгээд “У.Х.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Ч.Л.С.М н нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох “...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах тухай” захиргааны хэрэг тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа билээ.
Уг хэрэгт тус банк нь Ч.Л.С.М н газрын зэргэлдээ буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, 5 тоотод байрлалтай Ү-2203012337 дугаартай конторын зориулалттай барилга, түүний доорхи нэгж талбарын 6001/0046 дугаартай газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд өмнөх өмчлөгчийн тус банкинд төлөх төлбөртөө тооцон шилжүүлэн авсан этгээдийн хувьд гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ.
Улаанбаатар хотын банк нь дээрх хөрөнгө газрыг биет байдлаар эзэмшилдээ шилжүүлэн авч, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд шилжүүлэн бүртгүүлсний дараа хөрөнгийг газрын хамт “М” ХХК-д худалдахаар гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу “М” ХХК-д газар дээрх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн боловч Ч.Л.С.М-н газартай холбоотой асуудлаас шалтгаалан газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадахгүй, улмаар “М” ХХК-д шилжүүлэх талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна.
““М” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг газрын хамт шилжүүлэн авах нөхцөлтэйгээр худалдан авсан тул тус газар эзэмших эрхийг шилжүүлэн авч чадахгүй байгаагаас тус компанийн ашиг сонирхол хохирох нөхцөл байдал үүсээд байна. Мөн эдийн засгийн агуулгын хувьд Улаанбаатар хотын банк нь тухайн хөрөнгө, газрын эрхийн хувьд шууд арилжааны шинжтэй ашиг сонирхол байхгүй, ердөө газрыг “М” ХХК-д шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор уг маргаанд оролцож байгаа болно. Харин “М” ХХК нь тухайн газар, хөрөнгөтэй холбоотой хөрөнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх этгээд болж байгаа, энэ агуулгын хувьд тухайн маргаан хэрхэн шийдвэрлэгдэх, хэргийн бусад зохигчдын дунд эвлэрэлийн ажиллагаа хийх зэрэгт зайлшгүй оролцох шаардлагатай гэж үзэж байна.
Гуравдагч этгээд “У.Х.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нэг талаас үндэслэлтэй гэж үзэж байгаа. Ч.Л.С.М хамгаалалтын бүс болох 2 га газарт “У.Х.Б” ХХК-д шилжих гэж байгаа газар хамаарч болзошгүй байгаа учраас “У.Х.Б” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа. Засгийн газрын 2001 оны тогтоолд тусгасан 2 га талбайг ямар тооцоо, хэмжилтэд үндэслэснийг тодорхойлох боломжгүй байгаа. Ч.Л.С.М эзэмшил газрын хэмжээ, хамгаалалтын бүс 2 га талбайг хашаанаас нь гадуур тогтоосон. Хашааны зарим хэсэг хамгаалалтын бүсийн гадна орсон нөхцөл байдаг. Газрын алба хамгаалалтын бүсийг дөрвөлжин байх ёстой гэж тооцоод зураг зурсан. Үүнээс шалтгаалж одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Засгийн газрын тогтоолд газрын координат, цэгүүдийг тодорхойлоогүй. Үүнтэй холбоотой баримт байхгүй байгаа. Газрын алба хамгаалалтын бүс 2 га газрыг өөрсдөө зурсан. Үүний дараа 2010 онд байршил, хэмжээг тодорхойлсон тогтоолыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахдаа буруу тооцоо, хэмжээг өгсөн нөхцөл байна гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байгаа. Энэ агуулгын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэж хэлж болох юм. Газрууд давхацсан гэж үзсэн үндэслэл нь одоогоор тодорхойгүй байна. Газрын алба уг асуудлыг өөрийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Гуравдагч этгээд ““М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тус шүүхэд Ч.Л.С.М-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “М” ХХК /РД 5247985/ нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №1659 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1-р хороо Жамъяан гүний гудамж 5 тоот хаягт байрлах, конторын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2203012337 тоотод бүртгэлтэй, 1690 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон уг хөрөнгийн доорх ГДЮ228360 дугаар бүхий 616 м.кв талбайтай конторын зориулалттай газар эзэмших эрхийг 2018 оны 03 дугаар сарын 01 -ны өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцож “Улаанбаатар хотын банк”-тай гэрээ байгуулсан.
Уг гэрээг байгуулах үед болон Улаанбаатар хотын банкны хүсэлттэйгээр уг хөрөнгүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх хугацаанд дээрх газарт одоогийн нөхцөл байдал илрээгүй байсан тул тухайн үед уг газрыг ямар нэгэн эрхийн доголдолгүй хэмээн үзэж гэрээг байгуулсан болно.
Гэвч уг газрыг Ч.Л.С.М-тэй давхцуулан олгосон гэх нөхцөл байдал илэрсэн байх тул Ч.Л.С.М-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, “М” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн байх тул манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж хохирол учруулахгүйгээр уг хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд ““М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Ар монгол травел” ХХК нь анх 2002 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байдаг. 2001 онд Засгийн газрын тогтоолоор Ч.Л.С.М хамгаалалтын бүс болох 2 га талбайг тогтоосон боловч Нийслэлийн Засаг даргаас 2010 онд 2 га газар эзэмших эрхийн гэрчилгээг тус музейд олгохдоо өмнө газар эзэмшиж байсан “Ар монгол травел” ХХК-ийн газартай давхардуулан олгосон гэж үзэж байна. Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын бүсийг 2 га гэж тогтоосон боловч солбицлын цэгийг тогтоосон баримт байхгүй байгаа. Иймд гуравдагч этгээд “У.Х.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ижил саналтай байна. Иймд манай компанийн эрх ашгийг хөндөхгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь;
Ч.Л.С.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамж Ч.Л.С.М-н эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Н.З.Д-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хамгаалалтын бүс тогтоох тухай 96 дугаар тогтоолоор Ч.Л.С.М-н хамгаалалтын бүсийг 2 га газар байхаар тогтоосон байх бөгөөд Н.З.Д-ын2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар 2 га газрыг музейн зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулжээ.
Улмаар тус музейн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болж үүнтэй холбогдуулан Ч.Л.С.М-н зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 166 дугаар албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн ч Нийслэлийн өмчийн харилцааны газар тус хүсэлттэй танилцаад 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/8416 дугаар албан бичгээр “...танай байгууллагын газар эзэмших эрхтэй холбоотой маргаан нь захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж байгаа тул шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд шийдвэрлэх боломжгүй...” гэсэн хариу өгчээ. Үүний дараа Ч.Л.С.Мн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29 , 2016 оны 03 дугаар сарын 31-ний 46 , 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 , 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 84 дугаартай албан бичгүүдийг Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн Засаг даргад удаа дараа хүргүүлж байжээ.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримтыг хавсаргана” гэж заасан бөгөөд Ч.Л.С.М хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд, баримт бичгийн бүрдлийг ханган Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин Ч.Л.С.М-н хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсэн хүсэлтээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэв.
Учир нь тус музей Монгол улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, 2008 оны 175 дугаар тогтоолоор “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-аар улсын хамгаалалтад байхаар баталгаажсан түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болохын тухайд хариуцагч Н.З.ДСоёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “...Н.З.Дсоёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.1.6-д “соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах;”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Соёлын өвийг хамгаалах асуудлыг.....бүх шатны Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцана.” гэж хуульчилсны дагуу болон Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар Засгийн газрын тогтоолоор баталгаажсан газар эзэмших эрхийн хугацааг сунгах үүрэгтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хууль зөрчөөгүй,зориулалтын дагуу газраа эзэмшиж, төлбөрөө төлж ирснээ нотолж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” тухай хуулийн зохицуулалтын дагуу эзэмшиж байгаагаа илэрхийлэн мөн хуулийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлтээ гаргасан байхад хариуцагч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “...нийслэл..ийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн.....нийслэлийн газрын алба бүртгэнэ.” гэсэнтэй нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Нөгөө талаар нэхэмжлэгч “Ч.Л.С.М”-н эзэмшил бүхий 2 га газартай “Ар монгол трэйвел” ХХК,(одоогийн эзэмшигч нь ““М” ХХК) иргэн Б.Батзориг болон Ш.Баярсайхан нарын эзэмшлийн газар давхцалтай асуудал нэг мөр шийдэгдээгүй гэх үндэслэлээр тус музейн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэлгүй.
Дээрх газрын байршил давхцалтай гэх үйл баримтуудаас иргэн Ш.Баярсайханы нэгж талбарын 18643310399724 дугаар 20000 м кв газрыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 181/ШШ2017/02830 дугаар шийдвэрээр албадан чөлөөлж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 254 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 001/ХТ2018/00821 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж газрыг албадан чөлөөлсөн хэсгийг хэвээр үлдээж, иргэн Б.Батзоригийн үл хөдлөх хөрөнгө байгаа 864 м кв газрын тодорхой хэсэг нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцалтай эсэхийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0040 дугаар шийдвэрээр уг газар нь 1998 онд буюу нэхэмжлэгч “Ч.Л.С.М”-д газар баталгаажуулсан Засгийн газрын тогтоол гарахаас өмнө иргэнд газар эзэмших эрх үүссэн байсан гэх үндэслэлээр Н.З.Д-ын 2007 оны 09, 2012 оны 03 дугаар захирамжуудын Б.Батзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын Дугаар 221/МА2016/0215 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Харин “Ар монгол трейвел” ХХК (тухайн үед газар эзэмшигч), (одоогийн газар эзэмшигч “М” ХХК)-ийн эзэмшил газар давхцалтай гэсэн үндэслэлээр тус компанид газар эзэмших эрх олгосон Н.З.Д-ынзахирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0513 дугаар шийдвэрээр 227 м кв хэмжээгээр давхцалтай болохыг тогтоож газар эзэмших эрх олгосон Н.З.Д-ын 2004 оны 164, 2010 оны 257 дугаар захирамжуудын “Ар монгол трейвел” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 221/МА2016/0527 дугаар магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
“Ар монгол трейвел” ХХК (одоогийн эзэмшигч нь “М” ХХК)-д газар эзэмших эрх олгосон Н.З.Д-ын 2004 оны 164, 2010 оны 257 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг (давхцалтай гэх 227 м кв газрыг) шүүхийн шийдвэрээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн хэдий ч хариуцагч одоо хүртэл шинээр акт гаргаагүй дээрх захирамжуудын эрх зүйн үр дагавар арилаагүй байх бөгөөд харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед тайлбарласан дээрх давхцал бүхий газарт байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг хөндөхгүйгээр газрын солбилцолыг өөрчлөх байдлаар Засгийн газрын тогтоолоор баталгаажсан нэхэмжлэгчийн 2 га газрыг өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэснийг шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгов.
Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан болон хуульд заасан хугацаанд хүсэлтээ өгсөн тохиолдолд захиргааны байгууллага хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан нь хууль бус байх тул хариуцагч энэхүү зөрчлөө засаж хуульд зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж эрхийн гэрчилгээний хугацааг сунгах үүрэгтэй гэж дүгнэв
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй буюу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзах хуульд заасан үндэслэл байгаагүй, хуульд тусгайлан зохицуулаагүй үндэслэлээр Ч.Л.С.М-н газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчжээ.
Иймд нэхэмжлэгч “Ч.Л.С.М-н газар эзэмших зөрчигдсөн эрхийг сэргээж тус музейн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус заасныг баримтлан Ч.Л.С.М-н эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР