| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0215/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/231 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/231
2021 02 26 2021/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Б.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.гийн М.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00000 0087 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хангал суманд хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Б.гийн М..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М. нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхоны 94б байрны 28 тоотод иргэн Н.Ганзоригийн нүүрэн тус газар гараараа цохиж, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Н.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Галаагийн найз сүүлд өөрийгөө М. гэж танилцуулсан залуу орж ирсэн. М. орж ирэхдээ 0.700 литрийн Эден нэртэй архитай орж ирсэн. Би архинаас нь амсчихаад өглөө ажилтай тул амарлаа гээд Галаагийн эхнэр Тэлмэнгээр ор засуулаад унтаад өгсөн. Манай эхнэр Нандинзаяа, Галаа, Тэлмэн, М. нар суусан. 09 цагийн орчимд эхнэр Нандинзаяа намайг дуудаад ажилдаа яваарай, босоорой гэсэн. Би босоод эхнэр Нандизаяаг харих уу гэтэл би байж байгаад араас чинь очъё гээд байсан. Би машинаа гарч халаачихаад эхнэр гарч ирэхгүй болохоор нь буцаад Галаагийнд орсон. Ороод эхнэрээ явъё, хоёр хүүхэд харах хүнгүй үлдсэн, харьж хүүхдээ хараач гээд уурласан. Тэгтэл Мөнтулга гэдэг залуу чи эхнэртэйгээ намайг хардаад байгаа юм уу гээд пивоны бөглөө шидсэн. Тэгэхээр нь би эхнэртэйгээ ярьж байна, чамтай яриагүй гэхэд М. босож ирээд намайг ална гээд дайраад байхаар нь би зүгээр байгаарай гэсэн. Галаа найзыгаа аваад цаад өрөө рүү орох гэтэл гарнаас нь мултарч ирээд над дээр ирээд намайг заамдаад миний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохиход хөмсөгний дээд хэсгээс цус гарч эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
- Гэрч Т.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ганзориг эхнэртэйгээ явна, явахгүй гээд маргалдаад байсан. Тэгтэл М. Ганзоригт хандаад чи эхнэрээ надтай хардаад байгаа бол би явъё гэсэн. Тэгтэл Ганзориг яагаад уурлаад байгаа талаараа хэлэхгүй эхнэрээ явъя гээд орилоод байсан. М. уурлаж босож ирээд Ганзоригийн зүүн хөмсөгний дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- Гэрч С.Тэлмэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “М. Ганзоригт хандаад чи юун сүртэй юм, надтай хардаад байгаа юм уу гээд босож ирээд Ганзоригийн нүүр лүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Ганзоригийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гараад эхлэнгүүд цагдаа дуудна гээд Ганзориг гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 557 тоот: “Н.Ганзоригийн биед зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.М. нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхоны 94б байрны 28 тоотод иргэн Н.Ганзоригийн нүүрэн тус газар гараараа цохиж, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.М.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.М. нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхоны 94б байрны 28 тоотод иргэн Н.Ганзоригийн нүүрэн тус газар гараараа цохиж, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Н.Ганзоригийн өгсөн “Галаагийн найз сүүлд өөрийгөө М. гэж танилцуулсан залуу орж ирсэн. М. орж ирэхдээ 0.700 литрийн Эден нэртэй архитай орж ирсэн. Би архинаас нь амсчихаад өглөө ажилтай тул амарлаа гээд Галаагийн эхнэр Тэлмэнгээр ор засуулаад унтаад өгсөн. Манай эхнэр Нандинзаяа, Галаа, Тэлмэн, М. нар суусан. 09 цагийн орчимд эхнэр Нандинзаяа намайг дуудаад ажилдаа яваарай, босоорой гэсэн. Би босоод эхнэр Нандизаяаг харих уу гэтэл би байж байгаад араас чинь очъё гээд байсан. Би машинаа гарч халаачихаад эхнэр гарч ирэхгүй болохоор нь буцаад Галаагийнд орсон. Ороод эхнэрээ явъё, хоёр хүүхэд харах хүнгүй үлдсэн, харьж хүүхдээ хараач гээд уурласан. Тэгтэл Мөнтулга гэдэг залуу чи эхнэртэйгээ намайг хардаад байгаа юм уу гээд пивоны бөглөө шидсэн. Тэгэхээр нь би эхнэртэйгээ ярьж байна, чамтай яриагүй гэхэд М. босож ирээд намайг ална гээд дайраад байхаар нь би зүгээр байгаарай гэсэн. Галаа найзыгаа аваад цаад өрөө рүү орох гэтэл гарнаас нь мултарч ирээд над дээр ирээд намайг заамдаад миний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохиход хөмсөгний дээд хэсгээс цус гарч эхэлсэн” гэх мэдүүлэг,
- гэрч Т.Гал-Эрдэнийн өгсөн “Ганзориг эхнэртэйгээ явна, явахгүй гээд маргалдаад байсан. Тэгтэл М. Ганзоригт хандаад чи эхнэрээ надтай хардаад байгаа бол би явъё гэсэн. Тэгтэл Ганзориг яагаад уурлаад байгаа талаараа хэлэхгүй эхнэрээ явъя гээд орилоод байсан. М. уурлаж босож ирээд Ганзоригийн зүүн хөмсөгний дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг,
- гэрч С.Тэлмэнгийн өгсөн “М. Ганзоригт хандаад чи юун сүртэй юм, надтай хардаад байгаа юм уу гээд босож ирээд Ганзоригийн нүүр лүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Ганзоригийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гараад эхлэнгүүд цагдаа дуудна гээд Ганзориг гараад явсан.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 557 тоот “Н.Ганзоригийн биед зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мөнхтулгыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.М. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.М.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Б.гийн Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Б.М. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА