Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

 

 

  2021        03          02                                  2021/ШЦТ/251

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Н.М., түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Н.ийн М.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2003 00484 0468 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29  настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Зүүн түмэн буян” ХХК-д ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, М. овогт Н.ийн М..

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Н.М. нь 2020 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 05 цаг 19 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 1000 оюутны байрны хойд талын замд Митсубиши Делика маркийн 44-79 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ганзориг, Д.Батболд нарыг мөргөж, улмаар Д.Батболдын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Ганзоригийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-20/,

            - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэгийг эхлүүлэхэд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05:25 минутад осол үйлдэгдсэн газрын ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд харуулсан байрлалтай хяналтын камерын бичлэг харагдана. 05:41 минутад явган зорчигч Д.Ганзориг, Д.Батболд нар замын урд талд зам хөндлөн гарах гээд зогсож байгаа хэсгийг харуулав. Явган зорчигч нар зам хөндлөн гарч, замын хойд талаар зам дагаад алхаж байгаа хэсгийг харуулав. 05:44 минутад явган зорчигч нар замын хойд талаас урд тал руу зам хөндлөн гарах гээд зогсож байгааг харуулав. Явган зорчигч нар зорчих хэсгийн явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах үед 44-79 УБА улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд ирж явааг харуулав. Осол болох үеийг харуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 91-93/,

            - Хохирогч Д.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний орой 21:00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу явахаар төрсөн ах Д.Ганзоригийн хамт Хэнтий аймгаас автобусанд суусан. Тэгээд Улаанбаатар хотод 04 цаг өнгөрч ирээд “Тэнгэр” худалдааны төвийн гадна буугаад байрнуудын дундуур алхаад 1000 оюутны байрны хойд талын шатахуун түгээгүүрийн станцын гадна ирээд хүний утсаар Цолмонтуяа эгч рүү залгахад очиж авлаа гээд утсаа салгасан. Тэгээд бид 2 эгчийг хүлээнгээ замын эсрэг талд ТҮЦ онгорхой харагдахаар нь халуун цай олж уух санаатай зам хөндлөн гарах үед гэнэт урдаас маш хурц гэрэл орж ирээд, тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй, сэргэхэд Гэмтлийн эмнэлэгт ирчихсэн намайг дуудаад “нэрээ хэлээрэй” гээд зогсож байсан. Машин ирж байгааг харсан, гэхдээ машин цаана хол явж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96/,  

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11513 тоот: “1. Д.Батболдын биед дух, зүүн ухархайн дээд хана, этмойд хөндийнүүдийн дээд хана, суурь ясны бага далавчны хугарал, тархины хөнгөн зэргийн няцрал, субарахнойд зайд цус харвалт, дух толгойн орой дагзны хуйханд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаа, зүүн чамархай, хамар, зүүн хацар, зүүн сарвуу, баруун долоовор хуруу, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 122-124/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2128 тоот: “1.Талийгаач Д.Ганзоригийн цогцост зүүн зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун дух, зулай, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсны доор цусан хураа, 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн 4, 5, 6, баруун 5-р хавирганы хугарал, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зүүн сарвуунд зулгаралтаас бусад гэмтлүүд авто ослын үед мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх зүүн зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун дух, зулай, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх ба үхэлд шууд хүргэжээ. 4. Талийгаач 2 талын уушгины сүрьеэ өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргээгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 161-166/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4404 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн “N04052500.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “N04052500.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч” зурагт харуулсан “А” цэгээс баруун тийш зохицуулдаг явган хүний гарц хүртэл 28.3 метр зайг ойролцоогоор (134.05 км/цаг) хурдтайгаар туулж өнгөрсөн.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 174-175/,

            - Мөрдөгчийн: “1. Митсубиши Делика маркийн 44-79 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Н.М. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн. 2. Явган зорчигч Д.Ганзориг, Д.Батболд нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /1-р хх-ийн 198-199/,

            - Н.М.гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 214/,

            - Н.М.гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 218/,

            - Б.Цацралын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 238-242/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Тээврийн Прокурорын газраас Н.М. нь 2020 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 05 цаг 19 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 1000 оюутны байрны хойд талын замд Митсубиши Делика маркийн 44-79 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ганзориг, Д.Батболд нарыг мөргөж, улмаар Д.Батболдын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Ганзоригийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Н.М. нь 2020 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 05 цаг 19 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 1000 оюутны байрны хойд талын замд Митсубиши Делика маркийн 44-79 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ганзориг, Д.Батболд нарыг мөргөж, улмаар Д.Батболдын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Ганзоригийн амь нас хохирсон болох нь:

          - 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

          - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Бичлэгийг эхлүүлэхэд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05:25 минутад осол үйлдэгдсэн газрын ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд харуулсан байрлалтай хяналтын камерын бичлэг харагдана. 05:41 минутад явган зорчигч Д.Ганзориг, Д.Батболд нар замын урд талд зам хөндлөн гарах гээд зогсож байгаа хэсгийг харуулав. Явган зорчигч нар зам хөндлөн гарч, замын хойд талаар зам дагаад алхаж байгаа хэсгийг харуулав. 05:44 минутад явган зорчигч нар замын хойд талаас урд тал руу зам хөндлөн гарах гээд зогсож байгааг харуулав. Явган зорчигч нар зорчих хэсгийн явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах үед 44-79 УБА улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд ирж явааг харуулав. Осол болох үеийг харуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

          - Хохирогч Д.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний орой 21:00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу явахаар төрсөн ах Д.Ганзоригийн хамт Хэнтий аймгаас автобусанд суусан. Тэгээд Улаанбаатар хотод 04 цаг өнгөрч ирээд “Тэнгэр” худалдааны төвийн гадна буугаад байрнуудын дундуур алхаад 1000 оюутны байрны хойд талын шатахуун түгээгүүрийн станцын гадна ирээд хүний утсаар Цолмонтуяа эгч рүү залгахад очиж авлаа гээд утсаа салгасан. Тэгээд бид 2 эгчийг хүлээнгээ замын эсрэг талд ТҮЦ онгорхой харагдахаар нь халуун цай олж уух санаатай зам хөндлөн гарах үед гэнэт урдаас маш хурц гэрэл орж ирээд, тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй, сэргэхэд Гэмтлийн эмнэлэгт ирчихсэн намайг дуудаад “нэрээ хэлээрэй” гээд зогсож байсан. Машин ирж байгааг харсан, гэхдээ машин цаана хол явж байсан.” гэх мэдүүлэг,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11513 тоот: “1. Д.Батболдын биед дух, зүүн ухархайн дээд хана, этмойд хөндийнүүдийн дээд хана, суурь ясны бага далавчны хугарал, тархины хөнгөн зэргийн няцрал, субарахнойд зайд цус харвалт, дух толгойн орой дагзны хуйханд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаа, зүүн чамархай, хамар, зүүн хацар, зүүн сарвуу, баруун долоовор хуруу, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2128 тоот: “1.Талийгаач Д.Ганзоригийн цогцост зүүн зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун дух, зулай, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсны доор цусан хураа, 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн 4, 5, 6, баруун 5-р хавирганы хугарал, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зүүн сарвуунд зулгаралтаас бусад гэмтлүүд авто ослын үед мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх зүүн зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун дух, зулай, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх ба үхэлд шууд хүргэжээ. 4. Талийгаач 2 талын уушгины сүрьеэ өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргээгүй.” гэх дүгнэлт,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4404 тоот: “1. Шинжилгээнд ирүүлсэн “N04052500.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “N04052500.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч” зурагт харуулсан “А” цэгээс баруун тийш зохицуулдаг явган хүний гарц хүртэл 28.3 метр зайг ойролцоогоор (134.05 км/цаг) хурдтайгаар туулж өнгөрсөн.” гэх дүгнэлт,

          - Мөрдөгчийн: “1. Митсубиши Делика маркийн 44-79 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Н.М. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн. 2. Явган зорчигч Д.Ганзориг, Д.Батболд нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.М.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Н.М.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал буюу үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй, “Зүүн түмэн буян” ХХК-д газар шороо ухаж бэлтгэх гүйцэтгэлийн ажилтнаар ажилладаг бөгөөд цаашид болзошгүй хор уршгаас үүдэн гарах гэм хорын зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогч Д.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дашдорж нараас гаргасан “...Н.М. нь хохирогч бид нараас уучлалт гуйн бид сайн дураараа эвлэрсэн, ...хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс гомдол саналгүй, ...хохирол төлөгдсөн, ...Н.М.д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлт, гэмт хэрэг үйлдэгдсэн  нөхцөл байдал буюу шөнийн цагаар, үзэгдэх орчин хязгаарлагдмал орон зайд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрөгдсөн хурдны хязгаарыг хэтрүүлж, хайхрамжгүй байдлаас үүдэн нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч, амь хохирогч нарын буруутай үйлдэл буюу явган хүний гарцгүй газраар явж байсан зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Н.М.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Хохирогч Д.Батболд, хохирогч Д.Ганзоригийн хууль ёсны төлөөлөгч Д.Дашдорж, хохирогч нарын өмгөөлөгч Т.Ариунболд нар тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Н.М. нь талийгаач Д.Ганзоригийн оршуулгын зардал, Д.Батболдын эмчилгээний зардлын үлдэгдэл төлбөр болон өмгөөлөгчийн үйлчилгээний төлбөрт 17.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, хохиролгүй болгосон...” гэсэн байх тул шүүгдэгчийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хохирогч Д.Батболдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи, Н.М.гийн 693350 дугаартай жолоочийн үнэмлэх тус тус хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М. овогт Н.ийн М.г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.М.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар Н.М.д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа .хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.М.д тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.М.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Хохирогч Боржигон овогт Дашдоржийн Батболд /РД:СЭ84111079/ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Н.М.гийн 693350 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА