Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга, 

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 20138000000097 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр **************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр **************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 20138000000097 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэрийнхээ үснээс зулгааж байгаад нэг элэгдээд хөл гар руу хэд хэд цохисон...10.000 төгрөг мобайл банкаар шилжүүлээд гүйлгээний утга дээр нь уургач хүү гээд бичсэн байсан. Тэгэхээр нь яахаараа уургач хүү рүү мөнгө шилжүүлдэг юм гээд дэрээр эхнэрийнхээ гарын булчин хэсэг рүү 4-5 удаа цохисон...Би эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч У.**************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад гэр рүүгээ явж байхад над руу нууцалсан дугаар залгаад байхаар нь авсан. Манай найз Ичинхорлоо манайд хүрээд ир гэхээр тэгье гэсэн. Манай найз Ичинхорлоо, нөхөр Эрдэнэбилэг болон манай нөхөр ************** нар машинаар намайг ирж авсан. Тэгээд Эрдэнэбилэгийн гэрт очсон. Манай нөхөр согтуу намайг гудамжны янхан гээд хэл амаар доромжлоод байхаар нь би айлд Очироогийн үснээс нь зулгаасан чинь намайг барьж аваад зодож эхэлсэн. Миний үснээс зулгаагаад газар унагаад босож ирээд элэг рүү гараараа цохисон. Тэгээд би унаад ухаан алдсан. Би угаасаа ухаан алдаж унадаг бие муутай хүн байгаа юм. Нэг мэдсэн Эрдэнэбилэг манай нөхрийг боль гээд миний хажуунаас холдуулж байсан...Тэгээд чи яахаараа Уургач хүү рүү мөнгө шилжүүлдэг юм гээд дэрээр миний толгой руу 4-5 удаа цохисон...Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад гэртээ байж байхад ************** манай нөхөр 2 согтуу ирээд ************** намайг эхнэрийг минь дуудаад өгөөч гэхээр нь би дуудаад хамт бид гурав **************ыг очиж аваад манайд ирсэн байсан. ************** эхнэрийгээ муу янхан пиздаа хаачиж яваад ирүү гээд муудалцаад байсан. Нэг харсан ************** эхнэрийгээ дороо хийж үснээс нь зулгаасан байсан. Тэгэхээр нь чи боль гээд очсон. Манай нөхөр 00 орохоор явсан байснаа гаднаас орж ирээд ************** ************** хоёрыг салгах гэж байгаад миний нүдэн тус газар нэг цохисон. Тэгээд би нөхөртэйгээ муудалцаад байж байх тэр хооронд ************** үснээс нь зулгаасан. ************** газар унасан байсан. ************** тойруулаад өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ************** бид хоёр 2 шил архи уусан. Тэгээд манай эхнэр ажлаа тарлаа гээд залгаад байхаар нь гэртээ очсон. ************** эхнэрийгээ дуудна гээд манай эхнэрээр эхнэр рүүгээ залгуулсан байсан. **************ыг **************, Ичинхорлоо бид гурав ахмадын байрны гаднаас ирж авсан. ************** эхнэрийгээ пиздаа хаачиж яваад ирүү гээд муудалцаад байсан. Би гэрээсээ гараад тамхи татчихаад 00 орчоод гэртээ ороод ирэхэд **************, **************ыг зодож байхаар нь салгаад **************г цохиж байна гэж андуураад эхнэрийгээ цохисон байсан. Тэгээд эхнэр бид хоёр муудалцаад байж байх хооронд ************** эхнэрийгээ зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 5-7-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай дугаартай:

1. У.**************ын биед баруун зүүн шуу, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт, баруун зүүн шуу, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

      4. У.**************ын биед үүссэн гэмтлүүд нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хараарна гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 65, 66, 71-72-р хуудас/,

Хохирогч У.************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 75-76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 20138000000097 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр **************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч У.**************ын /хх-ийн 21-23-р хуудас/, гэрч **************/хх-ийн 31-32-р хуудас/, гэрч **************/хх-ийн 36-37-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 5-7-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай дугаартай дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,

Хохирогч У.************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 75-76-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ************** нь хохирогч У.**************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч **************г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 92-р хуудас/-аар 2500 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул  шүүгдэгч **************гээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************** нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ************** нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 20138000000097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************гээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 20138000000097 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР