Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 787

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “У.М.Э” ХХК

Хариуцагч: Н.З.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8-р сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн ““У.М.Э” ХХК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Унар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:        “У.М.Э” ХХК нь 2011 оны 6-р сарын 28-ны өдрийн МУ-016862 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Морин даваа нэртэй газарт 32.10 гектар талбай бүхий уурхайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрхийг олж авч, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага билээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8-р сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн 2 дахь заалтаар /захирамжийн 2 дугаар хавсралтаар/ “У.М.Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай шийдвэр гаргасан байдаг.

Уг шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газар 2017 оны 10-р сарын 13-ны өдрийн 02/1229 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдэхээр шууданд хийсэн гэх боловч, хаяг тодорхойгүй буруу шалтгаанаар мэдэгдэж хүргүүлээгүй байдаг. Гэхдээ утсаар манайд мэдэгдэх боломж байсан ч харилцах утсаар мэдэгдээгүй.

Харин 2018 оны 6-р сарын 28-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг төлөх ёстой тул 2018 оны 6-р сарын 20-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлчихөөд, төлбөр төлөлтөө баталгаажуулж, тооцоо нийлэхээр Байгаль орчны газарт 2018 оны 7-р сарын 4-ний өдөр очиход, танай компанитай холбоотой ийм шийдвэр гарсан танайд мэдэгдэж гардуулж чадаагүй одоо гардаж ав гээд 2018 оны 7-р сарын 4-ны өдөр гардуулж өгсөн байдаг.

Нэхэмжлэгч “У.М.Э” ХХК 2018 оны 7-р сарын 6-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус үзэж, Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт зааснаар Н.З.Дд гомдол гаргасан.

Уг гомдлын хариуг 2018 оны 8-р сарын 6-ны өдрнйн 04/3136 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн “У.М.Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн “У.М.Э” ХХК-д холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Үүнд:

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8-р сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн 2 дахь заалтад бичсэн “..түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй..” гэсэн дүгнэлт нь бодит нөхцөл байдал болон ашигт малтмалын зориулалтаар газрын хэвлий ашиглах эрх зүйн зохицуулалт, онцлогтой нийцэхгүй.

Учир нь “У.М.Э” ХХК 2011 оны 6-р сарын 28-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ба хуулийн хүчин төгөлдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эрхэлж байгаа бөгөөд ашиглалтын үйл ажиллагаагаа буюу ашигт малтмал олборлох зориулалтаар газрын хэвлий ашиглах үйл ажиллагааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу зохицуулдаг.

Өөрөөр хэлбэл Газрын хэвлийн тухай хуулиар ашигт малтмал олборлолтын зориулалтаар газрын хэвлий ашиглах харилцааг зохицуулаагүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмал олборлолтын зориулалтаар газрын хэвлий ашиглах үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.

Хоёр. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байхад, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болох ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Гэвч Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуулийг тус тус зөрчиж, үндэслэлгүйгээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон.

“У.М.Э” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрхийг олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу газрын хэвлий ашиглах эрхийг олж авсан бөгөөд газрын хэвлийг ашиглах зориулалт нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох юм. Иймд газрын хэвлий ашиглах эрх нь зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор л дуусгавар болно.

Тодруулбал Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа түгээмэл тархацтай бүх төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах”, мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсгийн “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэсэн заалтуудаас газрын хэвлийг ашигт малтмал олборлуулах зорилгоор ашиглуулах зөвшөөрөл болох ашиглалтын тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосны үндсэн дээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгоно, түүнчлэн тусгай зөвшөөрөл дуусгавар болоогүй хүчинтэй байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын хэвлийг ашиглах буюу ашигт малтмалаа чөлөөтэй олборлох эрхтэй гэдэг нь тодорхой байна.

Гурав. Засаг дарга Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой бөгөөд дээрх захирамжийг гаргах үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байдаг.

Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “..Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг

сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байхад, ийм шийдвэр гаргах гэж байна гэж огт мэдэгдээгүй ба үүнтэй уялдаад тайлбар, санал гаргах ямар ч боломж олгоогүй. Мөн Захиргааны ерөнхий хуулиар үүрэг болгосон бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах гэх мэт процесс ажиллагааг хийгээгүй.

Иймд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “У.М.Э” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн MV-016862 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морин даваа нэртэй газарт 32.1 гектар талбайд газрын хэвлийн ашиглах эрхийн зөвшөөрөл авч, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Уг захирамжийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн оны 07 дугаар сарын 06-ны өдөр Н.З.Дд гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул “У.М.Э” ХХК-ийн зүгээс шүүхэд хандсан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “У.М.Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Уг захирамж нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ажлын хэсгийн удирдамжид газрын хэвлий ашиглах эрхийг олгосноос хойш газрын хэвлий ашиглаагүй байна уу гэдгийг шалгах эрх дурдагдаагүй байсан. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” танилцуулгад дээрх удирдамжид зааж өгсөн тухай ажил үүрэгтэй холбоотой шалгалтын дүнг оруулсан. “Хяналт шалгалтын тухай” танилцуулгын 9 дүгээр зүйлийн 9.1-д “газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” тул Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах болсныг мэдэгдсэн байдаг.

Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын дүгнэлтэд “тусгай зөвшөөрлийг цуцлуулах” гэж бичсэн байсан. Уг дүгнэлтэд 34 болон 62 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар 96 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон. Н.З.Д -аас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр захирамж гаргахдаа 62 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад 34 компанийн газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон.

Яагаад газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгох үндэслэлгүй байсан гэвэл өнөөдрийн байдлаар “У.М.Э” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа. Тухайн захирамж гарах үед ч хүчин төгөлдөр байсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүйгээр Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу дуусгавар болгож болно, гэхдээ зохих хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд дуусгавар болгосон. Тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгохгүйгээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож болохгүй гэсэн зохицуулалт Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж тодорхой заасан.

Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагууд ч гэсэн ийм дүгнэлт гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосны дараа газрын хэвлий ашиглах эрхийг нь цуцлах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс Н.З.Д хууль зөрчиж “У.М.Э” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг хүчинтэй байхад нь цуцалж, аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулан эрх ашгийг нь ноцтой зөрчсөн.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэх заалт нь нийтлэг зохицуулалт бөгөөд 5 төрлөөр газрын хэвлийг ашиглахыг зохицуулсан. Гэтэл яг ямар үндэслэлээр цуцалсан гэдэг нь тодорхойгүй байдаг. Газрын хэвлийн тухайн хуулийн бүрдэл хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хамаарч байгаа. 1995 онд Газрын хэвлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр “...газрын хэвлийг ашигт малтмалын зориулалтаар ашиглах харилцааг Ашиг малтмалын тухай хуульд заасны дагуу зохицуулна”, харин газрын хэвлийг ашигт малтмалын зориулалтаар ашиглах харилцааг зохицуулахгүй гэж тодорхой заасан. Үүнээс үзвэл А/609 дүгээр захирамж нь эрх зүйн зөрчилтэй, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэдэг нь илэрхий байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”, 35.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн”, 35.1.3-т “аймаг, Н.З.Д тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэж тус тус заасан байгаа. Ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийг ашиглаж байгаа аж ахуй нэгжийн газрын хэвлий ашиглах эрхийг, тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгохдоо дээрх 3 үндэслэлүүдийг аль нэг нь бүрдсэн тохиолдолд дуусгавар болох ёстой.

Н.З.Д шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой. Маргаан бүхий А/609 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу захиргааны акт гэж үзэж байна.  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг хэрэгжүүлээгүй. 

Өөрөөр хэлбэл хууль хэрэглээний хувьд алдаатай байгаа тул хууль зөрчиж гарсан захиргааны акт юм. А/609 дүгээр захирамжийн хавсралтад дурдагдсан газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон 96 аж ахуй талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, холбогдох бусад байгууллагуудад мэдэгдэхийг даалгасугай” гэж дурдсан байгаа. Уг захирамжийг холбогдох байгууллагуудад мэдэгдэж байгаа нь “У.М.Э” ХХК-ийн хувьд газар ашигласны төлбөрөө төлсөн байгаа хэдий ч газрын хэвлийг ашиглах боломжгүй болсон.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 7.10.1-д “Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл бүрдсэн. Нэхэмжлэгч компанийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй бөгөөд эзэмшлийн талбайдаа үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байгаа. Гэтэл дээрх үйл ажиллагааг явуулах гэхээр А/609 дүгээр захирамж хүчин төгөлдөр тул эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болсон. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн Хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль дээдлэх зарчим”-ыг баримтлаагүй, хууль зөрчиж аж ахуй нэгжийн эрхийг зөрчсөн.

“У.М.Э” ХХК-ийн хувьд газрын хэвлийг ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй. Учир нь энэ ажиллагааг явуулахын тулд бэлтгэл ажлыг нь хангаж, хуульд заасан шаардлагуудыг баримталж ажилласан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс газрын хэвлийг огт ашиглаагүй гэх үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг нь цуцалсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани зохих журмын дагуу төлбөрөө төлнө харин төрийн захиргааны байгууллагаас хууль заасан шаардлага, зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж ажиллах ёстой. Түүнээс биш танай компани заавал газрын хэвлийг ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн үүднээс дээрх шийдвэрийг гаргасан нь төрийн эрх бүхий байгууллагын чиг үүрэгт нийцэхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль” 2014 оны 01 дүгээр сарын

09-ний өдөр батлагдан гарснаар Н.З.Д харъяалах нутаг

дэвсгэртээ байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн

асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй болсон.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны

газар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай хамтарсан

удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт

малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийж

гуйцэтгэн “Газрын хэвлийн тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д

заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл

олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуйн

нэгжүүдийн судалгааг гаргасан.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны

өдрийн 05/586 дугаар албан бичгээр 3 жил олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй

ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн судалгааг Нийслэлийн Мэргэжпийн

хяналтын газарт ирүүлсэн байна.

Уг шалгалтаар тухайн компанийн түгээмэл тархацтай ашипг малтмалын

ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь дээрх хуулийн дагуу газрын хэвлийг

ашиглаж эхлээгүй нь тогтоогдсон бөгөөд газар дээр нь„ очиж, координатын цэгээр

талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан.

Н.З.Д “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий

ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны А/609 дүгээр захирамжийг

гаргахдаа “Газрын хэвлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3.4, 21 дүгээр

зүйлийн 21.1.5, 21.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн болно.

Иймд нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирашшйн 'Ургах морин элс" ХХК-д холбогдох хэсэг нь хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Н.З.Д холбогдох хууль тогтоомжийн хүрээнд А/609 дүгээр захирамжийг гаргаж “У.М.Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Уг захирамжийн агуулгаас харвал байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан. Тусгай зөвшөөрлийг нь зөрчлийн шинжээр нь Газрын хэвлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу цуцлах саналыг Н.З.Д-д хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа Нийслэлийн Байгаль орчны газар Газрын хэвлийн тухай хуульд заасан 3 жил үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон гэлээ. “У.М.Э” ХХК-д ашигт малтмалыг зүй зохистой ашиглуулахаар тусгай зөвшөөрлийг олгосон. Гэтэл дээрх үйл ажиллагаагаа явуулаагүй. Сүүлд хашаа бариагүй байхад хэсэг бүлэг хүмүүс уг газраас зөвшөөрөлгүйгээр шороо олборлож худалдан борлуулж байхад хориглоогүй, хяналтаа хэрэгжүүлээгүй. Хэрвээ иргэд дураараа шороо зөөгөөд гүн нүх үүсч хүн, мал, амьтан унаж бэртвэл хэн хариуцлага хүлээх үү гэдэг нь тодорхой бус байгаа. Ямар ч байсан “У.М.Э” ХХК хүлээхгүй. Газрын хэвлийг ашиглах гэдгийг хуульд “ашигт малтмал олборлох” гэж тодорхой заасан. Үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр олон жил ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан.

Улаанбаатар хотод хамгийн ойр тусгай зөвшөөрлийн талбай эзэмшдэг компани бол “У.М.Э” ХХК юм. Хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулбал хотын барилгажилтад эерэг нөлөөтэй байх. Үйл ажиллагаа явуулахгүй байвал Газрын хэвлийн тухай хуульд зааснаар дуусгавар болгох гэснийг үндэслэн Н.З.Д шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэж тайлбартаа дурдлаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцалсан нийт 95 аж ахуй нэгж байгаа. Сонсох ажиллагаа буюу маргаан бүхий захиргааны актыг ulaanbaatar.mn веб сайтаар дамжуулж нийтэд мэдээлсэн. А/609 дүгээр захирамжийг гарсны дараа ч гэсэн веб сайтад байршуулсан байдаг. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хийсэн. Мөн тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө ундны усны тэжээлийн мужид хамаарагдаж, ашиглахгүй байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай мэдэгдэл хийсэн тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

“У.М.Э” ХХК-ийн хувьд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрдээгүй. Харин Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж заасныг үндэслэн газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгож, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан. Өөрөөр хэлбэл газрын хэвлийг ашиглах эрх нь дуусгавар болсон тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь ч гэсэн хүчингүй болох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “У.М.Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “У.М.Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамж  хууль зүйн үндэслэлтэй байна. 

Монгол улсад 2014 оны 01 дүгээр сараас эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлснээр өмнө нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байсан харилцааг аймаг, Н.З.Д-д эрх үүргийг шилжүүлж зохицуулжээ.

Энэ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 04 дүгээр сард “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж” боловсруулж батлан шалгалт явуулсан байна.

Дээрх удирдамжийн хүрээнд хийгдсэн хяналт шалгалтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй;” гэснийг зөрчсөн 33 тусгай зөвшөөрөл байгаагийн дотор нэхэмжлэгч “У.М.Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2017/16 дугаар хяналт шалгалтын танилцуулгын хавсралт2, Байгаль орчны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр Н.З.Дд тус тус хүргүүлжээ. 

Дээрх дүгнэлтийг үндэслэн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар нэхэмжлэгч “У.М.Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй.

Энэ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар харъяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох зохицуулалт байгаа хэдий ч нэхэмжлэгч компанийн тухайд Газрын хэвлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөнийг тогтоосон мэргэжлийн байгууллагуудын танилцуулга, дүгнэлтийг үндэслэсэн нь маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлж байна.

Өөрөөр хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тус компани тусгай зөвшөөрөл эзэмшсэнээс хойш Газрын хэвлийн тухай хуульд тогтоосон 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй байсан нь тогтоогдсон гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль,...Газрын хэвлийн тухай хууль,....энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэснээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохдоо хуулийн энэ заалтыг нөхөн зохицуулж хэрэглэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч “У.М.Э” ХХК-д Ашигт малтмалын газрын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн МҮ-016862 дугаартай зөвшөөрлөөр  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Морин даваа гэх газарт 32.10 гектар талбайд  ашигт малтмал ашиглах эрхийг олгосон бөгөөд Ашигт малтмал газрын тосны газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/586 дугаар албан бичгээр  3 болон түүнээс дээш жил олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн судалгааг хүргүүлсний дотор “У.М.Э” ХХК-ийн МV-016862 дугаартай тусгай зөвшөөрөл багтсан байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын сөрөг нөлөөлөл бүхий 2017 оны А/609 дүгээр захирамжийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан бөгөөд хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй хууль зөрчсөн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ захирамж гарсан талаар “ulaanbaatar.mn” сайтад тавьж мэдээлсэн нийтэд илэрхий үйл баримт гэж тус тус маргаж байна. 

Харин шүүх газрын хэвлий ашиглах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгосон боломж төдийгүй хуулиар заавал биелүүлэхээр хүлээлгэсэн үүрэг учраас энэ үүргийг биелүүлээгүй зөрчилд хариуцлага хүлээлгэж газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох замаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулсан эсэх талаарх нотлох баримтыг шалгах шаардлагагүй гэж үзсэний дээр энэ үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь тусгай зөвшөөрлийг цуцлах үр дагавар бий болгосон бөгөөд бодит байдалд газрын хэвлий ашиглахгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшиж, ашигт малтмал ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явагдах боломжгүй тул хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах “У.М.Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР