Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/215

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт С-ын Г-д холбогдох эрүүгийн 2106 00000 0095 дугаартай хэргийг шүүх 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн Х овогт С-ын Г, 1983 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Г” ХХК-нд механикч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, “Х” хотхоны 0 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ХХ0000000 регистрийн дугаартай,

          Шүүгдэгч С.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Х” хотхоны 0 дугаар байрны 00 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр О.Гтэй “Татварын буцаан олголтын мөнгийг өөртөө авах гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож толгойн тус газар нь цохисоны улмаас толгойн тус газар нь хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “ Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Урьд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Гийн өгсөн мэдүүлэг /хх-13/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-4/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 608 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, шүүгдэгч С.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-34/, ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Х” хотхоны 0 дугаар байрны 00 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр О.Гтэй “Татварын буцаан олголтын мөнгийг өөртөө авах гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож толгойн тус газар нь цохисоны улмаас толгойн тус газар нь хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Гийн өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед өөрийн нөхөр Гантулгад “2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байрны буцаан олголтын мөнгийг татварын газарт очиж бичиг баримтыг нь хөөцөлдөнө, чи надад сануулна шүү” гэж хэлэхэд манай нөхөр надад “Өнгөрсөн жилийн мөнгийг чи авсан. Энэ жил миний дансийг өгөөрэй” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Тийм бол чи өөрөө бичиг баримтаа бүрдүүлээд мөнгөө өөрөө ав” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр намайг “Чи яагаад дандаа ийм сонин зан гаргаж байдаг юм бэ?” гэж хэлээд номын тавиур дээр байсан эмийн хайрцагийг над руу уурандаа авч шидэхэд нь миний өвдөг оногдсон. Би тухайн эмийн хайрцагийг буцаагаад нөхөр рүүгээ шидсэн. Тэгээд манай нөхөр буцаад том өрөө рүүгээ орсон. Би жижиг өрөөнд орон дээрээ зурагт үзээд сууж байхад манай нөхөр том өрөөнөөс гарч ирээд “Чи яахаараа дандаа ийм зан гаргаж байдаг юм” гэж хэлээд намайг гараараа түлхэж миний дээр суугаад гар хөлийг минь хөдөлгөөнгүй болгоод миний толгой болон нүүр рүү алгадсан. Би хэдэн удаа яаж цохьсон гэдгийг нь санахгүй байна. Тэгээд би орилсон чинь дэрээр миний нүүрэн дээр дарж байгаад больсон.” гэх мэдүүлэг /хх-12-13/

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 608 дугаартай:

           1. О.Гийн биед дух, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-20-21/,

           Мөрдөн шалгах ажиллагаанд С.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Том өрөөнд ороод уур хүрээд байж байгаад би эхнэрийн хэлсэн үгийг бодоод уур хүрээд намайг бичиг үсгийн чадваргүй, өргөдөл бичихдээ муу гэдгийг мэдсээр байж ингэж хэллээ гэж уурлаад би эхнэрийн байсан жижиг өрөөнд ороод эхнэрт “Чи дандаа яах гэж ингэж байдаг юм” гэж хэлээд баруун гараараа эхнэрийн зүүн талын хацар руу нэг удаа алгадах үед эхнэр сууж байсан орон дээрээ арагш унасан. ...Тэгээд би эхнэрийг уурлаад байхаар нь дээш харуулаад гар хөлийг нь хөдөлгөөнгүй болгож дарах үед орилоод байхаар нь би дэр аваад нүүрэн дээр нь дараад бүтчих байх гэж бодоод дэрээ хурдан аваад гараараа амыг нь тагласан. Тэгээд гараа авсны дараа нүүр рүү нулимаад байсан. ...Би уурлаад эхнэрийн зүүн хацар хэсэгт баруун гараараа 2 удаа алгадаад эхнэр дээрээс боссон. Би өөрийн эхнэр О.Гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-26/,

          Шүүгдэгч С.Г-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/ зэрэг болно.

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Иймд шүүгдэгч С.Г нь 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хэмнэл нэртэй караокед О.Гтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэнд гараараа цохиж, зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч С.Г-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүх хялбаршуулсан журмаар С.Гд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Х овогт С-ын Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Гантулгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хантайшир овогт Сүхбаатарын Гантулгад холбогдох эрүүгийн 2106 00000 0095 дугаартай хэргийг шүүх 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн Хантайшир овогт Сүхбаатарын Гантулга, 1983 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Гэрэлт хос болор” ХХК-нд механикч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Хаппи таун” хотхоны 73 дугаар байрны 17 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЧП83091075 регистрийн дугаартай,

          Шүүгдэгч С.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Хаппи таун” хотхоны 73 дугаар байрны 17 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр О.Гтэй “Татварын буцаан олголтын мөнгийг өөртөө авах гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож толгойн тус газар нь цохисоны улмаас толгойн тус газар нь хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “ Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Урьд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Гийн өгсөн мэдүүлэг /хх-13/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-4/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 608 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, шүүгдэгч С.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-34/, ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Хаппи таун” хотхоны 73 дугаар байрны 17 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр О.Гтэй “Татварын буцаан олголтын мөнгийг өөртөө авах гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож толгойн тус газар нь цохисоны улмаас толгойн тус газар нь хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Гийн өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед өөрийн нөхөр Гантулгад “2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байрны буцаан олголтын мөнгийг татварын газарт очиж бичиг баримтыг нь хөөцөлдөнө, чи надад сануулна шүү” гэж хэлэхэд манай нөхөр надад “Өнгөрсөн жилийн мөнгийг чи авсан. Энэ жил миний дансийг өгөөрэй” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Тийм бол чи өөрөө бичиг баримтаа бүрдүүлээд мөнгөө өөрөө ав” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр намайг “Чи яагаад дандаа ийм сонин зан гаргаж байдаг юм бэ?” гэж хэлээд номын тавиур дээр байсан эмийн хайрцагийг над руу уурандаа авч шидэхэд нь миний өвдөг оногдсон. Би тухайн эмийн хайрцагийг буцаагаад нөхөр рүүгээ шидсэн. Тэгээд манай нөхөр буцаад том өрөө рүүгээ орсон. Би жижиг өрөөнд орон дээрээ зурагт үзээд сууж байхад манай нөхөр том өрөөнөөс гарч ирээд “Чи яахаараа дандаа ийм зан гаргаж байдаг юм” гэж хэлээд намайг гараараа түлхэж миний дээр суугаад гар хөлийг минь хөдөлгөөнгүй болгоод миний толгой болон нүүр рүү алгадсан. Би хэдэн удаа яаж цохьсон гэдгийг нь санахгүй байна. Тэгээд би орилсон чинь дэрээр миний нүүрэн дээр дарж байгаад больсон.” гэх мэдүүлэг /хх-12-13/

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 608 дугаартай:

           1. О.Гийн биед дух, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-20-21/,

           Мөрдөн шалгах ажиллагаанд С.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Том өрөөнд ороод уур хүрээд байж байгаад би эхнэрийн хэлсэн үгийг бодоод уур хүрээд намайг бичиг үсгийн чадваргүй, өргөдөл бичихдээ муу гэдгийг мэдсээр байж ингэж хэллээ гэж уурлаад би эхнэрийн байсан жижиг өрөөнд ороод эхнэрт “Чи дандаа яах гэж ингэж байдаг юм” гэж хэлээд баруун гараараа эхнэрийн зүүн талын хацар руу нэг удаа алгадах үед эхнэр сууж байсан орон дээрээ арагш унасан. ...Тэгээд би эхнэрийг уурлаад байхаар нь дээш харуулаад гар хөлийг нь хөдөлгөөнгүй болгож дарах үед орилоод байхаар нь би дэр аваад нүүрэн дээр нь дараад бүтчих байх гэж бодоод дэрээ хурдан аваад гараараа амыг нь тагласан. Тэгээд гараа авсны дараа нүүр рүү нулимаад байсан. ...Би уурлаад эхнэрийн зүүн хацар хэсэгт баруун гараараа 2 удаа алгадаад эхнэр дээрээс боссон. Би өөрийн эхнэр О.Гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-26/,

          Шүүгдэгч С.Г-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/ зэрэг болно.

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Иймд шүүгдэгч С.Г нь 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хэмнэл нэртэй караокед О.Гтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэнд гараараа цохиж, зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч С.Г-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүх хялбаршуулсан журмаар С.Гд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хантайшир овогт Сүхбаатарын Гантулгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.