Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                          баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Самбуугийн гудамж-47 тоотод оршин байрлах, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 15 хороо, 33 гудамж, 0560 тоотод оршин суух, регистрийн дугаар ХН79062176, Нямаагийн Ганзоригт холбогдох

 

 1,395,219 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Булгантамир шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Н.Ганзориг гар утас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл болох 1,395,219 төгрөг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК хариуцагч Н.Ганзоригт холбогдуулан 1,395,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 01 сарын 11-ний өдөр Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулагдаж, мөн өдөр 21529229 дугаартай iPhone Гар утас зээлээр худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулагдсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ганзоригт холбогдох 1,395,219 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,274 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 18,637 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ