| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/2079/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2093 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
Улсын яллагч Л.Галав,
Шүүгдэгч, хохирогч Б.Б,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2006 03689 2705 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х” дээд сургуулийн маркетингийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Их Т овогт Г-ын Э.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х” салонд үсчин ажилтай, ам бүл 6, эцэг эх дүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Х хорооллын Х байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХХ0000000, С овогт Б-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х”-ийн хойд талд байрлах асар дээр иргэн Б.Б-тай найз Э.Э-ыг цохих гэсэн гэх шалтгааны улмаас маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх үйлдлээр баруун зулайн хуйханд шарх, зүүн шанаа, баруун сарвууны ард зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х”-ий хойд талд байрлах асар дээр иргэн Э.Э-тэй найз А-г зодох гэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар зүүн зовхинд цус хуралт. зулгаралт, шарх, зүүн хөмсөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тусхолбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...Гомдол саналгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Б.Б-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 22-23/, гэрч Г.Т-ийн өгсөн мэдүүлэг /хх 29-30/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10362 дугаартай дүгнэлт /хх 43-44/, Г.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ-65-66/, гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл / хх-34-36/, хохирогч Э.Э-ын мэдүүлэг /хх 19-20/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10313 дугаартай дүгнэлт /хх 38-39/, Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 58-59/, Г.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х”-ий хойд талд байрлах асар дээр иргэн Б.Бтай найз Э.Эыг цохих гэсэн гэх шалтгааны улмаас маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх үйлдлээр баруун зулайн хуйханд шарх, зүүн шанаа, баруун сарвууны ард зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ын өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” /хх 22-23/ гэх мэдүүлэг,
2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 10362 дугаартай шинжээчийн:
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эын яллагдагчаар өгсөн “...Э А-тай муудалцаж байсан. Тэгсэн хажуугаас нь Э-г Б нүд рүү нь цохиод Э руу дайраад байхаар нь би Б-г түлхээд зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгсэн Б газар унасан. Б-г газар унасны дараа хөлөнд нь нэг удаа өшиглөсөн. ...Б.Б-ын биед учирсан гэмтлийг би учруулсан.” /хх 65-66/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х-ийн хойд талд байрлах Асар дээр иргэн Э.Эотой найз Аыг зодох гэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар зүүн зовхинд цус хуралт. зулгаралт, шарх, зүүн хөмсөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Эын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 6-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Х”-ийн хойд талд байрлах асар дээр найзууд болох Төгөлдөр, Э, А, Т, О нарын хамт 00 цагийн орчим пиво уугаад сууж байсан. Тэгсэн доороос зүс таних Б, А, Э гурав нэг сав пивотой гарч ирээд уугаад сууж байсан чинь А нь манай найз Атай муудалцахаар нь хооронд нь эвлэрүүлээд гар бариад пивоо ууж дуусгаад Б, А, Э гурав явчихаад 20-30 минутын дараа дахиад нэг пиво аваад ирсэн. Тэгээд гарч ирээд пивоо ууж байхад О, Б хоёр хоор маргалдаад байхаар нь би ард талаар нь гараад Төгөлдөр, А нар дээр очоод ярьж байсан чинь Б нь Оыг цохиод унагаасан. Тэгсэн А гүйж очоод Оын нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би Б-г “яаж байгаа юм бэ?” гэхээр нь нэг юм хэлсэн юм. Тэгэхээр нь би Оыг очоод харсан чинь юм ярьж чадахгүй байсан. Тэгэхээр нь би буцаж очоод Б, А хоёрыг “Та хоёр яаж байгаа юм бэ?” гэсэн чинь өөдөөс А нь хэгжүүрхээд дайраад байхаар нь Б-г заамдаад авсан чинь А түлхэхээр нь би эргэж харж Аыг бариад нэг гараараа толгойг нь хүзүүгээр нь уургалаад тэвэрсэн чинь хажуугаас Б миний зүүн нүдний дээд хэсэгт цохьсон. Тэгээд би доошоо газар унаад цаашаа юу болсныг мэдэхгүй. Нүднээс цус гарахаар нь дараад сууж байгаад босоод ирсэн чинь А Б нар байхгүй болчихсон байсан. Миний биед учирсан гэмтлийг Б учруулсан.” /хх 19-20/ гэх мэдүүлэг,
2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 10313 дугаартай шинжээчийн:
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...Э.Эын биед учирсан гэмтлийг би учруулсан. Би цохихдоо баруун гараараа цохьсон. Тэр үед миний баруун гарны хойд хэсэг хавдсан.” /хх 58-59/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх 71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар харилцан зодолдож хохирогч Б.Б, Э.Э нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х-ийн хойд талд байрлах Асар дээр иргэн Б.Бтай найз Э.Эыг цохих гэсэн гэх шалтгааны улмаас маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх үйлдлээр баруун зулайн хуйханд шарх, зүүн шанаа, баруун сарвууны ард зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х”-ий хойд талд байрлах асар дээр иргэн Э.Э-той найз А-ыг зодох гэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар зүүн зовхинд цус хуралт. зулгаралт, шарх, зүүн хөмсөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Г.Э тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Б, Г.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Б, Э.Э нар нь гомдол саналгүй болохоо илэрхийлсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б, Г.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Г.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогтой Г-ын Э, С овогт Б-ийн Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б, Г.Э нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б, Г.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б, Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Б, Г.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС