Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2024

 

                                      

 

                                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

          улсын яллагч О.Баярсайхан,

         хохирогчийн өмгөөлөгч Г.Чингис

          шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн 2006 03066 2425 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймаг Есөнбулаг суманд 1999 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХХ0000000, Ц овогтой Г-ын Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

        Шүүгдэгч Г.Б нь 2020 оны оны 7 дугаар сарын 5-ны өдөр 23 цаг 30 минутанд Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, “Х” гэх газрын орчимд 0000 ХХХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор Б.С-ыг хүсэл сонорхолын эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуймаар байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч.” гэв.

 

  Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.С-ийн өгсөн мэдүүлэг /хх-7-8, 9-10/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 7817 дугаартай дүгнэлт /хх-13-14/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4093 дугаартай дүгнэлт /хх-13-14/, Г.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-59-60/, хохирлын тухай баримтууд /хх-43-52/, Г.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, “Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн тэмдэглэл /хх-45/, яллах дүгнэлтийн хавсралт /хх-72/, хохирлын тухай баримтууд /хх-49-52/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-32/, Г.Бын иргэний үнэмлэхний хуулбар /хх-37/, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-38/, Г.Бын иргэний бүртгэлийн лавлагаа /хх-92/, Г.Быг өрх толгойлсон эцэг бөгөөд хүүхдийн хамт амьдардаг гэдгийг тодорхойлсон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-93/, 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-94/, 2.240.000 төгрөгийн хохирол төлсөн баримт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /96-97/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч Б.С-ыгийн гаргасан хүсэлт /хх-99-100/, хохирол 46.000 төгрөг нэхэмжилсэн баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

        Шүүгдэгч Г.Б нь 2020 оны оны 7 дугаар сарын 5-ны өдөр 23 цаг 30 минутанд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Х” гэх газрын орчимд 0000 ХХХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор Б.С-ыг хүсэл сонорхолын эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С-ийн өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 0 байрны 0 тоотоос гэрээсээ гараад 0 дүгээр хороололд байрлах аав, ээж хоёрын ажилуулдаг “Х” гэх авто угаалгын газарт ажил хийхээр очсон. Улмаар ажил хийж байгаад орой 22 цаг 5 минутын үед авто угаалгаас гараад 0 дүгээр хорооллын автобусны буудал дээрээс ганцаараа саарал өнгийн приус 20 маркын машинд суусан. Тэгээд таксинд суугаад хороолол гэж хэлээд “Модны 2”-ын дундын замаар өгсөөд явсан. Улмаар явж байх хугацаанд таксины жолооч намайг хаана сурдаг вэ, хэдэн настай, хэн гэдэг вэ, танилцая гэх мэт яриа өрнүүлсэн. Улмаар яриа өрнүүлж байгаад “ийм орой хаачих гэж байгаа юм, юу хийж яваа юм бэ” гэж асуусан. Би асуусан асуулт болгонд нь хариулж танилцсан. Би өөрөөс нь “хаана юу хийдэг вэ” гэж асуухад “үсчин хийдэг” гэсэн. Амралтын өдрүүдээр таксинд явдаг гэж байсан. Хороололын эцэс дээр явж байхдаа “чи боломжтой бол надтай ханьтай халтууранд явах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “мэдэхгүй байна, гэрийнхэн уурлана” гэхэд “нэг их удахгүй гэрт чинь хүргээд өгнө” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье тэгье” гээд хамт явсан. Замаараа хүн аваад халтууранд явъя гэсэн. Улмаар явж байтал төв замаар явж байгаа эрэгтэй хүн гар өргөж байхыг хараад авсан яг хаанаас тэр хүн суусныг мэдэхгүй байна. Тэгээд тэр хүн КТМС-ын тэр хавьд байдаг нэг цагдаагийн газар буусан. Тэгээд тэр эрэгтэй хүн цагдаагин газар руу ороод буцаад гарч ирээд гэр хороолол дундуур яваад нэг байр дээр буусан. Буухдаа бэлэн мөнгө байхгүй гээд мөнгө шилжүүлсэн. Улмаар цааш явж байгаад хаана гэдгийг нь санахгүй байна нэг газраас эрэгтэй 50 гаран насны хүн суугаад “хороолол орьё” гэсэн. Тэр гандан дээр буусан. Тэр хүнийг буулгаад доошоо “Баянбүрд” рүү явсан. Баянбүрдээсээ хойшоо гэр хорооолол руу явсан Тэгээд гэр хороолол дунд уулын тэр хавьд очоод зогссон. Тэгээд намайг “сандлаа хойшлуулчих” гэхээр нь би “үгүй” гэхэд өөрөө хүчээр хойшлуулсан. Тэгээд миний дээр гараад ирсэн. Миний дээр гараад ирэхээр би “зүгээр бай, битгий” гэсэн. Тэгээд миний хувцсыг хүчээр тайлсан. Эхлээд миний өмдийг тайлсан. Би их эсэргүйцсэн. Миний өмдийг тайлсаныхаа дараа дотуур хувцсыг тайлсан. Би эсэргүүцсэн. “”Зүгээр бай, битгий гуйж байна” гэхэд “зүгээрээ” гээд дайраад байсан. Тэгээд өөрийнхөө хувцсыг тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн. Би “битгий” гэж гуйсан. “Өвдөөд байна” гэж хэлсэн. Эсэргүүцэл үзүүлээд өшиглөх гэж оролдсон чадаагүй. Миний хүч хүрээгүй. Тэгээд миний дээр гараад 10 гаран минут болсон. Улмаар тэр залуу тавиагүй. Би “өвдөөд байна больчих” гэсэн. Тэгэхэд “тэгвэл намайг үнсчих, тэгвэл болилоо” гэхэд нь “үгүй үнсэхгүй” гээд үнсээгүй. Тэгээд больсон. Тэгээд босоод “дуусгахгүй юм уу” гэсэн. Би “үгүй” гэхэд больсон. Тэгээд эндээсээ хөдлөөд доошоо уруудаад зам руу нийлээд “Баянбүрд” руу орсон. Явж байхдаа “өвдсөн юмуу, чиний анхных чинь юм уу” гэхэд “тийм” гэхэд “эмэгтэй хүн болдог л зүйлшдээ” гэсэн. Тэгэхээр нь би “битгий хуц” гэсэн. Би тэгээд “намайг гэр рүү хүргээд өгөөч” гэж гуйсан. “За” гээд хүргэж өгсөн. Улмаар явж байхдаа намайг “уурласан юм уу, уучлаарай” гээд байсан. “Яавал уур чинь гарах юм бэ” гээд байсан. Тэгээд намайг “утасныхаа дугаараа юмуу фейсбүүкээ өгчих” гээд байсан. “Өгөхгүй” гэхэд буулгахгүй гээд байсан. Тэгээд би өөрийнхөө ашигладаггүй 0000000 гэдэг дугаарыг өгсөн. Тэгээд намайг “гэр рүү чинь оруулаад өгье” гээд байсан. Би “үгүй” гээд зам дээр буугаад алхаад орсон. Тэгээд надаас “аль байр юм бэ” гэж асуухаар нь би өөр байр зааж өгсөн. Мөн надад тэр залуу “чи надад таалагдаад байна” гэж хэлсэн.” /хх-7-8, 9-10/ гэх мэдүүлэг,

 

        Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 7817 дугаартай дүгнэлтэд:

        1. Б.С нь бэлгийн бойжилтоо олсон байна.

        2. Б.С-ыгийн биед хярзан, бэлгийн бага уруулд шарх, баруун шуунд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        3. Охин хальс нь шинэ урагдалтай байна.

        4. Бэлгийн замын халдварт өвчингүй байна.

        5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна.

        6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

        7. Үтрээнээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс илэрсэн байна. Илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-н бүтцийг биологийн шинжээч томилж тогтоох боломжтой.” /хх-13-14/ гэх дүгнэлт,

        Бактерилогийн лабортарид шинжилгээ хийлгэх илгээх бичиг /хх-15/,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “...Хэсэг газрын үзлэг дээрх баруун шууны зулгаралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл нь дангаараа  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-62-63/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед Б.С-ыг намайг эсэргүүцсэн миний цээж рүү түлхсэн ч би үргэлжлүүлэн Б.С-ыгийн дээр гарч, бэлгэвчгүй нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-59-60/ гэх мэдүүлэг,

 

        Хохирлын баримтууд /хх-43-52/,

        “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-30/,

        Шүүгдэгч Г.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

          

        Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийг хүчиндсэн болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хохирогч Б.С-ыг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын зүгээс гаргасан: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Г.Бын хувьд тогтоогдохгүй байна. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тодорхой хэмжээгээр өөртөө дүгнэлт хийж шүүхийн шатанд бодит хохирлыг сайн дураараа нөхөн төлж барагдуулсан. Хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй. Цаашдаа аливаа гэмт хэрэгт холбогдохгүй байж чадах итгэл, үнэмшил төрүүлэх нөхцөл байдалтай тодорхой хэмжээгээр өөртөө дүгнэлт хийнэ гэдэгт өмгөөлөгчийн зүгээс найдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Учруулсан  хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүхээс Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй.

         

        Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх, хэргийг шүүх хурлаар хаалттай хэлэлцэнэ.

 

Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хүний бэлгийн халдашгүй бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх буюу бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн байдаг. 

 

         Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.Б-ын 2020 оны оны 7 дугаар сарын 5-ны өдөр 23 цаг 30 минутанд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Х” гэх газрын орчимд 0000 ХХХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор Б.С-ыг хүсэл сонорхолын эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Хохирогч Б.С-ыг нь 28.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

         Харин нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 3.240.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 7.500.000 төгрөгийг хохирол нөхөн төлүүлэхээр шүүгдэгч Г.Б-ын хувьд ноогдох хөрөнгөнөөс албадан гаргуулахаар шийдвэрлэв.

        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

        

         Шүүгдэгч Г.Б нь хохирогчид учирсан хохирол 3.240.000 төгрөгийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

       

         Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Б-д ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүхээс Г.Б-д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч Ц овогтой Г-ын Б-ыг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Б-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

        5. Хохирогч Б.С-ыг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 7.500.000 төгрөгийг Г.Б-ын хувьд ноогдох хөрөнгөнөөс албадан гаргуулсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС