Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

 

 

 

 

 

5

    2020        12          28                                   2021/ШЦТ/23

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Б.Ганзориг,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г овогт С-ийн Э-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг шүүх 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх эгчийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгуулж байсан, регистрийн дугаар ***, хэрэг хариуцах чадвартай, Г овогт С-ийн Э,

 

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар с байрныард *** гадаа хохирогч У.З-ыг “Түрээсийн журмаар оруулдаг Нийслэлийн орон сууцанд оруулна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар түүнээс 5.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлэн авч залилсан,

Мөн 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.З-ыг “манай найз н.З сайдын ойрын хүн байдаг юм. Танд мах худалдах зөвшөөрөл авч өгье” гэж хуурч зохиомол байдлыг бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 6.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлэн авч нийт 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралд хэлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч У.З-ын өгсөн мэдүүлэг /хх-20-24, 81-82/, гэрч В.З-ын өгсөн мэдүүлэг /хх-29-33/, гэрч Д.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-39-40/, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/2748 дугаартай албан бичиг /хх-69/, С.Э-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/ шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сард *** байрны гадаа хохирогч У.З-ыг “Түрээсийн журмаар оруулдаг Нийслэлийн орон сууцанд оруулна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар түүнээс 5.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлэн авч залилсан,

Мөн 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.З-ыг “манай найз В.З сайдын ойрын хүн байдаг юм. Танд мах худалдах зөвшөөрөл авч өгье” гэж хуурч зохиомол байдлыг бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 6.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлэн авч нийт 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч 3.З-ын өгсөн “...Анх Э гэдэг хүнийг 2013 оноос эхлэн мэддэг болсон. Тухайн үед “Х” ХХК-ний захирал н.Б гэх хүнтэй хамтарч ажиллаж байсан гэж ярьж байсан юм.”Х” ХХК-тай хамтын ажиллагаатай болоод байж байхад н.Б тухайн компанийг дампууруулаад алга болсон. Тэр үеэс хойш С.Э намайг түшиж, ажил даалгавал хийдэг болсон юм. Ингэж байгаад 2019 оны 9 дүгээр сард С.Э надад хандаж “...Эгчээ та махны үйлдвэртэй зоорьтой юм чинь танд махны экспортын худалдааны зөвшөөрөл аваад өгье. Манай найз Саули сайдын ойры хүн байдаг юм.” гэж хэлсэн. Тэгээд би “Ямар учиртай юм бэ?” гэхэд “Санаа зоволтгүй. Бичиг баримтыг нь янзлахад 6.000.000 төгрөг, квотоо гаргахад 18.000.000 төгрөг өгөөрэй.” гэх саналыг надад тавьсан. Тэгээд би тухайн үед тоогоогүй орхисон юм. Та үйлдвэртэй юм байж ав л даа гээд намайг ятгаж байгаад манай компанийн бүх бичиг баримтыг хуулбарлаад надтай хамт Хүнс хөдөө аж ахуйн яам руу явсан. Очоод нэг намхан залуутай уулзсан бөгөөд намайг энэ манай эгч гээд танилцуулж байсан. Тэгээд би хоолны газарт ороод байж байтал цагийн дараа орж ирснээ “Сайдтай хамт гараад явчихлаа. Би 3.000.000 төгрөгөө өгчихлөө.”гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа би 3.000.000 төгрөгийг Сансарын “Голомт” банкны хажууд байхдаа бэлнээр өгсөн. Түүнээс хойш алга болж байгаад сарын өмнө ”Бичиг баримт болчихлоо, одоо 500.000 төгрөгөөр ногоон бичиг авах ёстой.”гээд манай ажилтантай хамт яваад мөнгө өгсөн байсан. Тэгээд ногоон бичгээ авъя гэхээр энд, тэнд явж байна гээд олон асуудал ярьдаг байсан. Тэгээд би В.З гэдэг хүнтэй уулзахад “Энэ хүн таныг залилсан байна. Танай компанитай холбоотой ямар ч бичиг баримт яаманд байхгүй. Би таны талаар огт мэдэхгүй. С.Э угаасаа 10 жилд байхдаа л худлаа ярьдаг хүүхэд байсан.”гэж ярьсан. Тэгээд би С.Э миний нэрийг барьж худлаа ярьж байсныг мэдээд тантай уулзаж байгаа нь энэ гэж хэлсэн. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн орон сууцны корпорацийн байранд түрээсийн журмаар оруулж өгнө хэмээн 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Би С.Этай холбогдож чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх мэдүүлэг /хх-21-22/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Зын өгсөн “...С.Эыг 2002 онд таньдаг болсон. Манай нөгөө ангийн хүүхэд байсан. Одоо ямар нэгэн холбоогүй. Урьд 2019 оны намар манай ажлын үүдэнд таарсан. Тэгэхэд би дэд сайдын туслах хийж байсан. Тэр үед С.Э надад хандаж “Би танайд ажилд орох гэж байгаа” гэж хэлж байсан. ...Тухайн үед яамны үүдэнд С.Этай таарахад нэг эмэгтэйтэй хамт явж байсан санагдаж байна. Тэр үед С.Этай жаал юм ярьж байгаад салсан. Тэгээд удаагүй хэд хоногийн дараа миний фэйсбүүк чатаар “Дээр С.Этай хамт явж байсан эгч нь байна. Нөгөө бодлогын гэрээ нь хэзээ хийгдэх вэ? Эгч нь С.Этай уулзаж чадахгүй байна” гэж мессеж бичсэн байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйн гар утасны дугаарыг авч залгаад юун бодлогын гэрээ билээ гэж асууж байсан юм. Энэ цагаас хойш би С.Эыг залилан хийж миний ажил албан тушаалыг ашигласан байна гэж хардсан. Энэ шалтгаанаар У.З гэх хүнтэй уулзаж байсан.” гэх мэдүүлэг /хх-30-32/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б-ийн өгсөн “...У.З нь С.Эд хандаж “Наад ажлаа бүтээнэ шүү. Энэ 5.000.000 төгрөг шүү” гэж хэлээд бэлдчихсэн боодолтой мөнгө өгч байсан. ...У.З-ын өгсөн мөнгө нь С.Э-д ажил хөөцөлдүүлэх гэж өгсөн мөнгө байх аа. Тухайн үед ТОСК буюу Төрийн орон сууцны корпорацид байр авахаар өгч байгаа гэж ярьж байсан. ...У.З, С.Э хоёрын хооронд тооцоо маш их байгаа. Байнга л мөнгө гуйж авдаг байсан.”гэх мэдүүлэг /хх-93-95/

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-12/

 

С.Эы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Эы 2019 оны 07 дугаар сард *** байрны гадаа хохирогч У.З-ыг “Түрээсийн журмаар оруулдаг Нийслэлийн орон сууцанд оруулна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар түүнээс 5.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлэн авч залилсан, мөн 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.З-ыг “манай найз н.З сайдын ойрын хүн байдаг юм. Танд мах худалдах зөвшөөрөл авч өгье.” гэж хуурч зохиомол байдлыг бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 6.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлэн авч нийт 11.000.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууран авч захиран зарцуулсан нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр үргэлжилсэн үйлдлээр түүний эд хөрөнгийг авсан буюу бусдыг залилсан үйл ажиллагаа байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Эы гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар бусдад  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр болох  11.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Замбагад олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

         Шүүх шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

         Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулж уг хорих ялыг хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Г овогт С-ийн Эыг бусдыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. С.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

                                                                                                                                                      

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар С.Эд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.Эаас 11.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.З-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС