| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00338/И |
| Дугаар | 138/ШШ2017/00342 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2017/00342
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн тоотод оршин суух, ЖЯ56060792 регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* хүсэлттэй
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 3 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ******* ******* гэдэг. 1956 оны 6 сарын 7-ны өдөр төрсөн. Миний бие өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл овгийг минь зөрүүтэй бичсэн байгаа тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Миний аавын нэрийг Гончигдаш гэдэг. Миний иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтууд дээр бичигдсэн төрсөн он, сар, өдөр, өөрийн овог, нэр маань таарч байгаа боловч Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1990 оны 1 сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаал болон цэргийн батлах дээр миний овгийг Гончигдорж хэмээн буруу бичсэн байна. Иймд ******* ******* намайг Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1990 оны 1 сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаал болон ******* дугаар бүхий цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1990 оны 1 сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаал болон ******* дугаар бүхий цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлжээ.
Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1990 оны 1 сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаал дээр “...Гончигдоржийн *******” гэж, 1973 оны 12 сарын 25-ны өдөр нээсэн ******* дугаар бүхий цэргийн батлах дээр “...Гончигдоржийн *******“ гэж тус тус бичжээ.
Нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлөх тухай Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1990 оны 1 сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаал нь түүний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байх бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэр дээрх овог нэр, төрсөн он, зураг, мөн ******* дугаар бүхий цэргийн батлах дээрх нэр, төрсөн он, зураг нь түүний иргэний үнэмлэхний нэр, төрсөн он, зурагтай таарч байгаа бөгөөд дээрх баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд болох хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх болон гэрч Ж.Эрдэнэхүү, М.Ариунаа нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******ыг Дорнод аймгийн Чойбалсан хотын Махкомбинатын даргын 1990 оны 1 сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаал болон 1973 оны 12 сарын 25-ны өдөр нээсэн ******* дугаар бүхий цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 сарын 23-ны өдрийн 813 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******ыг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ