Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2017/00345

 

 

 

  

 

 

 

 

   2017            03            28                                                    138/ШШ2017/00345

 

                                             Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

******* аймгийн  оршин суух, ******* регистрын дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

******* аймгийн  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,

Гэм хорын хохирол 1.473.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 23ы өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү нь 2016 оны 11 сарын 17-ны өдөр Тагнуулын газрын баруун талын засмал зам дээр 61-03 ДОР улсын дугаартай “Тоёота Премо” маркийн машинд мөргүүлсэн. Улаанбаатар хот уруу явж эмчид үзүүлсэн. нь эмчилгээний зардал болох 1.173.820 төгрөгөөс эхлээд 200.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг өгч чадахгүй гэж хэлсэн. Иймд үлдэгдэл 473.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөх боломжгүй байна. Эмчилгээний зардал 1.173.820 төгрөг гэж нэхэмжлэлд дурдсан боловч утасны ярианы төлбөр, хоолны төлбөр, эмчийн заалтаас илүү авсан эм зэргийг төлөх үндэслэлгүй. Үүнд нийт 83.201 төгрөг болж байна. Урьдчилан 700.000 төгрөг төлсөн байгаа. Сэтгэл санааны хохирол нэхэмжилсэнийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс 390.619 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч миний бие хариуцагч аас гэм хорын хохирол болох 1.473.000 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгнөөсөө татгалзаж байгаа бөгөөд нь үлдэгдэл 473.000 төгрөгийг 2017 оны 4 сард багтаан бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Р.******* холбогдуулан гэм хорын хохирол болох 1.473.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь 2016 оны 11 сарын 17-ны өдөр Тагнуулын газрын баруун талын засмал зам дээр 61-03 ДОР улсын дугаартай “Тоёота Премо” маркийн машинтай зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ Ч.******* хүүыг мөргөж зам тээврийн осол гаргасан байх бөгөөдын эмчилгээний зардлын зарим хэсгийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.473.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг татгалзан, зарим хэсэг болох 473.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 4 сард багтаан бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэгч т гэм хорын хохирол 473.000 /дөрвөн зуун далан гурван мянга/ төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.518 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 7.420 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 19.259 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч т буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.       

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ