Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2017/00364

 

 

 

 

******* ******* ******* Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, 

******* аймгийн тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,

Саатуулах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь ******* ******* ******* Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 13-ны өдрийн 113 дугаар шийтгэвэрээр Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн ******* саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 42700 төгрөг, 2017 оны 03 сарын 11-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 46850 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ******* ******* ******* Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 113 дугаар шийтгэвэрээр цагдаагийн ******* саатуулах байранд 7 хоногийн баривчлах шийтгэлийг эдэлсэн. Иймд саатуулах байрны төлбөр 46850 төгрөгийг 2017 оны 4 сард багтаан төлж барагдуулна гэжээ.  

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар нь хариуцагч П.******* холбогдуулан саатуулах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 3 сарын 13-ны өдрөөс 2017 оны 3 сарын 19-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаагаар баривчлагдсан байх бөгөөд төлөгдвөл зохих 46850 төгрөгийг төлөөгүй болох нь ******* ******* ******* Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 113 дугаар шийтгэвэр, 109 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.   

Хариуцагч нь саатуулах байрны төлбөр 46850 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь саатуулах байрны төлбөр 46850/дөчин зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага ******* ******* ******* ******* газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.       

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ