| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00349/И |
| Дугаар | 138/ШШ2017/00365 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2017/00365
2017 03 30 138/ШШ2017/00365
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
******* аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 20-р байрны 46 тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, Хөгдүүд овогт ******* Энхбаярт холбогдох,
Саатуулах байрны төлбөр 52950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 13-ны өдрийн 117 дугаар шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 48800 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 52950 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие цагдаагийн газрын саатуулах байранд 8 хоногийн баривчлах шийтгэл эдэлсэн. Иймд саатуулах байрны төлбөр 52950 төгрөгийг 2017 оны 4 сард багтаан төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч *******т холбогдуулан саатуулах байрны төлбөр 52950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2017 оны 3 сарын 13-ны өдрөөс 2017 оны 3 сарын 20-ны өдрийг хүртэл 8 хоногийн хугацаагаар баривчлагдсан байх бөгөөд төлөгдвөл зохих 52950 төгрөгийг төлөөгүй болох нь ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 117 дугаар шийтгэвэр, 111 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 52950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 2275 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 52950/тавин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага ******* аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ