| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00158/И |
| Дугаар | 138/ШШ2017/00379 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 138/ШШ2017/00379
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
******* *******ны Дорнод аймаг дахь Дорнод салбарын нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 40.699.049 төгрөг 92 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод аймаг дахь Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******, ******* нар нь 2014 оны 2 сарын 07-ны өдөр 5001081441 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 12.600.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Мөн 2015 оны 6 сарын 15-ны өдөр 1650006838 тоот зээлийн гэрээ байгуулан 16.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нар нь 5001081441 тоот зээлийн шугамын болон 1650006838 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, уг гэрээний 1-р хавсралтад заасан хуваарийг зөрчиж байна. Зээлдэгч нарт гар утсаар нь болон өөртэй нь уулзаж бичгээр мэдэгдэж уг зөрчлөө арилгах талаар удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй зээл төлөлтийг удаашруулж байна. Иймд зээлдэгч *******, ******* нараас 40.699.049 төгрөг 92 мөнгийг гаргуулж, 2014 оны 2 сарын 07-ны өдрийн 5001081441 дугаартай зээлийн шугамын гэрээний барьцааны зүйл болох Дорнод аймгийн тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 64 м.кв хувийн орон сууц, тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 30 м.кв хувийн орон сууц, Цэнхэрийн 27А тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 80 м.кв хувийн орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид Дорнод аймаг дахь ******* *******наас нэхэмжлэлд дурдагдсан зээлийг авсан нь үнэн. Бид зээлээ төлж байх хугацаандаа ажил төрөл болон бизнесгүй болсон учраас зээлийн төлөлтөө хийж чадахгүй байна гээд тухайн *******инд өөрсдийн биеэр очиж уулзан төлөлтийг багасгах боломжтой эсэх талаар *******ны удирдлагуудтай удаа дараа ярьж байсан. Банкны хохирол барагдуулах талаар “АВИДО” зараар бүтэн 7-8 сар, Мижи телевизээр жил шахам зар өгч заруулж байсан. Миний хувьд одоогоос жилийн өмнө шүүхэд өгүүлж хүүгээ зогсоолгож шийдүүлийн гэдгээ *******ны удирдлагуудад хэлж байсан. Банкныханч гэсэн бид авах хүн хайж байна гэдэг байсан. Бид эргэн төлөлтийг 400.000-500.000 төгрөг дотор болгоод өгөөч гэж олон удаа уулзаж хэлж байсан. Төлбөрт нэхэмжилсэн 40.699.049 төгрөг 92 мөнгийг бидний саналыг харгалзан үзэх өгөхийг хүсч байна мөн үл хөдлөх эд хөрөнгөөр шийдвэрлэх бол бүх өрөндөө өгнө гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод аймаг дахь Дорнод салбар нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 40.699.049 төгрөг 92 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.
Хариуцагч *******, ******* нар нь ******* *******ны Дорнод аймаг дахь Дорнод салбартай 2014 оны 2 сарын 07-ны өдөр 5001081441 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 12.600.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр, мөн 2015 оны 6 сарын 15-ны өдөр 1650006838 дугаартай зээлийн гэрээ байгуулан 16.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр тус тус зээлэхдээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Цэнхэрийн 27А тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 64 м.кв хувийн орон сууц, Цэнхэрийн 27А тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Цэнхэрийн 27А тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 30 м.кв хувийн орон сууц, Цэнхэрийн 27А тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 80 м.кв хувийн орон сууцуудыг барьцаалсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2014 оны 2 сарын 07-ны өдөр 5001081441 дугаартай зээлийн шугамын гэрээ, 2015 оны 6 сарын 15-ны өдөр 1650006838 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000129565, 000092801, 000082649, 000129564 тоот гэрчилгээний хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн биелэлт 40.699.049 төгрөг 92 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч *******, ******* нар нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод аймаг дахь Дорнод салбарын зээлийн гэрээний үүргийн биелэлт 40.699.049 /дөчин сая зургаан зуун ерөн есөн мянга дөчин есөн/ төгрөг 92 /ерэн хоёр/ мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч *******, ******* нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.445 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 180.722 төгрөг 50 мөнгө, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 180.722 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Дорнод аймаг дахь Дорнод салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ