Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2017/00393

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, *******д холбогдох цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633.716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй иргэн *******аас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.  Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газартай байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 33.1.4. Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүрэгтэй, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3  /төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно/ гэж тус тус заасны дагуу мөнгөн төлбөр 633716 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий иргэн Жаргалсайханы Эрдэнэжаргалаас 633.716 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн *******д холбогдуулан цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч ******* нь нас барсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар нь хариуцагч *******д холбогдуулан цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар нь “хариуцагч ******* нас барсан” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

      1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар нь хариуцагч *******д холбогдох цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ