| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0837/э |
| Дугаар | 2021/ШЦТ/169 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Д.Цогт-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч: Д.Цогт-Эрдэнэ,
Шүүгдэгч О.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Монгол овогт Ою А холбогдох эрүүгийн 211100000045 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын политехникийн коллежийн 2 дугаар курсийн суралцагч, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13 дугаар гудамж, 685 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Монгол овогт Оюун-Эрдэнийн Ам /РД:УХ02270415/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.А нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Булгийн гудамж ойролцоо автомашинд, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг Сансарын нийтийн байранд насанд хүрээгүй Нэргүйн Анандыг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 211100000045 дугаартай хэргээс:
Шүүгдэгч О.Ань шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч Н.Анандын: “...О.Амарсайхантай анх 2019 оны 09 дүгээр сард сургуулийнхаа сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дээр танилцаж түүнээс хойш харилцаж байгаад үерхэх болсон. Анх бэлгийн харьцаанд орсон нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Булгийн 2 дугаар гудамжинд ах Дашдоржийн гэрт сургуультайгаа ойр гээд үе үед байдаг байсан. Тэгэхдээ тэдний гэрийн ойролцоо машин дотор анх бэлгийн харьцаанд орж байсан... бид хоёр 2019 оны 09 дүгээр сараас эхлэн нэг нэгнийгээ мэддэг болсон. Нэг сургуульд суралцдаг байсан болохоор О.Амарсайхантай бид хоёр анх бэлгийн харьцаанд орох үеэр намайг 16 нас хүрээгүй 15 настай байсан гэдгийг мэдэж байсан байх гэж бодож байна...” /1хх 24-25/,
Насан хүрээгүй хохирогч Н.Анандаас дахин өгсөн “...16 насанд хүрээгүй байсан гэдгийг найз залуу О.Амарсайхан нь мэдэж байсан. Миний “Н.Ананд” гэх нэртэй фэйсбүүк хаягийн мэдээллийн хэсэгт би өөрийн төрсөн он, cap, өдрийг үнэн зөвөөр оруулсан байдаг болохоор миний төрсөн өдрөөр фэйсбүүк дээр миний төрсөн өдрийн талаар мэдээлэл миний найзуудад очдог тийм болохоор анх мэддэг болсон. Надад миний төрсөн өдрөөр О.Амарсайхан нь утсаар яриад уулзаж мэнд хүргэж байсан...” /1хх 26/
Гэрч Т.Сүрэнжавын “...найз О.Амарсайхан нь залгаад гэрт чинь очиж байна гээд би гэрийнхээ түлхүүр байгаа газрыг зааж өгөөд найз охинтойгоо кино үзээд орой ирэхэд О.Амарсайхан найз охин Н.Анандын хамтаар байж байсан. Тэгээд тэр өдрөө болон маргааш нь тухайн нийтийн байранд бид 4 цуг байцгаасан юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би найз охин Нямцэцэгийн хамтаар хороолол явсан юм тэгэхэд араас О.Амарсайхан залгаад бид хоёр явлаа гэж хэлээд тэгээд явсан тэрнээс хойш ирээгүй...” /1хх 39-40/,
Шинжээчийн 595 дугаартай”...Н.Ананд нь гэмтэл тогтоогдсонгүй. Н.Ананд нь урьд нь бэлгийн харьцаанд орсон байна. Н.Ананд нь бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Н.Анандын үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хавтас, 42-43-р хуудас/
Төрсний гэрчилгээний хуулбар “Монгол овогт Нэргүйн Ананд, охин, 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн” /1хх 18/
Мөрдөгчийн нас тоолсон тухай “Н.Анандын насыг гэмт хэрэг гарсан цаг хугацаагаар хөөж тоолоход 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тоолоход гэмт хэрэг үйлдэгдэх үед 15 нас 14 хоногтой байсан болохыг тоолж тэмдэглэл үйлдэв.” тэмдэглэл /1хх 19/
Фэйсбүүкт үзлэг хийсэн“...яллагдагч О.Ам нь ойр дотно найзын жагсаалтад багтсан байв... Н.Ананд нь Basik info хэсэгт October 17, 2005 birthday гэсэн бичиглэлтэй байгаа нь түүнийг 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн гэснийг илэрхийлж байх ба төрсний гэрчилгээний хуулбартай тулгаж үзэхэд таарч байсныг тэмдэглэлд тусгав...” тэмдэглэл /1хх 20-21/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.А нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Булгийн гудамж ойролцоо автомашинд, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг Сансарын нийтийн байранд насанд хүрээгүй Нэргүйн Анандыг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Н.Анандын: “...О.Амарсайхантай анх 2019 оны 09 дүгээр сард сургуулийнхаа сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дээр танилцаж түүнээс хойш харилцаж байгаад үерхэх болсон. Анх бэлгийн харьцаанд орсон нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Булгийн 2 дугаар гудамжинд ах Дашдоржийн гэрт сургуультайгаа ойр гээд үе үед байдаг байсан. Тэгэхдээ тэдний гэрийн ойролцоо машин дотор анх бэлгийн харьцаанд орж байсан... бид хоёр 2019 оны 09 дүгээр сараас эхлэн нэг нэгнийгээ мэддэг болсон. Нэг сургуульд суралцдаг байсан болохоор О.Амарсайхантай бид хоёр анх бэлгийн харьцаанд орох үеэр намайг 16 нас хүрээгүй 15 настай байсан гэдгийг мэдэж байсан байх гэж бодож байна...” /1хх 24-25/, насан хүрээгүй хохирогч Н.Анандаас дахин өгсөн “...16 насанд хүрээгүй байсан гэдгийг найз залуу О.Амарсайхан нь мэдэж байсан. Миний “Н.Ананд” гэх нэртэй фэйсбүүк хаягийн мэдээллийн хэсэгт би өөрийн төрсөн он, cap, өдрийг үнэн зөвөөр оруулсан байдаг болохоор миний төрсөн өдрөөр фэйсбүүк дээр миний төрсөн өдрийн талаар мэдээлэл миний найзуудад очдог тийм болохоор анх мэддэг болсон. Надад миний төрсөн өдрөөр О.Амарсайхан нь утсаар яриад уулзаж мэнд хүргэж байсан...” /1хх 26/, гэрч Т.Сүрэнжавын “...найз О.Амарсайхан нь залгаад гэрт чинь очиж байна гээд би гэрийнхээ түлхүүр байгаа газрыг зааж өгөөд найз охинтойгоо кино үзээд орой ирэхэд О.Амарсайхан найз охин Н.Анандын хамтаар байж байсан. Тэгээд тэр өдрөө болон маргааш нь тухайн нийтийн байранд бид 4 цуг байцгаасан юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би найз охин Нямцэцэгийн хамтаар хороолол явсан юм тэгэхэд араас О.Амарсайхан залгаад бид хоёр явлаа гэж хэлээд тэгээд явсан тэрнээс хойш ирээгүй...” /1хх 39-40/, Шинжээчийн 595 дугаартай”...Н.Ананд нь гэмтэл тогтоогдсонгүй. Н.Ананд нь урьд нь бэлгийн харьцаанд орсон байна. Н.Ананд нь бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Н.Анандын үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хавтас, 42-43-р хуудас/, Төрсний гэрчилгээний хуулбар “Монгол овогт Нэргүйн Ананд, охин, 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн” /1хх 18/, Мөрдөгчийн нас тоолсон тухай “Н.Анандын насыг гэмт хэрэг гарсан цаг хугацаагаар хөөж тоолоход 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тоолоход гэмт хэрэг үйлдэгдэх үед 15 нас 14 хоногтой байсан болохыг тоолж тэмдэглэл үйлдэв.” тэмдэглэл /1хх 19/, Фэйсбүүкт үзлэг хийсэн“...яллагдагч О.Амарсайхан нь ойр дотно найзын жагсаалтад багтсан байв... Н.Ананд нь Basik info хэсэгт October 17, 2005 birthday гэсэн бичиглэлтэй байгаа нь түүнийг 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн гэснийг илэрхийлж байх ба төрсний гэрчилгээний хуулбартай тулгаж үзэхэд таарч байсныг тэмдэглэлд тусгав...” тэмдэглэл /1хх 20-21/, зэрэг хэрэгт хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.А үйлдэл нь арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.А гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч О.А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд О.А хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нэргүй нь гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 80 дугаар хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол овогт Ою А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Р.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА