Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2017/00399

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

       ******* аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

      аймгийн  тоотод оршин суух, ЖЗ770**************407 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох,

     Зээлийн гэрээний үүрэг *******4.*******80.768 төгрөг 66 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 20*******7 оны ******* сарын **************-ний өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч ******* аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.******* нь 20*******5 оны 7 сарын 07-ны өдөр *******650006939 дугаар зээлийн гэрээ байгуулан 8.800.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр, мөн 20*******5 оны 2 сарын 9-ний өдөр *******2200*******4944 дугаар зээлийн гэрээг байгуулан 7.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 25.8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн *******650006939, *******2200*******4944 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, уг гэрээний ******* дүгээр хавсралтад заасан хуваарийг ноцтой зөрчиж байна. Ж.*******тай өөртэй нь уулзаж бичгээр мэдэгдэж уг зөрчлөө арилгах талаар удаа дараа сануулсан боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй зээл төлөлтийг удаашруулж байна. Иймд Ж.*******гаас *******4.*******80.768 төгрөг 66 мөнгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 20*******3 оны 5 сарын *******3-ны өдрийн *******65000*******445 дугаартай баталгаат ипотекийн гэрээний зүйл болох аймгийн Х тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-06*******400*******484 дугаарт бүртгэлтэй 27 м.кв нийтийн орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 20*******5 оны 7 сарын 07-ны өдөр 8.800.000 төгрөг, 20*******5 оны 2 сарын 09-ний өдөр 7.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл *******0.937.052 төгрөг 66 мөнгө болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт *******4.*******80.768 төгрөг 66 мөнгийг төлж барагдуулж чадахгүй байгаа тул аймгийн  тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-06*******400*******484 дугаарт бүртгэлтэй 27 м.кв нийтийн орон сууцаар хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

        Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч ******* аймаг дахь салбар нь хариуцагч Ж.*******гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт *******4.*******80.768 төгрөг 66 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч Ж.******* нь ******* аймаг дахь салбартай  20*******5 оны 2 сарын 9-ний өдөр *******2200*******4944 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 25.8 хувийн хүүтэйгээр, мөн 20*******5 оны 7 сарын 07-ны өдөр *******650006939 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8.800.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр зээлэхдээ аймгийн  тоот нийтийн орон сууцыг барьцаалсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 20*******5 оны 2 сарын 9-ний өдрийн *******2200*******4944 дугаартай зээлийн гэрээ, 20*******5 оны 7 сарын 7-ны өдрийн *******650006939 дугаартай зээлийн гэрээ, 20*******5 оны 5 сарын *******3-ний өдрийн *******65000*******445 дугаартай барьцаат зээлийн гэрээ, *******65000*******445-0******* дугаар баталгаат ипотекийн гэрээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн биелэлт *******4.*******80.768 төгрөг 66 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Ж.******* нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

       Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

     *******. ******* аймаг дахь салбарын зээлийн гэрээний үүргийн биелэлт *******4.*******80.768 төгрөг 66 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Ж.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.853 төгрөг 84 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид **************4.426 төгрөг 92 мөнгө, ******* сумын татварын албаны 5422*******06*******49 тоот данснаас **************4.426 төгрөг 92 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* аймаг дахь салбарт олгосугай. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ