| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0371/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-02-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Берикбол,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************
Иргэний хариуцагч **************
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг
Шүүгдэгч Н.************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************** **************д холбогдох эрүүгийн 2038005540414 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.************** нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар баг Давааны ар гэх газарт иргэн **************эзэмшлийн 90-35 ХӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг өвс ачиж буулгах зорилгоор түр ашиглах зөвшөөрөл авч, улмаар уг машиныг жолоодон хөдлөх үйлдэл хийх явцад 1 нас 9 сартай **************дайрч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас **************ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.************** нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар баг Давааны ар гэх газарт иргэн **************90-35 ХӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг өвс ачиж буулгах зорилгоор түр ашиглах зөвшөөрөл авч, улмаар уг машиныг жолоодон хөдлөх үйлдэл хийх явцад 1 нас 9 сартай **************дайрч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас **************ийн эрүүл мэндэд хүн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005540414 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.**************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар багт өөрийн эхнэр **************болон хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. Би өчигдөр орой буюу 2020 оны 09 сарын 27-ны өдөр баз дүү болох ************** “Ах нь маргааш өвсөө ачих гэсэн юм.Чи машинаа ахдаа түр өгөөч” гэтэл ************** зөвшөөрөхөөр нь би маргааш буюу 2020 оны 09 сарын 28-ны өглөө машиныг нь авч өвс зөөхөөр болсон юм. тэгээд өнөөдөр буюу 2020 оны 09 сарын 28-ны өглөө 09:00 орчим цагийн үед ************** манай гэрт мотоцикл унаж ирээд “Та миний машиныг авч өвсөө зөөнө юу болсон юм бэ?” гэж орж ирэхээр нь би “Ах нь машиныг чинь авна. Одоо ингээд танайх руу явлаа” гээд би өөрийнхөө эзэмшлийн 1653 УНЕ улсын дугаартай авто машинаа унаад харин ************** өөрийн мотоциклийг унаад бид хоёр **************ын гэр рүү явсан.Тэдний гэрт очтол гэрт нь **************ын эхнэр ************** хаалганыхаа үүдэнд хувцсаа угааж байсан харин ************** охин нь гадаа хүүхдийн жижиг тоглоомын машин дээр суучихсан манай хүү ************** машиных нь ардаас түрээд тоглуулчихсан байж байсан.Тэгээд ************** өөрийнхөө ачааны пронтер маркийн авто машинаа надад асааж өгөөд хэсэг халааж байгаад надад машинаа өгөөд “Та Элдвээ ах яв яв. Би мотоциклтойгоо явлаа” гээд машиныхаа хаалгыг хааж өгөхөөр нь би машиныг нь хөдөлгөөд ойролцоогоор 3 орчим үүдэн хоймор /24 орчим метр газар аажуухан хөдлөөд явж байтал гэнэт миний чанх ар буюу жолооч талын арын дугуй нэг зүйл дээр гарчих шиг овс хийгээд явчих шиг болохоор нь хойд талынхаа цонхоор арагшаа хартал Хүүхэд дайрчихлаа шүүдээ гээд хүүхэд тэвэрч байхаар нь би машинаасаа буугаад тойроод очтол **************ын охин ************** машинд дайруулчихсан байж байсан. ... бид нар машины ачаан дээр байсан өвсний сэрээг буулгачхаад машинаа тойрч хараад гайгүй болохоор нь хөдөлсөн. Тэрнээс биш яг машин доор тонгойж хүн болон хүүхэд байгаа эсэх зэргийг шалгаж хараагүй. намайг хөдлөх үед ойр хавьд хүүхэд ер харагдаагүй. ... ************** миний хаалгыг хааж өгсөн. ... дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. гэх /хх-58-59х/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэрт байж байтал манай охин ************** гадаа тоглоод нөхөр **************, ************** ах 2 хүү болох **************, **************гадаа байж байхад гэнэт ************** хүүхэд дайрчихлаа гээд орилоод байхаар нь гэрээс гарсан чинь миний охин **************ийг аав нь тэвэрсэн охин маань ухаангүй байсан. Тэгээд ************** ахын өөрийн жижиг тээврийн хэрэгслээр охиноо аваад сумын төв явсан. Миний охин эхний 3 хоногт эмнэлэгт ухаангүй байж байгаад Улаанбаатар хотоос эмч нар ирж хагалгаанд ороод сэхээний тасагт 10 хоног байсан. ...миний хувьд гомдолтой байна. **************ээ эрүүл болгож авмаар байна. Эмчилгээний зардал болон бусад холбогдох зардлаа гаргуулж авмаар байна. ....Эмнэлгээс хүүхдээ нэг жилд 4 удаа авчирч эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн юм. Н.************** ахтай эвлэрлийн гэрээ байгуулъя, 2 удаа эмчилгээнд явах зардлыг нь та төлчих гэж хэлсэн. Н.************** ах би тэгж чадахгүй гэсэн. Нөхөр бид хоёр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Одоогоор хүүхэд маань өрөөл татуу, харвалттай байгаа. Н.************** эмчилгээний болон бусад зардалд 2.000.000 төгрөг өгсөн. “... гэх мэдүүлэг
Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би аав, дүүгийн хамт өвөлжөөндөө өвс ачих гээд ************** ахын машиныг авахаар очсон. ************** ахын гадаа очиход ************** ах машинаа цэвэрлэж байсан. Аав машинаасаа буугаад ************** ахтай уулзаад машиныг нь гуйхад ************** ах зөвшөөрсөн. Би дүүгийнхээ хамт ************** ахын машины хажууд зогсож байсан ************** ахын охин ************** гэрийнхээ гадаа тоглож байсан тэгэхээр нь би хүүхдийг өргөөд гэрийнхээ гадаа хашаанд өргөж оруулаад ээжид нь хүүхдийн чинь өмд норсон байна гэж хэлсэн. Тэгээд аав ************** ахын машинд сууцан ************** ах өөрөө машинаа асааж өгөөд заа хөдөл хөдөл ах гээд ************** эх машиныхаа хаалгыг өөрөө хааж өгсөн. Тэгээд би өөрийнхөө машинд суусан машинаа асаах гээд түлхүүрээ түлхэх гэж байсан чинь ************** гэнэт орилсон тэхээр нь гайхаад хартал хүүхэд газар хэвтэж байсан. ************** ах гүйж ирээд хүүхдээ тэвэрч аваад хүүхэд дайрчихлаа гэсэн тэгсэн аав машинаа зогсоогоод бууж ирсэн, дүү бид 2 бас машинаасаа бууж очоод харахад хүүхэд доошоо харсан хэвтэж байсан тэгээд бүгдээрээ сандралдаад сумын төв рүү түргэн дуудсан. гэх /хх-60-61х/мэдүүлэг,
Гэрч Э.**************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би аав **************, ах ************** хамт 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн үед Аав, ах бид 3 өвөлжөөн дээрээ өвс ачих гээд ************** ахын машиныг гуйхаар явсан. Аав, ах бид 3 ************** ахын гадаа очсон ************** ах гэрээсээ гарч ирээд аавтай уулзаад аав машиныг нь гуйгаад бид 3 гэрт нь ороогүй гаднаас нь аав машинд суугаад хөдлөхөд ************** ах өөрөө хаалгыг нь хааж өгөөд машины хойно зогсоод одоо хөдөл хөдөл гэж хэлээд аав машиныг хөдөлгөөд аажуухан явж байсан чинь хүн хашхирахаар нь аав зогссон би гайхаад харсан чинь ************** ах хүүхдээ тэврээд зогсож байсан. Аав машинаасаа бууж ирэхэд ************** ах хүүхэд дайрчихлаа гэж байсан тэгсэн аав уйлаад яана аа гэж хэлэхээр нь би өөрийнхөө машинд сууж байгаад бууж ирсэн чинь аав уйлаад миний хоёр хүү харьж бай гэж хэлсэн тэгэхээр нь ах бид хоёр гэр лүгээ алхсан.”... гэх /хх-62-63х/мэдүүлэг,
Иргэний хариуцагч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 90-35 ХӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн. Уг тээврийн хэрэгслийг Чинбат гэдэг хүнээс 2018 онд 4 сая 500 мянгаар худалдан авч байсан. 2019 онд өөрийнхөө нэр дээр машинаа шилжүүлж авсан. “... гэх /хх-66х/, мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5х/,
Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /6-9х/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12х/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15х/,
Эд хөрөнгө баримт хураан авах мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-43-44х/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Амартүвшиний 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 507 дугаартай:
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Буянжаргалын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаа:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-82х/, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар багийн засаг даргын тодорхойлолт /хх-83х, жолоодох эрхийн лавлагаа /хх-84х/, иргэний мэдээлэл дэлгэрэнгүй лавлагаа /хх-85-89х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038005540414 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.************** нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар баг Давааны ар гэх газарт иргэн **************90-35 ХӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг өвс ачиж буулгах зорилгоор түр ашиглах зөвшөөрөл авч, улмаар уг машиныг жолоодон хөдлөх үйлдэл хийх явцад 1 нас 9 сартай **************дайрч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас **************ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.**************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч **************/хх-60-61х/, гэрч Э.**************ын /хх-62-63/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5х/,
Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /6-9х/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12х/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15х/,
Эд хөрөнгө баримт хураан авах мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-43-44х/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Амартүвшиний 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 507 дугаартай дүгнэлт /хх-72х/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Буянжаргалын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаа /хх-67-69х/, яллагдагчийн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Н.************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, авто тээврийн төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.************** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилснийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.************** нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос цаашид гарах гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Н.**************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан В ангиллын 1238211 дугаартай жолооны үнэмлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Гөрөөчин” овогт ************** **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ************** **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**************д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.**************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.**************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдсүгэй.
7. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.**************аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн 2038005540414 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1238211 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч Н.************** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**************д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН