| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0048/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/58 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2138000340080 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч **************нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын асгат 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч **************зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын асгат 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч **************зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000340080 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчим манай хамаатны бэр **************аймгийн төв явна гэж хөдөөгөөс унаа хайхад нь манай багийн нэг иргэн “би мөрөн явах гэж байна танай дүү аймаг явах гэж байгаа юм уу” гэхэд нь би энэ хүнд “манай дүү нөхөртэй хэлээгүй тийм учир би явуулахгүй” гэж хэлсэн чинь нөгөө жолооч нь “би тэгвэл гэр бүл салгах хэрэгт орох юм байна больё” гэж хэлээд манай бэр **************сүрэнг авч яваагүй юм. Тэгсэн чинь ************** ах орой 19 цагийн орчим манай гэрт ирээд эхнэр лүү “чи айлын хүүхдийг аймаг явуулсангүй” гэж хэлсэн чинь манай эхнэр “танд ямар хамаатай юм гэрээс гар” гэж хэлсэн чинь ************** ах “гэрээсээ намайг хөөлөө” гээд халааснаасаа чихэр гаргаж ирээд манай эхнэр лүү шидсэн. Тэгсэн чинь гэрт байсан хүүхдүүд орилж чарлахаар нь би ************** ахыг “та болиоч” гээд гараараа толгойн тус газар нь 1 удаа цохисон чинь ************** ах “чи намайг цохичихлоо” гээд над руу дайрсан тэгэхээр нь би энэ хүнийг гар гээд хойш нь түлхсэн чинь гэрийн хаалганаас гараад үүдний таамбар луу унасан. ************** ах гадаа байсан нохойны идүүр авч шидсэн мөн газарт байсан монгол гэрийн унины хугархай аваад намайг толгойн тус газар 1 удаа цохисон. Уг модны хугархайг булааж аваад энэ хүн рүү би зөрүүлээд шидсэн боловч оноогүй юм. Тэгээд манай дүү ************** энэ хүнийг түлхээд машинд нь суулгаад явуулсан. Маргааш өглөө эрт үүрээр ************** ах манайд ирээд “миний толгой өвдөөд байна” гэхээр нь би энэ хүнд “та жаахан гэгээ орохоор ирж болдоггүй юм уу нялх хүүхэдтэй байхад” гэж хэлсэн. Тэгээд ************** ах гэрээс гараад яваад өгсөн. тэрнээс хойш дахиж бид хоёр уулзаагүй. Би тэр үед архи уугаагүй байсан. гэх мэдүүлэг,
Хохирогч М.**************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ************** хамаатны бэр болох **************6 настай хүүхдээ тэврээд манайд ирээд “************** ах та намайг Их-Уул хүргээд өгөөч” гэхэд нь би энэ хүнийг "чи яах гэж байгаа юм" гэж хэлэхэд “би аймаг явах ажилтай” гэхэд нь “ах нь чамайг Их-Уул хүргэж өгч чадахгүй харин аймаг явах унаанд суулгаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ нэлээн хол байдаг Дашдорж гэдэг хүнд өөрийн биеэр очиж хэлэхдээ “та аймаг явахдаа **************гийн авгайг аваад яваач Их-Уул орох ажилтай гэнэ” гэж хэлсэн. Би энэ хүнд ингэж хэлчхээд гэртээ хариад байж байсан чинь орой **************дахиж манайд ирээд нөгөө машин чинь яасан бэ гэхээр нь ах нь тэр жолоочид хэлсэн гэхэд буцаад гэр лүүгээ харьсан. Би гэрийнхээ гадуур ажлаа хийгээд явж байсан чинь ************** эхнэр **************ийн дуу нэлээн чанга дуугараад мөн эмэгтэй хүн уйлаад байхаар нь би энэ одоо юу болоод байгаа юм гээд **************гийн гэрт яваад ороход ************** нь **************сүрэнг загнасан сууж байсан. Би тэгээд ************** “чи ийм олон охидуудтай байж хүний хүүхдийг ингэж загнах ямар хэрэгтэй юм явах гэж байгаа юм явуул явуул” гэж хэлсэн чинь ************** над руу ярихдаа “2 худалч айлын орон гэр үймүүлэх нь танд ямар хамаатай юм” гэхээр нь би гэр лүүгээ харьчхаад орой 19 цагийн үед дахиж ************** гэрт очоод “наад хүүхдийг та нар яах гэж хорьж цагдаад байгаа юм наад хүн чинь хаашаа явахаа мэдэж байгаа” гэж хэлсэн чинь ************** миний урдаас “танд бид нарын амьдрал хамаагүй илүү юманд хуцаж байдаг” гэхээр нь би урдаас нь халаасанд байсан хэдэн чихрээ аваад шидсэн. Тэгсэн чинь нөхөр нь болох ************** нь босож ирээд миний баруун талын хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон чинь гэрт байсан хүүхдүүд орилохоор нь ************** намайг гэрээс чирээд авч гарсан. Гадаа гарсан хойно хэн нэг нь намайг түлхэхээр нь би газарт унасан. Босож ирээд газарт байсан нарийхан мод байхаар нь уг модоор **************ыг толгойн тус газар нь нэг удаа цохисон. ************** нөгөө модыг надаас булааж аваад дахиж намайг нөгөө модоор нэг удаа цохисон. Тэгээд би гэр лүүгээ харихаар явсан. Баруун талын хөмсөг сэтэрсэн. Өөр ямар нэгэн бэртэл байхгүй. нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг /хх-8-10, 11-12х/,
Гэрч Б.**************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би хонинд яваад орой 20 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд хамаатны ах ************** гэдэг айлд байхад нэг машин ирээд гэрийнх нь гадаа машины гэрэл анивчуулаад зогсоод байсан. ************** ах орж ирээд ************** эгчтэй чт намайг хөөх болоогүй шүү би чамд юм хэлэх гэсэн юм гээд халааснаасаа нэг юм гаргаж ирээд шидээд байсан тухайн үед юу байсныг би анзаараагүй. Тэгсэн чинь гэрт байсан хүүхдүүд айж уйлсан. ************** ах хүүхэд айлгаад байна гээд ************** ахыг түлхсэн чинь ************** ах зуухны хажуу тал руу унасан тэгээд ************** ахыг босоод ирэхээр нь ************** ах гэрээсээ түлхэж гаргасан. Гадаа гарсан хойно ************** ах нохойны савыг ************** ах руу шидэж байгаа харагдсан тэгэхдээ ************** ахыг оноогүй, мөн монгол гэрийн хугархай униа газарт байхаар нь ************** ах ************** ахыг нэг удаа цохиж байгаа харагдсан тэгэхээр нь би ************** ахыг салгаад машинд нь суулгасан. Тэгээд ************** ах машинаа асаагаад яваад өгсөн. ... Манай эхнэр **************нь Түнэл суманд байдаг аав, ээж рүүгээ явна гэхээр нь ************** эгч нь Мөрөн явах гэж байсан машинд манай эхнэрийг суулгаагүй болиулсан гэсэн. Би тэр өдөр нь гэртээ байхгүй хонинд явсан болохоор нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Манай эхнэр Түнэлд байдаг аав, ээж рүүгээ явах талаар надад юм яриагүй. ... 2020 оны 12 сард манай эхнэр Түнэл сум руу аав, ээж рүүгээ яваад ирсэн. Тэгээд сая бас явах гэсэн чинь ************** эгч “чи айлын эхнэр болчхоод ойр ойрхон явах гэж юу байсан юм гээд” явуулаагүй гэсэн. ” гэх мэдүүлэг /хх-18-20х/,
Гэрч **************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 21 орой 20 цагийн үед ************** нь ************** ахыг нэг ах зодлоо та очиж үзээд өгөөч гэж мотоциклтой манайд ирсэн. Тэгээд би араар нь суугаад очиход ************** ороо засаад орондоо орсон байсан. Биеийн байдлыг нь үзэхэд даралт хэвийн, зүрх жаахан савлагаатай, баруун хөмсөгний төгсгөл хавьд язралтай, Толгой нь зөв талын хуух дээр томбойсон өөр биед бид мэдэгдэх зовуурь байхгүй. Биеийн байдал нь хэвийн байсан. гэх мэдүүлэг /хх-6-7х/,
Гэрч Ж.**************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай баз **************нь Мөрөнгийн төв ямар гэж манай **************гийнд очсон байсан. ************** ах манай доод талын Дашдорж ах Мөрөн явна чи тэр унаагаар явахгүй юу гэж унаа олж өгсөн байсан. Тэгээд маргааш нь Төвөөс эмч нар багийн төв дээр гарч ирээд хүүхдийн вакцин хийлэг гэж дуудсан. Тэгээд аваад явах гэхэд ************** ахынд очсон байсан. Тэгээд манай нөхөр айлд очиж суулаа гээд авчирсан. Тэгээд би чи гэрт нь ороод чи явах гэж байгаа бол хувцаслаа соль гэж орсон юм. Тэгээд энэ явахгүй гэж байна гээд байж байхад ************** ах орж ирсэн. Тэгээд юу болоод байгаа юм гэхэд нь би хүүхдийнхээ вакциныг хийлгэхгүй гээд байна гэсэн. Тэгээд би унаа машин олж өгч байхад чи яагаад явуулсан юм гээд би хоёр маргалдаад би танд хамаагүй зайл гэж хэлсэн. ************** ах орж ирэх үед **************зүгээр байгаад уйлаад байсан. Тэгээд намайг зайл гар гэсэнд ************** ах уурлаад орой манайд машинтай ирээд гэрт орж ирсэн. Тэгээд чи намайг зайл гэдэг хэн бэ? гээд халааснаас чихэр авч шидсэн. Тэгээд маргалдаад эхлэхэд хүүхэд уйлаад эхэлсэн. Би урдаас нь ундааны сав шидсэн. Тэр үед манай хүүхэд айлгалаа гээд ************** ахыг чирээд гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн чихний дээд талд юмаар цохисон бололтой цус гарсан байсан. тухайн үед ийм л зүйл болсон. гэх мэдүүлэг /хх-23-24х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 75 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-48х/, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн Засаг даргын тодорхойлолт /хх-46х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41х/, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-47х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000340080 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **************нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын асгат 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч **************зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.**************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-8-10, 11-12х/, гэрч Б.**************гийн мэдүүлэг /хх-18-20х/, гэрч **************ын мэдүүлэг /хх-6-7х/, гэрч Ж.**************ийн мэдүүлэг /хх-23-24х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт, эвлэрлийн гэрээ /хх-27х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч **************нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч **************нь хохирогч М.**************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй, хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч **************нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-47х/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч **************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч **************нь прокурорын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч Д.**************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын тамгын даргын баталсан, шүүхэд гаргаж өгсөн үнэлгээгээр тооцож гаргав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Хэрээд” овогт **************ийн **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ийн **************ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч **************нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч **************торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2000 /хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.**************аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.**************т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН