| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/59 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Т.************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************ийн **************ад холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.************** нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч **************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч **************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.**************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс дээшээ өгсөөд байдаг халуун рашаан дээр Өнөрбек гэх казак залууд рашаан үзүүлж рашаанд оруулахаар очиход Улаан гэх хочит Тайван гэх хүн рашаан дээр байсан. Тайван нэг шил архитай байсан тэр архийг Тайван бид хоёр уусан. Нөгөө архиа ууж дуусгаад Өнөрбек чиний машиныг унаад сумын төв рүү бид гурав орсон юм. Тэгээд Говийн дэлгүүрийн ойролцоо Тайван бид хоёр идэшний үхрээс болж маргалдсан. Тайвангаас хоёр үхэр зарах уу гэхэд би бөөнөөр нь 50 юм уу 60 тооны үхэр зарна гэж ярьсан. Түүнээс болж маргалдсан. Тухайн үед Тайван миний хоёр нүдийг хавдтал зохисон. Тэгэхэд нь би заамдаж аваад нүүр лүү нь түлхсэн. Тухайн үед нэг хүн боль гэж байсан, хэн гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед миний машин руу суух гээд байхаар нь би машинаас татаж буулгаад заамдаж аваад нүүр лүү түлхсэн. Тэгээд би явчхаад хэсэг хугацааны дараа ирэхэд архи авчихсан зогсож байсан. Нөгөөдөр нь надтай Тайван уулзахад биед нь ямар нэг гэмтэл харагдаагүй. Тайвангийн ээж нь тэр явдлын маргааш нь надтай ирж уулзаад та хоёр хоорондоо маргалдаад байхдаа яахав дээ гэж ирж хэлж байсан. ... Надтай маргалдаад нэг нэгэнтэйгээ заамдалцаад байж байхад нэг удаа нүүр лүү нь түлхсэн. Мөн надаас салахгүй, хөлөөс зуураад байхаар нь нүүр амруу нь дарж байж арай гэж болиулсан. Тэр үед би цохисон байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед халамцуу байсан юм. Би ************** нэг шил архи уусан. Уулзахаасаа өмнө согтууруулах ундаа уугаагүй байсан. гэх мэдүүлэг,
Хохирогч **************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу бүтэн сайн өдөр сургуулийн хүүхдээ сумын төв оруулж ирээд буцах замаараа халуун рашаанд орохоор ганцаараа мотоциклтой рашаанд очиход ************** машин дотроосоо дуудахаар нь хойгуур суучих гэхээр нь машины арын суудал суусан. Машинд дотор **************, Төр гэх залуугийн хамт сууж байсан. Намайг ороход дуусаж байгаа ганц шил архи гаргаж ирээд надад хийж өгсөн. Тойргоор явуулаад 2 хундага надад ирээд дууссан. Тэр үед **************ын утас дугараад голын цаад талаас хүн дуудаж байгаа бололтой машинаа асаагаад явах гэхээр нь би мотоциклоо авна гэсэн чиний мотоцикл яадаг юм гээд шууд давхисан. Гол гарч ирэхэд 5 орчим хүн машинтай байсан. Би тэр хүмүүсийг танихгүй гаднын хүмүүс бололтой байсан.Тэр машинтай хүмүүсийг дагуулаад гэрт авчирсан.Тэр гэр нь **************ын хамт явсан Төр гэдэг залуугийн гэр нь юм шиг байна лээ.Төрөөг хоол хийгээрээ гэж хэлээд ************** тэдгээр хүмүүсээс нэг залуугаар машинаа бариулаад сумын төв орж ирээд Говь гэдэг дэлгүүрийн гадаа зогссон. ************** намайг буугаад хоёр, гурван шил архи аваад ир гэж хэлсэн.Би мөнгө байхгүй гэсэн чинь урд талын хаалгаар түрүүлж буугаад хойд машины хаалгыг онгойлгож намайг заамдаж боож машинаас буулгаад газарт унагаасан. Би хэсэг муужирсан.Тэр хооронд намайг өшиглөсөн юм уу өвдөглөсөн юм уу хэлж мэдэхгүй байна.Би **************аас өөрөө босож ирж салгаад дэлгүүрийн үүдэнд очиход эзэн Болдоо намайг дэлгүүр лүү шууд оруулсан. ************** миний араас орох гэхэд нь Болдоо **************ыг цааш түлхээд оруулаагүй. Би дэлгүүрт ороход худалдагч ************** намайг цаана сууж бай гэж хэлсэн. Суугаад нээх удаагүй байж байгаад эргэж гарсан.Тэгэхэд ************** буцаж ирээд намайг машин руугаа суулгах гэж чирсэн би өөрөө мултраад эргээд дэлгүүр лүгээ орсон.Тэр үед худалдагч явахад яваа наанаа сууж бай гэж хэлсэн. Тэгээд 30-иод минут болоод гарахад аав, охин хоёр мотоциклтой ирсэн байсан. Тэгээд би гэртээ харьсан. Ийм л үйл явдал болсон. ... Эхэлж ************** намайг заамдаж боолгоод газарт унаад өөрөө салж босоод дэлгүүрийн үүдэнд очиход Болдоо гадаа үүдэн дээрээ байсан. Болдоо араас дэлгүүрт орж ирээгүй. Болдоо дэлгүүрээс гарч ирээгүй. ... 2020.09.27-ны орой зодуулаад маргааш нь буюу 2020.09.28-ны өдөр мэдүүлэг өгсөн тэр үед тархи толгой өвдөөд, ухаан санаа балартаад хэцүүхэн байсан. Би бодохдоо тухайн үед Болдоо, Баясаа хоёр салгасан гэж бодоод мэдүүлэг өгсөн. Сүүлд харин тэр хоёроос болсон үйл явдлын талаар асуухад Баясаа ерөөсөө зодооныг би салгаагүй та өөрөө орж ирсэн гэж хэлсэн. Мөн Болдоо хэлэхдээ та **************аас салаад ирэхээр нь би дэлгүүр лүгээ оруулаад **************ыг оруулаагүй цааш явуулсан гэж хэлсэн. ... Намайг явах гээд зогсож байхад ************** буцаж ирээд машинаас буугаад намайг машин руугаа чирч оруулах гэхэд би өөрөө мултарч дэлгүүр лүү орсон.Тэр үед Болдоо байгаагүй.Дэлгүүрт ч орж ирээгүй. 30-аад минут болоод би дэлгүүрээс гарахад аав, охин хоёр ирсэн байсан. ... Миний баруун нүдний доод талд нүүрний яс цуурсан гэж хэлсэн.Нэг сар гарна тархи толгой байнгын өвдөж байсан. Танихгүй гадны хүн байсан. Машинаас намайг боож заамдаж гаргаж байхыг тэр залуу мэдсэн үгүйг хэлж мэдэхгүй байна. Миний хохирлыг барагдуулаад надаас уучлалт гуйхад надад гомдол гэх зүйлгүй. Хүний мууг үзээд шаардлага байхгүй. Би эрүүл мэндээрээ хохирсон. Эмчилгээний 320.000 төгрөгийг бэлнээр авсан тул надад санал гомдол байхгүй эвлэрлийн гэрээ байгуулсан. ” гэх мэдүүлэг /хх-10-13, 14х/,
Гэрч Д.**************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хугацааг нь яг нарийн санахгүй байна өнгөрсөн 09 дүгээр сарын сүүлээр би дэлгүүртээ хүн ихтэй худалдаагаа хийгээд байж байтал орой 17, 18 цагийн орчим /цагийг нь сайн санахгүй байна/ ************** манай дэлгүүрт орж ирсэн. ************** орж ирэхдээ **************тай муудалцаад гэсээр орж ирсэн бөгөөд би цонхоор харахад **************ын машин нь манай дэлгүүрийн гадаа зогсож байсан. **************г тэгж хэлэхээр нь би муудалцаад байгаа юм бол одоо гарч яах гээд байгаа юм явахаар нь гараач гэж хэлсэн. Ингээд би хүнтэй байсан болохоор наймаагаа үргэлжлүүлээд хийсэн нэг харахад ************** гараад явчихсан байсан. Миний хувьд ************** **************г зодож байхыг өөрийн нүдээр хараагүй. Цонхоор харахад **************ын машин зогсож байсан гэхдээ өөрийг нь бол хараагүй. Нэг харахад **************ын машин байхгүй болчихсон байсан яг хэзээ нь байхгүй болсныг мэдэхгүй, анзаараагүй. ... Манай дэлгүүр гаднаа камергүй дотроо камергүй. Уг нь камер авчирсан боловч тавьж чадаагүй байна. Намайг дэлгүүртээ байхад ************** өөрөө гаднаас орж ирсэн. Тэрнээс би нөхөртэйгөө нийлээд **************аас салгаж дэлгүүртээ орсон асуудал огт байхгүй. Тухайн үед манай нөхөр Энхболд /Болдоо/ дэлгүүр дээр ч байгаагүй өөр газарт байсан. Би ************** **************г зодож байгааг хараагүй. Харин **************г **************тай муудалцаад гээд явж байсан болохоор нь би **************гийн төрсөн дүү **************д утсаар **************г ингээд манай дэлгүүрийн энд явж байна гэж хэлсэн. Түүний дагуу ар гэрээс нь хүмүүс ирж авсан байж магадгүй гэхдээ би хүн ирж авсан эсэхийг бол мэдэхгүй байна. Тэр үед манай дэлгүүрт зөндөө л хүмүүс байсан яг ямар хүмүүс байсныг одоо санахгүй хэлж мэдэхгүй байна. ... Би тэрийг анзаараагүй. Надтай ойртож ирж харьцаагүй. Манай дэлгүүрт орж ирээд удалгүй буцаад гараад явчихсан байсан. Архи уусан байсан эсэхийг ёстой мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үдээс хойш манай нутгийн ************** ах өөрийн хувийн машинтайгаа манайд ганцаараа ирсэн. ************** ах манайд 0,75 литрийн 1 шил архи гаргаж ирж задлаад ууж байгаад рашаан орж ууя би найзууд ирж байна тосож авахаар явж байна хамт явъя гэхээр хамт рашаан орж рашаанд орж гарч ирээд нөгөө үлдсэн архиа хувааж ууж байхад ************** мотоциклтой ганцаараа рашаан дээр ирсэн.Тэр архиа тойруулж хундагалаад бид гурав сууж байхад голын тэртээ **************ын найзууд нь 2 машинтай ирэхэд бид гурав машинтайгаа тосож аваад манайд очсон. Манай гэрийн гадаа очиход би үйлчилгээнд гар түлээнд хоол цай гээд ажилтай байсан. Гэрийн **************, **************, Гамбаа ах нар машиндаа нэлээн удсан үлдсэн архиа хувааж ууссан юм уу аваад явсан үгүйг хэлж мэдэхгүй байна. Тэгээд тэр гурав сумын төв рүү хөдлөөд явсан би гэртээ нөгөө ирсэн найзуудтай нь хамт байсан. Гамбаа ах буцаж ирэхдээ өөр машинтай ирсэн. **************, ************** хоёр маргаан байхаар нь би зугтаах шахуу ирлээ. **************ыг гэрт хүргэж өгөөд машиныг нь хашаанд оруулаад аавыг машиныг унаад ирлээ гэж хэлсэн. ... тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар хэлээгүй, сайн мэдэхгүй байна. Найзуудаа тосож авахад гайгүй орчиндоо харьцаатай байсан. Манай гэрийн гадаа хэсэг болохдоо хэр зэрэг архи ууссаныг хэлж мэдэхгүй байна.Уул нь найзууд нь ирж байхад ирмээр юм даа гэхдээ цаг орой болсон байсан.Тэр найзууд хотоос ирсэн. гэх мэдүүлэг /хх-20-22х/,
Гэрч **************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020.09.27-ны өдөр би өөрийн дэлгүүрийн ойролцоо барилга дээр ажиллаж байсан.Юу болсон талаар би бол мэдэхгүй.Хараагүй.**************г аав мотоциклтой ирээд аваад явж харагдсан.Би ажлаасаа буугаад эхнэр болох ************** дээр ирэхэд **************, ************** хоёр муудалцсан.**************г дэлгүүртээ байлгаж байгаад гаргасан. Яг зодоон цохионыг хараагүй гэж хэлсэн. Манай хажууд талын дэлгүүрийг худалдагч **************, нөхөр Болдхуяг гэдэг, харин манай эхнэрийг ************** намайг Энхболд гэдэг юм. Нутгийн хүмүүс хооронд нь салгахын тул эхнэр бид хоёрыг нутгийнхан дуудахдаа Баясаа, Болдоо гэж дууддаг юм. ************** мэдүүлэг өгөхдөө нутгийн дууддаг нэрээр мэдүүлэг өгсөн байх. Ялгахын тулд тэнгэж дууддаг юм.Тэрнээс үйл явдал болоход байгаагүй юм мэдэхгүй. гэх мэдүүлэг /хх-23х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4-р багийн засаг дарга ажилтай бөгөөд 2013 оноос хойш сайн мэднэ.Манай багт байнгын оршин суут юм.Ам бүл-6 эхнэр Пүрэвцэнгэл, том охин нь оюутан, 2 сургуульд, бага нь гэртээ байдаг.************** нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2019 оноос эхэлж модны чиглэлээр мэргэжлийн байгууллага байгуулж эхэлсэн. ************** нь цэргийн алба хаасан. Хамгийн ойр дотын найз нөхөд сайн мэдэхгүй.Надтай харьцаатай гайгүй байдаг нутаг орондоо нэр хүнд гайгүй, ************** сумын төвд амьдардаг. гэх мэдүүлэг /хх-24х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 498 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46х/, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харанга багийн Засаг даргын тодорхойлолт /хх-42х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43х/, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-45х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.************** нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч **************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Т.**************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч **************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-10-13, 14х/, гэрч **************ийн мэдүүлэг /хх-19х/, гэрч **************ийн мэдүүлэг /хх-20-22х/, гэрч **************ын мэдүүлэг /хх-23х/, гэрч **************ийн /хх-24х/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 498 дугаартай дүгнэлт, эвлэрлийн гэрээ /хх-26х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Т.************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.************** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Т.************** нь хохирогч **************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Т.**************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-45х/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.************** нь Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн тэнсэн харгалзах ял, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-43х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-57х/ зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Т.**************ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Т.************** нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Т.************** нь прокурорын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч Т.**************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын тамгын даргын баталсан, шүүхэд гаргаж өгсөн үнэлгээгээр тооцож гаргав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Дариу хөөрхийнхэн” овогт **************ийн **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ийн **************ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.************** нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Т.**************ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2000 /хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.**************аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.**************ад шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН