Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч С.************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************ын **************д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч С.************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 02-11 тоотод оршин суух иргэн **************ийн байшингаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.104.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг гэмт хэргийг орон байрт нэвтэрч үйлдсэн  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 02-11 тоотод оршин суух иргэн **************ийн байшингаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.104.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг гэмт хэргийг  орон байрт нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.**************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “… 2020 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед өөрийн төрсөн аав **************ийн гэр болох Мөрөн сумын 10-р хороо 2-р гудамж 11 тоотод очсон. Би аав **************өөс хувцасны мөнгө гэж 30 000 төгрөг байвал өгөөч гэж гуйсан. Тэгтэл аав Хөвсгөл надад мөнгө байхгүй, мөнгөний боломжгүй байна гэж хэлсэн. Энэ өдөр 13 цагийн үед аав ************** надад төмөр хайрцгаас 20 000 төгрөг гаргаж өгөөд намайг архинд явуулсан. Би уг мөнгөөр 0.75 граммын хараа нэртэй архи авсан. Уг архийг аав бид хоёр хувааж уусан. Архи ууж дуусаад байж байтал оройн 18 цагийн үед аав Хөвсгөлийн найз үл таних ах аавын гэрт ирсэн. Ирэхдээ архи 0.5 граммын хараа архитай ирсэн бөгөөд уг архийг аав Хөвсгөл түүний найз бид гурав хувааж уусан. Оройн 20 цаг өнгөрч байхад аав Хөвсгөл байшингийнхаа хаалгыг цоожлоод аавын найз бид гурав гэрээс гарсан. Тэгтэл аав Хөвсгөл найзындаа очно гээд яваад өгсөн. Би аав Хөвсгөлийн гэрээс гараад Мөрөн сумын 10-р хорооны “Боссо” нэртэй дэлгүүрийн гадаа зогсож байгаад буцаж аав Хөвсгөлийн гэр лүү очсон. Би аавын түлээн дээр байсан сүхийг нь авч байшингийнх хаалганы цоожны төмрийг нь эвдэлж ороод саарал өнгийн төмөр хайрцагтай мөнгийг нь аваад гарсан. Би аавын хашаанаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явж гудам дуусгаад хойд зүгт явж үерийн далан гарсан. Би үерийн далангийн ард саарал төмөр хайрцгийг нь чулуугаар цохиж эвдлэн дотроос нь шар даавуун дотор ороосон мөнгийг нь авсан.Бусад эд зүйлсээ далангийн ард хаясан. Ямар ч байсан 1 сая төгрөг байсан байх. Би тоолоогүй учраас сайн мэдэхгүй байна. Бусад эд зүйлсийг би хараагүй мөнгийг аваал бусдыг нь орхиод явсан. ” гэх мэдүүлэг,

Хохирогч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 02-11 тоот гэрээсээ гараад хүнсний дэлгүүр орох гэж байтал хашааны хаалган дээр зүс таних **************тай таарсан. Тухайн үед ************** нь хувцас хунар муутай зодоон цохион хийсэн царай зүстэй харагдсан. Тэр байдлыг нь харж өрөвдөөд өөрийнхөө гэр лүү **************ыг оруулж хоол унд хийж өгч байгаад өөрийн жижиг төмөр хайрцгийг онгойлгож дотроос нь мөнгө авч ганц шил 0,75 граммын хараа архи авч өгсөн. Би жижиг төмөр хайрцгийг онгойлгож мөнгө авахдаа **************д энэ хайрцагт сайн дурын бүлгэмийн хуримтлалын мөнгө хадгалдаг юм гэж хэлсэн. ************** бид хоёр хамт 0.75 граммын хараа архийг хувааж уусан. Архи ууж байгаад би хэсэг унтаад оройн 20 цагийн үед сэрсэн. Намайг унтаад сэрэхэд ************** миний хажууд сууж байсан. Тэгж байтал манай найз Эрдэнээ манай гэрт гаднаас орж ирээд Эрдэнээ би ************** бид гурав манай гэрээс гарсан. Би тэр орой **************ийн гэрт очиж хонохоор явсан. Бид гурав машинтай дөнгөж хөдөлж байтал ************** би ингээд буучихъя гээд манай урд гудамжны үзүүрт буусан. Би тэр орой **************ийн гэрт хоночхоод өглөө 09 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн хаалганы цоожийг эвдэлж хулгай орж мөнгөтэй төмөр хайрцаг хулгайд алдагдсан байсан. Уг төмөр хайрцаг нь 3 талдаа 3 ширхэг хятад цоожтой ба дотор нь 1.104.000 төгрөг, мөн хар өнгийн тооны машин, бүлгэмийн тэмдэглэл хөтөлдөг дэвтэр 18 ширхэг. зээл олгосон дансны дэвтэр 1 ширхэг, мөнгө хийдэг хоёр хайрцаг, бүлгэмийн тамга будагтай нь, бүлгэмийн иргэдийн өргөдөл, 2 ширхэг шар өнгийн бал зэрэг эд зүйлс байсан. Манай гэрээс зөвхөн мөнгөтэй хайрцаг л алга болсон байсан өөр эд зүйлс алга болоогүй байсан. ... ” гэх мэдүүлэг /хх-18-20, 22х/,

Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... би ************** гэдэг хүн манай Саятан нэртэй хадгалж үүсгэдэг бүлгийн гишүүн байгаа юм. ************** ахын эхнэр нь өглөө 11:00 цагийн орчимд над руу залгаад “Хөвсгөл ахын чинь өнөө бүлгэмийн мөнгөө хадгалдаг сейф нь алга болсон гэнээ” гэхээр нь би гэрт нь очиход Хөвсгөл ах ганцаараа байсан бөгөөд байшинд хулгай орсон байна, хуримтлалын мөнгөө хадгалдаг төмөр сейф маань алга болсон байна гэж ярьж байсан. ” гэх мэдүүлэг /хх-23х/,

      Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10х/,

      Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13х/,

      Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-14х/,

      Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-28-29х/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

      Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-47х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48х/, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн  хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/185: “...иргэн С.**************ын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна гэх тодорхойлолт /хх-49/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50х/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  12 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэрийн сангаас татсан хувь /хх-51-53х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 02-11 тоотод оршин суух иргэн **************ийн байшингаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.104.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг гэмт хэргийг орон байрт нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.**************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч **************ийн /хх-18-20, 21х/,  гэрч **************ийн /хх-23х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10х/,

      Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13х/,

      Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-14х/,

      Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-28-29х/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч С.************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч С.************** нь хохирогч **************ийн байшингаас 1.104.000 төгрөгийг хулгайлж, мөнгөний электрон хайрцаг, мөн тэмдэглэлийн дэвтэр, тооны машин зэргийн үнэ 160.000 төгрөг нийт 1.264.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч С.**************аас 1.264.000 төгрөг гаргуулж хохирогч **************д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.************** нь урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-53х/ зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч С.**************ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.************** нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээр хангав.

Шүүгдэгч С.************** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн ************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч С.**************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Бөхөнчүүд овогт **************ын **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **************ын **************ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.**************д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.**************аас 1.264.000 /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч **************д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.**************аас 2000 /хоёр мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн ************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.**************д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН