Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага

Улсын яллагч М.Берикбол

Хохирогч **************

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг

Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************ын **************ад холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч **************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 13-08 тоотод 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө иргэн **************тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний дух хэсэгт стаканаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 13-08 тоотод 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө иргэн Мөнхбатын **************тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний дух хэсэгт стаканаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5х/,

Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-8х/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10х/,

Шүүгдэгч **************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ байхад Төгөлдөр, ************** нар дуудаад Төгөлдөрийн гэрт нь хүрээд ир гэхээр нь би тус өдрийн 18 цагийн орчим Төгөлдөрийн гэрт очсон. Намайг Төгөлдөрийн гэрт очиход **************, Төгөлдөр нар байсан. Намайг очоод удаагүй байхад ************** ирсэн. **************ын араас ************** орж ирсэн. Тэгээд **************, ************** хоёр **************г авчирна гээд явсан. Тэр хойгуур нь Төгөлдөр, ************** бид гурав Төгөлдөрийн гэрт байсан 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй 2 ширхэг пиво байхаар нь нэгийг нь задалж уусан. Тэгээд байж байтал **************, **************, ************** гурав ирсэн. Тэр гурвыг ирэхэд бид гурав нэг том пивоо уугаад дуусгаж байсан учраас дахин нэг том пиво задалсан. Мөн ************** ирэхдээ нэг том пиво авчирсан. Тэгсэн Төгөлдөр, ************** нар хоорондоо юм яриад инээлдээд байж байтал ************** морины эмээллэн дээр сууж байгаа харагдсан. Тэгэхээр би **************т хандан “хоосон эмээл дээр суудаггүй юм, бос гэхэд ************** хэсэг юм хэлэхгүй, өөдөөс хараад суугаад байсан. Тэгээд би эмээл дээрээс бос гээд босгосон. Тэгсэн ************** нь ************** бид хоёрт хандан “жаахан хүүхдүүд том болчихжээ” гээд байсан. Үүнээс болж би ************** муудалцаж эхэлсэн. ************** сүүлд ярьсан ярианаас үзэхэд намайг Даваагийн найз охиныг доромжилсон гэж буруу ойлгоод надаас хэрүүл маргаан өдөөд байсан юм шиг байсан. Би одоо сандраад зарим зүйлийг сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг,

Хохирогч **************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим би Мөрөн сумын 14 дүгээр багт оршин суух Төгөлдөрийн гэрт очсон. Намайг Төгөлдөрийн гэрт очиход найз **************, Төгөлдөр, **************, **************, Төгөлдөр хоёрын найз гэх шар үстэй залуу нар байсан. Тэд нар хоёр пиво ууж байсан ба намайг машинтай явсан болохоор “та **************г аваад ир” гэхээр нь би **************гийнд очиж **************г авчирсан. **************г авчирчхаад эргэж дэлгүүр орж нэг шил “Ерөөл” нэртэй архи, нэг том 2,5 литрийн пиво авсан. Тухайн пиво, архийг шар үстэй нэрийг мэдэхгүй залуу 20 мянган төгрөг гаргаж авсан. Авсан архи, пивыг Төгөлдөрийн гэрт аваачиж ууцгаасан. Миний хувьд архи, пиво уудаггүй учраас уугаагүй. Тэгээд би хэсэг сууж байгаад харилаа гэсэн чинь ************** “архи дуусах гэж байгаа юм чинь чи найзыгаа хүлээж байгаад морины жүчээ дээр хүргэж өгчхөөд харьчхаач” гэсэн. Тэгээд за за гээд сууж байтал гаднаас үл таних хоёр охин орж ирээд удаа ч үгүй буцаад гараад явсан. Тэгсэн Төгөлдөр, ************** хоёр тэр хоёр охины араас нь утсаар яриад гарч яваад бураагаад оруулаад ирсэн. Тэгээд сууж байтал ************** ширээн дээр байсан хундагатай архийг санамсаргүй цохиод асгачихсан. Тэгсэн ************** уурлаад “яагаад архи асгачхаж байгаа юм хийгээд тавьчих гэхэд ************** дургүйцсэн бололтой өөдөөс нь ганц нэг үг хэлж байсан. Ямар үг хэлснийг нь сонсоогүй. Тэгээд тэр хоёр жаахан маргалдаад ************** нь Давааг аваад гарсан. Харин би **************д хандан “ахын дүү адилхан уучхаад юунд ингэдэг юм бэ нэг нэгэнтэйгээ битгий маргалдаж бай, аятайхан суу гэсэн. Тэгсэн ************** хэсэг сууж байснаа Даваагийн найз охины нэрийг хэлээд, Даваатай нь хамт шаана ш дээ гэсэн утгатай юм ярьсан. Тэгээд Төгөлдөртэй юм ярьж байснаа юу болсон юм мэдэхгүй Төгөлдөрийн найз охины нэрийг хэлээд би ч гэсэн шааж байсан шдээ худлаа гэвэл чи нуруугаа гаргаад ир гэсэн. Тэгсэн Төгөлдөр инээгээд миний нуруу яасан юм бараг идгэчихсэн гээд инээж байсан. Тухайн үед **************ын хэлсэн үг нь надад сонин санагдаад би Төгөлдөрт хандан “ахын дүү, чи юутай л нийлээд байна даа” хэлсэн. Ингээд тухайн үед юу ч болоогүй инээж хөхрөөд өнгөрсөн. Бараг миний ярьж байгааг ч анхаарах сөхөөгүй байх шиг байсан. Тэгээд намайг эмээл дээр сууж байсан чинь ************** над руу “чи яасан Монголоо алдчихсан пиздаа вэ” гэсэн. Тухайн үг нь надад сонин санагдаад, босож зогсож байгаад жаахан дурамчхан “за уучлаарай мэдсэнгүй, одоо болов уу” гэсэн чинь “чи ер нь Монгол мөн үү, хужаа пиздаа минь” гэхээр нь би Төгөлдөрт хандан “за ахын дүү энэ найз чинь бүр болохоо байлаа, хэл ам нь ч хүчрэгдэХгүй юм гэсэн. Тэгсэн Төгөлдөр **************г дуугүй суугаач гэхэд дуугүй болохгүй байсан. Тэгээд би **************д “чи одоо яагаад байгаа юм” гэхэд “би чамайг анхнаас нь өдсөн ш дээ, пиздаа чинь” гээд над руу 2-3 удаа салаавч гаргасан. Тэгээд босож ирээд тархиа хага шаалгамаар байна уу пиздаа минь хүрээд ир гэхээр нь ахын дүүгийн хэл ам ч бүр хүчрэгдэхээ байж дээ гэхэд би угаасаа том ш дээ гэсэн. Тэгэхээр би за ахын дүү гараад ир, ах нь чамд эр хүн шиг хэдэн үг хэлье, ах нь чамд шүлэг уншиж өгье гэхэд миний өөдөөс маазраад хэдэн оны шүлэг уншиж өгөхийн гээд байсан. Тэгээд би **************гээс холдоод үүд рүү маягтай зогсож байтал над руу хүрээд ирсэн. Тэгэхээр би ахын дүү чи цаашаа бай гээд түлхсэн. Тэгтэл гартаа барьж байсан стаканаараа миний зүүн духны орчим цохисон. Намайг цохих үед Төгөлдөр болон бид нартай хамт байсан хоёр охины нэг нь байсан санагдаж байна. Тэгээд Төгөлдөр ирээд нойлын цаасаар дараад бинт аваад ир гээд нэг охин нь бинт авчирч өгч байсан. Тэгээд цус тогтохгүй маш их хэмжээтэй гоожоод байхаар нь би шууд гэр лүү явсан. ...” гэх мэдүүлэг /хх-14-16, 17-18х/,

Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим намайг гэртээ ганцаараа байхад ************** ах ирсэн. ************** ах бид хоёр уулзалдаагүй удсан учраас жаахан юм ярьж сууж байгаад би ************** ахад пиво авч өгье гээд гудамжныхаа үзүүрийн “Мишээл” нэртэй дэлгүүр орсон. Дэлгүүр ороод би 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво авсан чинь ************** ах би ч бас дүүдээ пиво авч өгнө гээд нэмээд хоёр том пиво авсан. Тэгээд манай гэрт очоод авсан пивоо уугаад сууж байтал оройн 19 цагийн орчим ************** ганцаараа орж ирсэн. **************г ирснээс хойш 10 хүрэхгүй минутын дараа ************** орж ирсэн. Ингээд бид нар юм ярингаа пиво ууцгаасан. Ингээд пиво уугаад юм яриад сууж байтал ************** ах ороод ирсэн. ************** ахыг орж ирсний дараа ************** орж ирсэн. **************г орж ирээд удаагүй байхад манай найз охин Мягмарсүрэн, **************гийн найз охин Ундармаа нар ирсэн. Пивыг **************, **************, ************** ах бид дөрөв голчилж уусан. Тэгээд сууж байтал **************, **************, ************** гурав бие засна гээд гарсан. Тэр хооронд **************, Улсаа ах хоёр хэрэлдээд байгаа нь ч мэдэгдэхгүй, маазраад байгаа нь мэдэхгүй нэг нэгэн рүүгээ үг хаяад байсан. Тэгээд намайг хоймрын өрөөнд байхад үүдний өрөөний сандал огцом дугарахаар нь үүдний өрөө рүү шагайгаад хартал ************** гартаа барьсан байсан стаканаараа Улсаа ахын зүүн талын духны орчим цохисон. Цохихыг нь би нүдээрээ харсан. Тэгэхээр нь би очиж салгаад Улсаа ахын толгойноос цус гараад байхаар нь уян бинтээр боож өгсөн. Тэгээд Улсаа ах би гэртээ харьж байгаад сайн цэвэрлэчихье гээд явсан. Улсаа ахыг явсны дараа ************** ах, **************тэй “чи одоо эргүй юм уу гээд маргалдаж байхад” Улсаа ахын ах нь ороод ирсэн. Тэгээд юу болсон юм гээд эмнэлэг рүү явсан. ... Би сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь хоорондоо үг шидэлцээд эхэлчихсэн байна. Тэгээд намайг хоймрын өрөөнд орон чинь Улсаа ах ахын дүү ямар хүнтэй л найзлаад байна даа гэсэн чинь ************** та одоо хоёр хүний дунд яс хаяад байгаа юм уу гээд хоорондоо хэрэлдэх гээд ч байгаа юм шиг, маазраад байгаа ч юм уу гэлтэй байсан. ” гэх мэдүүлэг /хх-19-21, 22-23х/,

Гэрч Б.**************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр пивонуудыг **************, **************, ************** Төгөлдөр бид нар хувааж уусан. Тэгээд пиво ууж байх дундуур ************** ах ************** бид гурав хашаанд уяатай байгаа морийг харангаа бие засаад, тамхи татаад зогсож байсан чинь Төгөлдөр байшингийн хаалга онгойлгоод “нэгийгээ стаканаар шаачихлаа” гэхээр нь би түрүүлээд гүйгээд орсон. Намайг орсон байшингийн үүдний орчим **************ын толгойноос цус гоожсон байдалтай Мягмарсүрэн маарлаар боогоод зогсож байсан. Нэг зүйл хэлэхээ мартсан байна Хэрүүл маргаан болохоос өмнө Мягмарсүрэн, Уугий гэх хоёр эмэгтэй ирсэн байсан. Тэгээд **************ын цусыг нь цэвэрлээд, толгойг нь маарлаар боосон чинь ах нь зүгээр зүгээр гэртээ харилаа гээд явсан. Тэгээд удалгүй буцаад ахыгаа дагуулаад ирсэн. Үнэндээ бол ************** л хэрүүл маргааныг үүсгэсэн гэж бодож байна. ************** ************** ах билүү, Төгөлдөрт билүү хандан “та нар яаж хүнээ олж нөхөрлөөд байгаа юм гэх зэргээр үг хаяад байсан. Тэгээд **************ыг намайг нэг цохичих, ах нь цагдаа шүүхээр танил ихтэй хүн шүү гээд байсан. Харж* **************ын стаканаар цохидог нь буруу гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-24-26, 27-28х/,

Гэрч Ц.**************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 2&- ний өдрийн 22 цагийн орчим би өөрийн найз Төгөлдөрийн гэрт очсон. Намайг Төгөлдөрийн гэрт очиход Төгөлдөр, **************, **************, **************, ************** нар байсан. Би очихдоо 2,5 литрийн “Сэнгүүр” нэртэй 3 ширхэг том пиво авч очоод. миний авч очсон пивыг ууж байгаад ************** бид хоёр гарч бие засаж, тамхи татчихаад буцаад орсон чинь **************ын зүүн талын шанаанаас цус гарчихсан байсан. Тэгээд яасан, юу болов гэхэд ************** хэлэхдээ “энэ хоёр хоорондоо маргалдаад нэгийгээ аягаар цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд ************** би зүгээр гэртээ харилаа гээд гараад явсан. Явсных нь дараа шалан дээр гоожсон байсан цусыг ************** бид хоёр шалны алчуураар арчиж цэвэрлэсэн. Тэгээд удалгүй буцаад ахтайгаа ирсэн”” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

Гэрч Т.**************ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад би Мөрөн сумын 11 дүгээр хорооны “Наяд” дэлгүүрийн ойролцоо оршин суух өөрийн найз Төгөлдөрийн гэрт очсон. Намайг Төгөлдөрийн гэрт очиход Төгөлдөр гэртээ ганцаараа байсан. Намайг очсоноос хойш 5-10 минутын дараа **************, ************** нар ирээд, тэр хоёрыг ирснээс хойш 1 цаг гарангын дараа **************, ************** цувраад ирсэн. ************** ирэхдээ 2,5 литрийн “Сэнгүүр” нэртэй 3 ширхэг пиво авчраад тэр пивыг нь бид нар хувааж ууцгаасан. Тэгээд ************** бид хоёр гэрээс гарч нойл орж бие засаад, тамхи татчихаад буцаад орсон чинь **************ын толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд юу болов яав гэхэд ************** “энэ хоёр хоорондоо хэрэлдэж байгаад нэгийгээ аягаар цохичихлоо” гэсэн. Тэгээд **************ын толгойг нь цэвэрлэж маарлаар боож өгөөд явуулсан чинь удалгүй буцаад ахтайгаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-31-32, 33-34х/,

Гэрч **************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа өөрөөс нь мэдсэн. Өөрөө надад хэлэхдээ “ээж би нэг хүнийг аягаар цохичихсон, цагдаа дээр шалгагдаж байгаа” гэж байсан. Тэгэхээр би тухайн үед нь надад хэлэхгүй яасан юм гэхэд айгаад хэлж чадаагүй гэж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,

Гэрч **************ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрэг гарснаас хоёр хоногийн дараа ээжээс нь мэдсэн. Ээж нь надад хэлэхдээ “************** хүний толгой руу аягаар цохиод, цагдаа дээр шалгагдаж байгаа юм байна гэж хэлсэн. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-37-38х/,

Шинжээч эмч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Духны ясны хугарал, духны хэсэгт шарх бүхий гэмтэл авсан хүнд толгой эргэх, дотор муухай оргих, мэдрэлийн талын өөрчлөлт илэрнэ. **************ын хувьд духны ясны хугарал нь жижиг талбайг хамарсан, тархинд гэмтэл өгөөгүй тул зовуурь болон эмгэг шинж тэмдэг бага илэрч байж болно. Духны ясны хугаралттай хүн тархинд их хэмжээний гэмтэл явагдсан тохиолдолд гэмтлийн хэмжээнээс хамаарч мэс заслын эмчилгээ хийгддэг тул заавал мэс заслын эмчилгээ хийлгэнэ гэсэн асуудал байхгүй **************ын гавлын яс, хэвийн анатомийн бүтцээс нимгэн онцлогтой тул духны яс маш амархан хугарсан байх боломжтой. гэх мэдүүлэг /хх-44-46, 50х/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч **************ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 32 тоот:

1. **************ын биед дух ясны хугарал, духны хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. **************ын  биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасан амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

      4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой

      5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-54х/,

              Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмч М.Мөнхчулууны дүгнэлт /хх-55х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн засаг дарга Ч.Болортуяагийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хх-69х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-72х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

   Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 13-08 тоотод 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө иргэн **************тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний дух хэсэгт стаканаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

          Хохирогч **************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

  Гэрч **************,  Б.**************,  Ц.**************, Т.**************, **************, **************, М.Мөнхчулуун, нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

  Шинжээч эмч **************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч **************ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 32 тоот дүгнэлт /хх-54х/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

        Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

  Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч **************нь хохирогч **************ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч **************тай эвлэрч 6.000.000 хохиролд төлөхөөр тохирч, 1.300.000 төгрөгийг төлж, үлдэх 4.700.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохирсон байна. Иймд шүүгдэгч **************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн энэ талаарх нэхэмжлэлээ шүүхэд гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид  учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч **************нь ам бүл 10, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж, зэргийг харгалзан уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Касс” гэсэн бичигтэй стаканыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Шүүдэгч **************аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “Хонин онход"овогт **************ын **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ын **************ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч **************ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч ************** нь энэ хэргийн улмаас цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн ************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Касс” гэсэн бичигтэй стаканыг устгахыг эд мөрийн баримт устах комисст даалгасугай.

 8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.**************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2000 /хоёр мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.

9. Эрүүгийн ************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************ад шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН