| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Д.Батзаяа,
Шүүгдэгч Э.************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************ийн **************д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.************** нь 2020 оны 12 дугаар сарын 30, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 03-20 тоотод байрлах гэрээсээ “Хөзөр ба Покер” нэртэй цахим хаягаас үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.************** нь 2020 оны 12 дугаар сарын 30, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 03-20 тоотод байрлах гэрээсээ “Хөзөр ба Покер” нэртэй цахим хаягаас үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.**************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Хөзөр бө Покер нэртэй хаягийн талаар мэднэ. 2020 оны 11 дүгээр сарын дунд үед би өөрийн гар утаснаасаа Хөзөр ба Покер нэртэй цахим хаягийг 89701470 дугаарын гар утсаар бүртгэл үүсгэн нээж тухайн хаягаар дамжуулан 2020 оны 12 дугаар сард 2 удаа, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэг удаа тус тус цахим хэлбэрээр покер тоглоомыг зохион байгуулан тоглуулсан юм. Би тухайн үед эхнэрийнхээ Хаан банкны 5068171416 тоот дансыг ашигласан. Тухайн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-03-20 тоотод байрлах өөрийн гэрээсээ дээрх мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Би Хөзөр ба Покер нэртэй цахим хаягаас гадна Burzgar нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан покер тоглоом зохион байгуулсан. Мөн би Хөзөр ба Покер нэртэй цахим хаягийн нэрээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Молор Эрдэнэ нэртэй болгон өөрчилсөн. ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,
Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... Би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөзөр ба Покер нэртэй цахим хаягаас нэг залуу лайв хийгээд 5000 төгрөгөөр хөзөр тоглуулна гэхээр нь мөнгөө 5560140125 гээд найз Дашнямаар шилжүүлж тоглосон. Тэгээд би нэг удаа тоглоод 5000 төгрөгөө алдсан. Би тоглохдоо Вадим.Б гэсэн хаягаар орж тоглосон. Би өөрөө сайн дураар орж тоглосон болохоор надад гомдол санал байхгүй. .... ”гэх мэдүүлэг /хх-21-22х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... Би Хаан банкны 5100230570 дугаарын дансыг 3-4 жилийн өмнөөс ашиглаж байгаа. ... 2021 оны 01 дүгээр сарын 02-нд Хаан банкны 5100230570 тоот данснаас 5068171416 тоот данс руу 10.000 төгрөгийн гүйлгээг фейсбүүкээр явж байсан техас тоглоом тоглуулж байсан хүний данс руу шилжүүлж техас тоглоом тоглосон. ... тухайн хаягаас зохион байгуулсан тоглоомд би 10.000 төгрөг шилжүүлээд 5 удаа оролцон тоглосон. ... Хөзөр ба Покер нэртэй цахим мөрийтэй тоглоом хэн зохион байгуулсан талаар мэдэхгүй. Тухайн өдөр лайв хийж байсан хүний царай төрх нь харагдахгүй эрэгтэй хүн л байсан. тухайн тоглолтод оролцсон хүмүүсийг танихгүй. ... ”гэх мэдүүлэг /хх-27-28х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... би хөзөр ба покер нэртэй мөрийтэй тоглоомд нэг удаа тоглосон. Намайг тоглож байх үед 5 хүн л тоглосон. Би өөрийн Gansukh Battulga нэртэй морины зурагтай фейсбүүк хаягаас орж тоглосон. ...”гэх мэдүүлэг /хх-32-33х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Фейсбүүкийн цахим хаягаар шууд лайв явж байхаар нь эхний тоглолт нь үнэгүй гэсэн тул ороод тоглосон чинь хожоод дараагийн тоглолтоос 5000 төгрөг хийгээд тоглоод хожигдохоор нь гарсан. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны 5753780383 тоот данснаас 5068171416 тоот данс руу 5000 төгрөгийн 2 удаагийн гүйлээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... 5068171416 тоот дансыг би өөрөө ерөнхийдөө ашигладаг юм. энэ цаг хугацаанд манай нөхөр ************** ашиглаж байсан удаа байгаа. Гэхдээ ямар зорилгоор ашигласан талаар нарийн сайн мэдэхгүй байна. ямар ч байсан лайв хийгээд хөзрөөр хүмүүс тоглуулаад миний дансаар тэр хүмүүсийн тоглолтын мөнгийг авч байсан...” гэх мэдүүлэг /хх-43-44х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... 2020 оны 12 дугаар сарын 30-ны 03 цаг 49 минутад би өөрийн хаан банкны 5077112585 дугаарын данснаас 5068171416 дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Фейсбүүк хаягаас нэг хүн лайв хийгээд хөзөр тоглуулаад хооронд нь бооцоо тавиулж байсан. би нойр хүрэхгүй байсан болохоор хожуул тэр биз хожихгүй бол тэр биз гэж бодоод шилжүүлсэн. Тэгсэн өөрөө 10.000 төгрөгөө аваад буцаагаад авсан би яаж тоглуулаад байгааг нь ойлгоогүй анх удаа тэгж үзсэн. Покер байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-42-43х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63х/, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-65х/, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66х/, Пүрэвсүрэнгийн **************ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-67-70х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.************** нь 2020 оны 12 дугаар сарын 30, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 03-20 тоотод байрлах гэрээсээ “Хөзөр ба Покер” нэртэй цахим хаягаас үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.**************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-18-19, 60-61х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-21-22х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-27-28х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-32-33х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-35-36х/,
Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-48-94х/,
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Цахим хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-17х/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.************** 2020 оны 12 дугаар сарын 30, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 03-20 тоотод байрлах гэрээсээ “Хөзөр ба Покер” нэртэй цахим хаягаас үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан... мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан... гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Э.**************ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.************** нь мэдээллийн технологи ашиглан өөрийн болон бусдын банкны дансаар бооцоо тавьж ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, санаатай гэмт хэрэгт тооцогдоно.
Иймд шүүгдэгч Э.**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-/ хх-66х/ -аар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Э.Тайванбаярт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас:
Шүүгдэгч Э.**************ийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тогтоом зохион байгуулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч Э.************** нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүхээс: Шүүгдэгч Э.**************ийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тогтоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.**************д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүдэгч Э.**************өөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цагаан овогт **************ийн **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.**************ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.************** нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Э.**************ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1500 /нэг мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч Э.**************өөс гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.**************д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН