Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 0089

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн 6-5 тоотод оршин суух Монгол овогт ******* /РД:МЛ-/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.003.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2-р багийн 6-5 тоотод оршин суух ******* нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Адуу үхрийн жишиг ферм” байгуулах зориулалтаар 8.500.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан боловч одоог хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна. ******* нь үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 183.600 төгрөг нийт 4.183.600 төгрөгний төлөлтийг төлж барагдуулсан болно. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 4.500.000 төгрөг, тооцсон хүү 323.000 төгрөг, алданги 180.000 төгрөг нийт 5.003.000 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.

   Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ууганцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хушаат 2 дугаар багийн иргэн Ганболд овогтой Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлж байгаа тул 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан Сант сумын Засаг даргын нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *******нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.003.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *******нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5.003.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР