| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/81 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч А.************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************ын **************д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.************** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт байх өөрийн гэртээ 2021 оны 02 дугаар сарын 16-ны орой гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр **************ийг тохиолдлын шинжтэй нэг удаа цагдаа дуудаж өгсөн гэх шалтгаанаар галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.************** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт байх өөрийн гэртээ 2021 оны 02 дугаар сарын 16-ны орой гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр **************ийг тохиолдлын шинжтэй нэг удаа цагдаа дуудаж өгсөн гэх шалтгаанаар галын хайчаар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.**************ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 14 цаг өнгөртөл гэрлийн ажил хийж байгаад гэртээ ирж хоол идчихээд 17 цаг өнгөрч байхад Эрдэнэтээс манай найз Мягмардорж ирээд тэнд очиж хэсэг юм ярьж сууж байгаад Дэрсийн булангийн иргэдтэй сээр цохисон. ... би гэртээ хариад орны урд хэвтэж байхад эхнэр Нандин-Эрдэнэ чи ямар учраас архи уугаад байгаа юм хэнтэй архи уусан юм гээд нүүрэн тус газар алдагдаж авсан. Тэгээд эхнэртэйгээ маргалдаад эхнэр гарч яваад цагдаа дагуулаад ирсэн. Тэгээд цагдаа та хоёр ямар учраас хэрэлдэж маргалдсан юм бэ гэхээр нь би найзуудтайгаа архи уусан юм намайг архи уугаад ирсэн чинь уурлаад цагдаад дуудлага өгчихлөө би хэрэлдэж маргалдаагүй гэж хэлэхэд намайг унтаж амар гэсэн. Тэгээд би гэртээ ороод ирэхэд Нандин-Эрдэнэ чи ямар учраас цагдаа дуудаж өгдөг юм өөрөө намайг цохичхоод гэж хэлээд галын хайч аваад баруун гарын булчин, баруун гуян тус газар нь нэг нэг удаа цохисон. Мөн гараа атгаж байгаад шанаан тус газар нь цохисон тэгээд Нандин-Эрдэнэ гараад гүйхээр нь би унтаад өгсөн. “... гэх мэдүүлэг,
Хохирогч **************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... . 2021 оны 02 дугаар сарын 16-ны орой 23 цаг өнгөрч байхад орондоо ороод унтаж байхад манай нөхөр А.************** гаднаас согтуу орж ирээд орны урд талд хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би архи ууж ирлээ гэж уурлаад А.************** хэл эм нь ойлгогдохгүй юм хэлээд байсан. Би юу гэж хэлснийг нь сайн ойлгоогүй. ************** намайг унтах гээд хэвтэж байхад муухай муухай орилж чарлаад хашхираад байхаар нь босож ирээд хацар хэсэг рүү нь алагдаж авсан. Тэгэхэд нөхөр ************** чи намайг цохилоо гээд байхаар нь би гараад цагдаа дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хэсгийн цагдаа ирсэн. Цагдаа орж ирэхэд ************** гэртээ унтаж байсан. Тэгэхээр нь цагдаа **************ыг аваад гараад явсан хэсэг хугацааны дараа ************** буцаад ороод ирсэн. Тухайн үед би галаа түлээд сууж байсан чинь ************** чи яасан их цагдаа дууддаг юм гээд галын хайчаар гарын булчин хэсэг, баруун хөлийн гуя хэсэг рүү цохисон. Баруун талын шанаа хэсэг рүү гараад атгаад цохихоор нь би гараад гүйсэн. Тэгээд эргээд харахад орны урд хэвтэж байсан. ... миний баруун гарын булчин, баруун хөлийн гуя хэсэг хөхөрсөн байсан. Шанаа хэсэг тухайн үед хавдсан байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг /хх-7-9х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 02 дугаар сары 18-ны өдрийн 109 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-21х/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл багийн даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт /хх-22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23х/, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-24-25х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.************** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт байх өөрийн гэртээ 2021 оны 02 дугаар сарын 16-ны орой гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр **************ийг тохиолдлын шинжтэй нэг удаа цагдаа дуудаж өгсөн гэх шалтгаанаар галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч А.**************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч **************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-7-9х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18х/, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-24х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч А.************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч А.************** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч А.************** нь хохирогч **************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч А.**************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-24-25х/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч А.************** нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч А.************** нь прокурорын 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч А.**************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1700 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын тамгын даргын баталсан, шүүхэд гаргаж өгсөн үнэлгээгээр тооцож гаргав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цогнууд овогт **************ын **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ын **************ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.************** нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч А.**************ы торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1700 /нэг мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгч А.**************аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.**************д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН