Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 0088

 

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

    Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг, Ивэн 2 дугаар гудамжны 5 тоотод оршин суух Монгол овогт ******* /РД:МЛ-/–д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.213.800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг, 2-5 тоотод оршин суух ******* нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас мал аж ахуй саалийн ферм, сүү сүүн бүтээгдэхүүн цех байгуулах зориулалтаар 8.500.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан боловч одоог хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна. ******* нь үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 154.800 төгрөг нийт 2.154.800 төгрөгний төлөлтийг төлж барагдуулсан болно. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 6.500.000 төгрөг, тооцсон хүү 453.800 төгрөг, алданги 260.000 төгрөг нийт  7.213.800 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.

    Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Буянаа овогтой Золжаргал миний бие Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ нэхэмжлэлийн 7.213.800 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд: 1. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 213.800 төгрөг төлнө, 2. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлнө, 3. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг, 4. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хугацаандаа мөнгөө төлөхгүй бол барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

    Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Хариуцагч *******ын хариу тайлбартай танилцаж төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хугацаандаа мөнгөө төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.213.800 төгрөг шаардсан байна.

   Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрч 7.213.800 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 213.800 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

    Хариуцагч *******тай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээнд заагдсан хөдлөх эд хөрөнгүүд нь чухам хэний өмчлөлийн, одоо байгаа эсэх нь тодорхойгүй байх тул үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй байна.                    

          Нэхэмжлэгч байгууллага хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч *******аас 7.213.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 65.185 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын шаардсан 7.213.800  /долоон сая хоёр зуун арван гурван мянга найман зуу / төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 213.800 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******ын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ааас улсын тэмдэгтийн хураамжинд 65.185 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

           3. Хариуцагч нь тохирсон хугацаанд үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                             ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР