| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч А.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Л.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Л.Чт холбогдох эрүүгийн 2007004150271 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймаг, Тосонцэнгэл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарь-фрезерчин мэргэжилтэй, ........................................ ажилтай, ам бүл 1, ......................................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................................... оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Л.Ч /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэрт хувцсаа солих гэж орсон. Гэрт орох үед хохирогч ганцаараа байсан. Тэгээд хохирогч миний ардаас та хүний юм хулгай хийх гэж байна гээд намайг боогоод авсан. Би санаатай ийм үйлдэл гаргаагүй” гэв.
Хохирогч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Боож унагаасан асуудал байхгүй, шүүгдэгчийн хэлж байгаа шиг би гэрт ганцаараа байгаагүй. Мод тарих гэж очсон хоёр залуутай талбай дээр байхад шүүгдэгч өөрөө ирсэн. Бид нартай ирж танилцаад би гэрээсээ юмаа авах гэсэн юм гэж хэлээд хамт явсан. Би гэрийн хойно байх буйдан дээр суугаад Б.Б ширээний зүүн талд харин Д.Т гал түлэх гээд мод хагалж байсан. Шүүгдэгч янз бүрийн зүйл хэлж байснаа ахалж байгаа эмэгтэй чинь мөнгө өгөөгүй байгаа гэж хэлсэн. Надад чи манай гэрийн хойморт суугаад байна гэхээр нь би зүүн тийшээ болоод хажуудаа суулгаад “ах та яах гэж ийм зүйл ярьж байдаг юм бэ” гэж хэлсэн. Гэтэл ширээн дээр байсан хутгыг шүүрч аваад дайрахад нь би хутгыг атгаж авсан. Миний гарыг давуугаар боож өгсөн асуудал болоогүй. Б.Б гэх залуу гараас нь хутга салгаж аваад Д.Т өөрийн цамцаараа миний гарыг маань боож өгсөн. Талбай дээр байсан машинтай хүнийг гуйгаад эмнэлэг явсан. Шүүгдэгчийн аавыг Д.Т дуудах гээд гарсан. Би хүмүүсийг буцаж орж ирэх үед шүүгдэгчийг дараад байж байсныг аав нь мэдүүлэг өгөхдөө манай хүүхдийг зодсон гэж мэдүүлэг өгсөн байсан. Аав нь өөрөө гэрээс гараад шүүгдэгчийг өшиглөж зодсон” гэв.
Хохирогч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны Горхи гэдэг газарт эхнэр 2 хүүхдийн хамт очсон. Манай эхнэрийн найзын эгч нь ирээд хэдэн мод суулгаад өгчих гээд ажиллахаар очсон. Намайг хүргэж өгөөд эхнэр Н.А 2 хүүхдээ аваад буцаад явчихсан. Тэнд бас ажиллахаар ирсэн Б.Б, Д.Т гэдэг 2 залуу байсан. Тэр 2 талбай дээр ажиллаж байгаад намайг гэрт ороод юмаа тавьчих гэхээр нь би заасан гэрт оруулж пүүгээгээ тавьсан. Харанхуй болох үед бид 3 нэг гэрт ороод сууж байхад дагаж орж ирсэн согтуу бололтой ах түрээсийн мөнгө нэхэхээр нь би мэдэхгүй байна, ажил хийлгэсэн эгчээс асуу би ажил хийхээр ирсэн гэсэн. Тэгтэл аан за за гээд чимээгүй болсон, тэр хооронд Б.Бтэй маргааш ямар ажил хийх талаар ярилцаж байхад согтуу ах үглээд байх шиг байсан. Уг гэр нь угаасаа тэр ахын гэр байсныг би мэдээгүй юм. Миний хажууд ирээд та нар дээр суугаад, би доор суугаад байна гэхэд та тэгвэл ийшээ суу гээд холдоод суусан, та нар намайг жаахан дээрэлхээд байна уу, би яасан ч чадна ш дээ гээд ширээн дээр тэр хоёрын мах идэж байсан том хутгыг аваад та нарын хэнийг чинь шаахав гээд далайгаад хутгаараа цээж рүү ойртуулахаар нь би баруун гараараа хааж баруун мөрнөөс нь дараад доош нь дарахад Б.Б ирээд хутгыг нь авсан. Би тэр үед баруун гараа хутгалуулчихсан гэж мэдээгүй, харсан чинь баруун гарын сарвуунаас цус урсаад ирсэн. Гараараа хаахдаа хутгалуулчихсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.О 17 цаг өнгөрч байхад ажил хийхээр ирсэн. Тэгээд гэгээ тасартал гурвуулаа ажиллаж байтал нэг согтуу хүн ирээд ойр зуурын юм асууж байсан. Тэгээд хөлсөлсөн гэрлүүгээ бид 3 орсон чинь араас нөгөө согтуу хүн орж ирсэн. Би тухайн үед ширээний зүүн талд сууж байсан, А.О гэрийн хойд талын буйдан дээр, согтуу нөхөр баруун хойд талын орон дээр сууж байсан. Тэгтэл нөгөө нөхөр чи хойморт суулаа, би бараг доор сууж байна энэ тэр гээд юм яриад байсан чинь А.О өө уучлаарай ах гээд энд суу гээд хажуу тийшээ болоод суусан чинь согтуу нөхөр босч ирээд ширээн дээр мах идэж байсан хутгыг аваад А.Оруу дайраад далайгаад зоох үйлдэл хийсэн. Тэгсэн чинь А.О гараараа хаасан чинь баруун гарын эрхий хурууг нь нилээн гүнзгий зүссэн. Тэгэхээр нь би араас нь очоод хутгатай гарыг бариад хутгыг нь салгаж авсан. Тэгсэн чинь А.Оын гарнаас цус гараад байсан бөгөөд удалгүй эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр орой 19 цагийн үед ажлаасаа буугаад Б.Б, бас нэг залуугийн хамтаар гэртээ орж ирээд галаа түлээд хоолоо идэх гээд сууж байтал гаднаас нэг согтуу хүн орж ирээд энэ манай гэр, та нар түрээсийн мөнгөө өгсөн үү гэхээр нь бид нар мэдэхгүй байна, та даргатайгаа ярьчих гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах манай аав яриад тохирчихсон байхаа гэж хэлээд гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд бид нартай хамт ажиллаж байсан өдөр ирсэн залууг хойморт суулаа гээд уурлаад байсан бөгөөд чи хаан юм уу, заан юм уу гэж хэлснээ гэнэт босож ирээд ширээн дээр мах мөлжиж байсан хутга аваад далайгаад дүрсэн. Тэгтэл нөгөө залуу амжиж гараараа хаасан чинь баруун гарын эрхий хурууг нэлээн гүнзгий зүсээд бараг тасрах гэж байсан. Тэгэхээр нь гялс араас нь очоод бариад автал Б.Б ах очоод нөгөө согтуу ахын гарнаас нь хутгыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Г.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хажуухан талд ******* гэдэг хүүхэн мод тарьж байсан ба 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр надтай уулзаад мод суулгах ажил хийж байгаа хүмүүсийг оруулах гэсэн юм гэр байна уу гэхээр нь манай хүүгийн гэр байна гээд хоногийн 30.000 төгрөгөөр тохирч Л.Чийн гэрийг түрээслүүлсэн. Тэгээд би гэрээсээ хол машинтай явчихаад ирсэн чинь Л.Ч алга байсан, би үхрийнхээ тэжээлийг өгчихөөд гартал Л.Чийн гэрийн үүдэнд гэрэл асаад нэг залуу гүйж ирээд танай хүүхэд чинь агсам тавиад хүн хутгалчихлаа гэсэн, юу яриад байгаа юм манай хүүхэд тэгэх учиргүй гээд гэрт нь дагаад ороход дотор баруун талд гараа боочихсон том залуу манай хүү Л.Чийг унагаад дээр нь гараад хүзүүн дээр нь суучихсан байхаар нь би хүүг босгож авсан. Тэгээд юу болов яав гэхэд гараа боочихсон залуу миний гарыг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нөхөр А.Оыг ажил хийлгэхээр Налайхаас хойш Ред рокоос хойш мод тарьж байгаа газарт хүргэж өгөөд буцаад Баянзүрхийн товчооны ойролцоо явж байгаад А.О утасдаад хутгалуулчихлаа гэхээр нь Налайхын эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Яллагдагч Л.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр Налайхаас ирээд хувцсаа солих гээд гэртээ ороход хойморт нэг залуу сууж байсан ба баруун орны наана очиж суугаад орны доороос хувцсаа авах гэхэд тэр танихгүй залуу чи хүний юм хулгай хийх гээд байгаа юм уу гэхээр нь энэ миний гэр хувцсаа авах гэж байна гэхэд чи худал ярьлаа гээд миний араас хүзүү боогоод авсан. Газар унаж миний дээр том биетэй залуу гарч хажууд байсан ширээн дээрээс алаг иштэй хутга авахаар нь би хутгыг бариад таттал rap нь зүсэгдээд цус гарсан. ...Би манай гэрт ойрхон байдаг Бумбан тур амралтын газарт галчаар ажилд орсон. Цалингаа гаргасан гараагаараа авна. Манай аав, ээж хоёр тэтгэвэр авдаг. Би өөрийн 10 адуутай, түүнийгээ малладаг. Манай адуу аав, ээжийн 10 адуутай нийлээд 20 адуу цуг байдаг. Би ямар ч байсан хохирогчийн гаргасан зардлыг ойрын үед төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Г.Л, хүү Л.Ч нарын хамт амьдардаг. Манай өвгөн Луузан 20 гаруй жилийн өмнө нас барж, би олон жаахан хүүхдүүдтэй үлдээд сүүлд Г.Л гэдэг нутгийн хүнтэй суусан юм. Одоо Тэрэлжид Горхийн баруун салаа гэх газар нутагладаг, Г.Л бид хоёр нийлээд 450.000 төгрөгийн орлоготой, манай хүү Л.Ч ямар нэг орлого байхгүй. Эгч нь 6 хүүхэдтэй, хүү Л.Ч нь миний том хүү надтай амьдардаг ганц хүү минь байгаа юм. Хүний үгнээс гардаггүй, багын сэргэлэн цовоо зантай, сайхан цайлган сэтгэлтэй, хүнд тусч хүүхэд байсан, 10 гаруй жилийн өмнө эхнэр, хүүхдээсээ салж надтай амьдрах болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №826 дугаар:
Шүүгдэгч Л.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, “Их Засаг” олон улсын их сургуулийн ажлын тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 59-61 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Горхийн баруун салаа гэх газарт А.Отой маргалдаж баруун гарын сарвуун тус газар хутгалж биед нь 1 дүгээр хурууны гүн шарх, 1 дүгээр хурууны нугалагч шөрмөсний тасрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад чи манай гэрийн хойморт суугаад байна гэхээр нь би зүүн тийшээ болоод хажуудаа суулгаад “ах та яах гэж ийм зүйл ярьж байдаг юм бэ” гэж хэлсэн. Гэтэл ширээн дээр байсан хутгыг шүүрч аваад дайрахад нь би хутгыг атгаж авсан” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг гэр нь угаасаа тэр ахын гэр байсныг би мэдээгүй юм. Миний хажууд ирээд та нар дээр суугаад, би доор суугаад байна гэхэд та тэгвэл ийшээ суу гээд холдоод суусан, та нар намайг жаахан дээрэлхээд байна уу, би яасан ч чадна ш дээ гээд ширээн дээр тэр хоёрын мах идэж байсан том хутгыг аваад та нарын хэнийг чинь шаахав гээд далайгаад хутгаараа цээж рүү ойртуулахаар нь би баруун гараараа хааж баруун мөрнөөс нь дараад доош нь дарахад Б.Б ирээд хутгыг нь авсан. Би тэр үед баруун гараа хутгалуулчихсан гэж мэдээгүй, харсан чинь баруун гарын сарвуунаас цус урсаад ирсэн. Гараараа хаахдаа хутгалуулчихсан байна лээ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө нөхөр чи хойморт суулаа, би бараг доор сууж байна энэ тэр гээд юм яриад байсан чинь А.О өө уучлаарай ах гээд энд суу гээд хажуу тийшээ болоод суусан чинь согтуу нөхөр босч ирээд ширээн дээр мах идэж байсан хутгыг аваад А.Оруу дайраад далайгаад зоох үйлдэл хийсэн. Тэгсэн чинь А.О гараараа хаасан чинь баруун гарын эрхий хурууг нь нилээн гүнзгий зүссэн. Тэгэхээр нь би араас нь очоод хутгатай гарыг бариад хутгыг нь салгаж авсан. Тэгсэн чинь А.Оын гарнаас цус гараад байсан бөгөөд удалгүй эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нартай хамт ажиллаж байсан өдөр ирсэн залууг хойморт суулаа гээд уурлаад байсан бөгөөд чи хаан юм уу заан юм уу гэж хэлснээ гэнэт босож ирээд ширээн дээр мах мөлжиж байсан хутга аваад далайгаад дүрсэн. Тэгтэл нөгөө залуу амжиж гараараа хаасан чинь баруун гарын эрхий хурууг нэлээн гүнзгий зүсээд бараг тасрах гэж байсан. Тэгэхээр нь гялс араас нь очоод бариад автал Б.Б ах очоод нөгөө согтуу ахын гарнаас нь хутгыг авсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би үхрийнхээ тэжээлийг өгчихөөд гартал Л.Чийн гэрийн үүдэнд гэрэл асаад нэг залуу гүйж ирээд танай хүүхэд чинь агсам тавиад хүн хутгалчихлаа гэсэн, юу яриад байгаа юм манай хүүхэд тэгэх учиргүй гээд гэрт нь дагаад ороход дотор баруун талд гараа боочихсон том залуу манай хүү Л.Чийг унагаад дээр нь гараад хүзүүн дээр нь суучихсан байхаар нь би хүүг босгож авсан. Тэгээд юу болов яав гэхэд гараа боочихсон залуу миний гарыг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нөхөр А.Оыг ажил хийлгэхээр Налайхаас хойш Ред рокоос хойш мод тарьж байгаа газарт хүргэж өгөөд буцаад Баянзүрхийн товчооны ойролцоо явж байгаад А.О утасдаад хутгалуулчихлаа гэхээр нь Налайхын эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30 өдрийн шинжээчийн №826 дугаар дүгнэлт зэрэг болно.
Хохирогч А.Оын эрүүл мэндэд учирсан “баруун сарвууны 1 дүгээр хурууны гүн шарх, 1 дүгээр хурууны нугалагч шөрмөсний тасрал гэмтэл” нь шүүгдэгч түүнрүү хутга барин дайрах үед хутгыг гараараа атгаж барьснаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Л.Ч нь хохирогч А.Оын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Чийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу гэмтлийн улмаас хагалгаа, эмчилгээний зардалд 750.000 төгрөг нэхэмжилж, 607.850 төгрөгийн баримтыг гарган өгсөн байна. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч Л.Ч хохирогч А.Оод бэлнээр 750.000 төгрөгийг хүлээлгэн өгч, гэм хорын зардлыг нөхөн төлсөн болох нь “Хохирол төлсөн баримт”-аар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Л.Ч нь хохирогч А.Оод энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч А.О шүүх хуралдааны явцад “миний гар бүрэн эдгээгүй, хуруу бүрэн нугарахгүй байгаа тул цаашид физик болон бусад эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай. Эдгээр эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна” гэсэн тул хохирогч А.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Л.Чоос нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Чт 700.000 төгрөг торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатараас “торгуулийн ялыг дэмжиж байна, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул торгуулийн ялыг бууруулж 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцэж, хохирогч А.Ооос “Торгуулийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг гаргасан.
Шүүгдэгч Л.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн, хор уршиг гүйцэд арилаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай, торгуулийн ял биелэгдэх боломжтой)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Чт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр бариултай, нийт 34 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ