| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00120/И |
| Дугаар | 202 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 202
2017 оны 04 сарын 06 өдөр Дугаар 156/ШШ2017/00202 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00120/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3-15 тоотод оршин суух, Боржигон овогт Гомбо-Очирын Оюунтуул /РД:СЦ72120308/-ын нэхэмжлэлтэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Оюунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Оюунтуул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Н.Баттулгатай 2007 онд танилцаж, улмаар 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Эрдэнэтамирыг төрүүлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд нөхөр Н.Баттулга бид хоёр Хэрлэн сумын Иргэний бүртгэлийн газарт хүсэлт гаргаж охин Эрдэнэтамирыг аав Баттулгынх нь нэрээр овоглосон. Нөхөр Н.Баттулга маань 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зуурдаар нас барсан. Иймд Н.Баттулгатай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 12х/
Нэхэмжлэгч Г.Оюунтуул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2007 онд Н.Баттулгатай танилцсан. 2009 онд Хэнтий аймагт ирээд Хэрлэн сумын 4 дүгээр багт хамтран амьдарсан. 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Эрдэнэтамир төрсөн. Би хүүхдээ 4 сартай байхад Харгуй компанид ажилдаа орсон. Хүүхдээ нөхөр маань хардаг байсан. 2012 оны 05 дугаар сараас эхлэн Н.Баттулга Хэнтий аймгийн Харгуй ХХК-д замчнаар ажилд орсон.
Дараа нь манай нөхөр Дорноговь аймгийн Иххэт суманд жоншны компанид хамгаалагчаар ажиллаж байсан. 2013 оны 05 дугаар сард биеийн байдлаасаа болоод ажлаасаа гарсан. Баттулга маань 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод бусдад хорлогдож зуурдаар нас барсан.
Иймд Н.Баттулгатай хамтын амьдралтай байсан болохыг, түүнчлэн 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Эрдэнэтамирын эцэг нь талийгаач Нанзадын Баттулга мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Оюунтуул нь Н.Баттулгатай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Г.Оюунтуулын Нанзадын Баттулга агсантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, охин Эрдэнэтамирын эцэг нь талийгаач Нанзадын Баттулга мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Оюунтуул нь Н.Баттулга агсантай 2007 оноос 2017.01.06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь, түүнчлэн 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Эрдэнэтамирын эцэг нь Нанзадын Баттулга агсан мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 12х/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн засаг дарга А.Баярсайханы тодорхойлолт /хх-ийн 5х/, №0000172257 дугаартай нас барсны гэрчилгээ /хх-ийн 6х/, №0000524125 дугаартай Их шавь овогт Баттулгын Эрдэнэтамирын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/, гэрэл зургийн хуулбар /хх-ийн 13х/, гэрч Х.Оюундэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 17х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Гомбо-Очирын Оюунтуул /РД:СЦ72120308/-ыг Их шавь овогт Нанзадын Баттулга /РД:НВ70091313/ агсантай 2007 оноос 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Оюунтуулын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрүүлсэн охин Б.Эрдэнэтамир /РД:СЮ10271906/-ын эцэг нь Их шавь овогт Нанзадын Баттулга /РД:НВ70091313/ агсан мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Оюунтуулаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР