| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0013/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/21 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгч З.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт З.Сод холбогдох эрүүгийн 2007000000219 дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .................................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............................................... амьдардаг, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт З.С /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч З.С нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ............................... тоотод иргэн Д.Цтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь баруун доод 1, зүүн доод 1, 2, 3-р шүдний сулрал нүүр, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Дтэй ярилцаад сууж байтал хохирогч Д.Ц дундуур орж ирээд л намайг хэл муутайгаар минь дуудаад доромжлоод байсан. Би баруун гараараа нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа л цохисон. Аягаар хохирогчийг би цохиогүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн би Налайх дүүргийн ******* Хаан банкны эсрэг талаар явган хүний замаар гэрлүүгээ нийлээн халамцуу байдалтай алхаж явсан, би ганцаараа жижигхэн 200 граммын архи уучихсан байсан юм. Тэгээд алхаж явтал Д гэх зүс мэдэх хүн тааралдаад бид хоёр мэнд мэдээд “манайд орж цай уухгүй юу” гэхээр нь би дагаад*******анд байх Дгийн гэрт орсон. Гэрт нь ороход тэднийд З.С сууж байсан, тэгээд тэдний гэрт орж суугаад стаканд байсан хар цай уу гээд өгсөн тэгээд хэсэг согтуудаа юу болсноо санахгүй байна ямартай ч намайг З.С гэх залуу нүүрлүү, тархи толгой руу хэд хэдэн удаа цохиж зодсон, тэгээд Д гуай намайг зодуулж байхад салгаж аваад цус цэвэрлэж өгөөд явуулсан, тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. ...Би яг үйлдэл бүрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, ямартай ч намайг З.С нүүрлүү гараа атгаж байгаад нилээдгүй хэдэн удаа цохисон болохыг сайн мэдэж байна. Үүнээс нь болж миний нүүр ам хөхөрч хавдаад шүд хөдөлчихсөн юм. ...Би тухайн үед өөрөө нилээн согтуу байсан, болсон үйл явдлыг зөв буруу санасан байна. Би ямартай ч сайн санаж байгаа зүйл гэвэл Дгийн гэрт зүв зүгээр орсон, З.С намайг зодсон гэдгийг сайн мэдэж байна. Д намайг салгасан гэдгийг тод санаж байна. Харин стаканаар толгойруу цохисон, үсдэж унагаасан зүйл бол байхгүй, буруу санаад мэдүүлсэн байгаад байна. ...Тэр хүмүүс надтай бол хэрэлдэж маргалдсан юм бол байгаагүй, би өөрөө ааш авир гаргасан юм билээ, тэрийгээ болохоор өөрөө сайн санахгүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үнээгээ саачихаад сүүгээ Налайхын төвд өгөхөөр явсан. Сүүгээ өгчихөөд буцаад гэр рүүгээ явах гээд алхаж явтал Налайх дүүрэг ******* Хаан банкны замын эсрэг талд өдөр цагийг нь санахгүй байна нэг намхан өвгөн өөдөөс зөрөөд явсан. Тэгснээ “сайн байна уу хүүхээн” гээд надтай мэндлэхээр нь “сайн, сайн байна уу та” гэхэд “хааяа сүүтэй явж байдаг хүүхэн мөн үү” гэхээр нь “мөн байна” гэж хэлсэн. Тэгтэл миний охин манайд ороод аяга халуун цай уучихаад яв ядарч яваа байлгүй гэхээр нь Налайх дүүргийн ******* 9-78 тоотод гэрт нь ороход нэг танихгүй согтуу залуу сууж байгаа харагдсан. Тэгээд би гэрт ороод сандал дээр суусан өвгөн хар цай аягалаад хийж өгөөд над руу өгөх гээд сарвайтал нөгөө залуу босож ирээд цайтай стаканыг булааж аваад миний толгойн баруун тал руу стаканаар нэг удаа цохиод авсан тэгэхээр нь би айгаад босоод шууд гарах гээд хаалга руу нь явтал нөгөө залуу хаалга руу очоод хаалга түгжээд түлхүүрийг нь аваад коридорт намайг үснээс хойшоо татаж унагасан. Би дээшээ хараад унасан нөгөө танихгүй залуу дээр гарч суугаад миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон. Мөн хамар руу нэг удаа, зүүн талын шанаа орчим руу нэг удаа цохисон. Мөн уруул руу цохисон. Тэр үед би босох гээд дийлэхгүй байсан. Тэгтэл тэр залуу дээрээс босож ирээд зогсож байгаад миний цээжний баруун тал руу хөлөөрөө дээрээс олон удаа дэвсээд зодоод байсан. Намайг босох гээд өндийх хооронд босгохгүй нуруу руу мөн өшиглөөд байсан. Тэр үед миний хамраас их хэмжээний цус гарч байсан. Нөгөө өвгөн салгах гээд дийлэхгүй зууралдаж байсан. Тэгээд тэр залуу зодохоо болиод цаашаагаа нөгөө өрөө рүү орох хооронд өвгөн надад хаалга онгойлгож өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр сүү зардаг Д.Ц гэх эмэгтэй нь дүүргийн **************ны гадна талд жаахан халамцуухан ганцаараа явж байсан ба надтай тааралдаад уух юм байна уу ам цангаад байна гэхээр нь би*******ны 80 тоот гэр лүүгээ дагуулаад орсон. Тэр үед манайд өөр хүн байгаагүй. Тэгээд түүнд цай хийж өгөөд байж байхад гаднаас ******* гэдэг залуу архи уусан бололтой халамцуухан орж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо танилцаад Д.Ц нь болохоор би Тэрэлжээс ирээд Налайхад сүү зардаг гэх мэтийн ойр зуурын зүйлийг хоорондоо ярилцаж байсан. Тэгж байхдаа Д.Ц нь *******г хэл амаар доромжлохоор нь нөгөөдөх нь уурлаад Д.Цгийн нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод больцгоо гээд *******гийн үйлдлийг болиулаад та хоёр ер нь манайхаас явцгаа гээд эхлээд Д.Цг гаргаж явуулаад дараа нь *******г гаргаж гэрээсээ явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүгдэгч З.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн орчимд Налайх дүүргийн ******* 09 дүгээр байрны 80 тоотод хуучин нэг хороонд байсан танил Д гэх настай ахынд 1 шил 0.75 литрийн Морьтон архи авч очоод Д ах бид хоёр архиа хувааж уунгаа ярилцаад сууж байтал Д ах гэрээсээ гараад явчихсан байсан. Хэсэг хугацааны дараа Д ах Д.Ц гэх эмэгтэйг гэртээ дагуулаад орж ирсэн. Орж ирэхдээ Д.Ц бас илт согтуу байдалтай байсан. Би тэр хүнийг танихгүй болохлоор янз бүрийн юм яриагүй намайг Д ахтай юм ярихаар л чи юу юм, чам шиг юм юу вэ, дуугүй бай, чи муу гуншгинаад байгаарай гэх мэтээр зөндөө намайг дайрч давшилсан, өөрөө ч гуйвж дайваад нэлээн согтуу байдалтай байсан. Тэгээд би эхэндээ тэсэж байсан боловч хэл амаар доромжлоод байхаар нь тэсэлгүй уурандаа босоод нүүр лүү нэг удаа алгадаад 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон юм. Тэгтэл Д өвгөн намайг боль гэж салгасан. Би ч айхтар улангасаад дайрч зодсон юм байгаагүй. Тэгээд Д.Цгийн ам хамраас цус гарчихсан Д өвгөн цусыг нь арчиж тогтоож өгсөн, би бол ойртоогүй. Д.Цгийн цусыг тогтоочихоод Д өвгөн Д.Цг эхэлж явуулаад дараа нь намайг яв гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 701 дүгээр:
“1. Д.Цгийн биед баруун доод 1, зүүн доод 1, 2, 3-р шүдний сулрал, нүүр, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Шүүгдэгч З.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлгатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирлын баримт /60-61 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.С нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Налайх дүүргийн *******,*******ны 80 тоотод иргэн Д.Цтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь баруун доод 1, зүүн доод 1, 2, 3-р шүдний сулрал, нүүр, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч З.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дтэй ярилцаад сууж байтал хохирогч Д.Ц дундуур орж ирээд л намайг хэл муутайгаар минь дуудаад доромжлоод байсан. Би баруун гараараа нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа л цохисон” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг З.С гэх залуу нүүрлүү, тархи толгой руу хэд хэдэн удаа цохиж зодсон, тэгээд Д гуай намайг зодуулж байхад салгаж аваад цус цэвэрлэж өгөөд явуулсан, тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. ...Би яг үйлдэл бүрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, ямартай ч намайг З.С нүүрлүү гараа атгаж байгаад нилээдгүй хэдэн удаа цохисон болохыг сайн мэдэж байна. Үүнээс нь болж миний нүүр ам хөхөрч хавдаад шүд хөдөлчихсөн юм” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Ц нь *******г хэл амаар доромжлохоор нь нөгөөдөх нь уурлаад Д.Цгийн нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод больцгоо гээд *******гийн үйлдлийг болиулаад та хоёр ер нь манайхаас явцгаа гээд эхлээд Д.Цг гаргаж явуулаад, дараа нь *******г гаргаж гэрээсээ явуулсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч З.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...хэл амаар доромжлоод байхаар нь тэсэлгүй уурандаа босоод нүүр лүү нэг удаа алгадаад 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон юм. Тэгтэл Д өвгөн намайг боль гэж салгасан. ...Тэгээд Д.Цгийн ам хамраас цус гарчихсан Д өвгөн цусыг нь арчиж тогтоож өгсөн, би бол ойртоогүй. Д.Цгийн цусыг тогтоочхоод Д өвгөн Д.Цг эхэлж явуулаад дараа нь намайг яв гээд явуулсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 701 дүгээр дүгнэлт зэрэг болно.
Хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд учирсан “...баруун доод 1, зүүн доод 1, 2, 3-р шүдний сулрал, нүүр, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт” гэмтэл нь шүүгдэгч 3-5 удаа цохисны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч З.С нь хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Сыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “эмчилгээний зардалд 295.000 төгрөгийн зардал гарсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, нийт гарах зардал 1.000.000 төгрөг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг өгчээ. Өөрөөр хэлбэл хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу гэмтлийн улмаас эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж, 295.000 төгрөгийн баримтыг гарган өгсөн байна.
Шүүх хохирогчийн гарган өгсөн хиймэл шүдний тооцоо, шүд авахуулсан төлбөр гэх баримтуудыг судлан үзээд тухайн баримтууд нь эх хувь биш хуулбар хувь, мөн хиймэл шүдний тооцоо гэсэн баримт дээр тоо ширхэг 23, нэг бүрийн үнэ 5.000 төгрөг, нийт 115.000 төгрөг гэсэн байгаа ойлгомжгүй байх тул энэ тогтоолоор шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хохирогч Д.Ц нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч З.Соос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сүхболод 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч З.С нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч З.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /эмэгтэй хүний биед халдаж зодсон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, айлын мал малладаг гэх боловч торгох ял биелэгдэх боломж тогтоогдоогүй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт яллах талын нотлох баримтын 1.5-д хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд гэж хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шинжлэн судлуулахаар бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхааруулж тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ