| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Бд холбогдох эрүүгийн 2007004280273 дугаартай хэргийг*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******, *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ................................... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт ...................................... тоотод оршин суух,
Урьд Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 cap хорих ял,
Налайх дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих ял тус тус шийтгүүлсэн,
******* овогт А.Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын автомашины зогсоол дээр байсан :::::::::::::: улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос “айпон ик” загварын гар утас хулгайлж, иргэн Б.Хд 1.146.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хоёр найз маань манай гэрт ирэхдээ 0.75 литрийн хараа архи авчирсан. Бид гурав архи хувааж уусан ба хоёр найздаа 0.5 литрийн хараа архи нэмж авч өгөөд хамтдаа уусан. Тэгээд удалгүй манай найзууд яваад өгсөн. Би дүүгийнхээ гэр лүү явж байгаад Налайх худалдааны төвийн хажууд өмнө таньдаг байсан хоёр залуутай таарсан ба би өөрт байсан 6.000 төгрөгөө гаргаад 0.33 литрийн хараа нэртэй архи авч өгсөн. 39 дүгээр байранд байх дүүгийнхээ гэрт ороход манай дүү ганц амардаг өдрөөрөө архи уулаа гэж уурлаад намайг гэртээ очиж унтаж амар гэж хэлээд надад таксины 1.500 төгрөг өгсөн. Би тэр машиныг такси байна л гэж бодсон ба буухдаа машин дотор байсан утсыг авч буугаад ордны урд талд явж байгаад нэг танихгүй залууд 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд гэртээ харих гэж яваад таньдаг ахдаа эргэж очиж чадаагүй гээд 20.000 төгрөг өгсөн байсан ба удалгүй намайг цагдаа нар ирж аваад би эрүүлжүүлэх байранд сэрсэн” гэв.
Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай дүү болох Б.******* нь цэргийн албанаас халагдаад Налайхад ирсэн байсан би дүүтэйгээ уулзаад жоохон сэтгэл хөдөлчихсөн байсан. Би машинаас буухдаа түгжээгээ дарчихсан гэж бодоод дүү рүүгээ явсан тэгээд дүү дээрээ очоод байж байсан тэр үед миний гар утас машины голын хайрцаг нь дээр цэнэглээтэй байсан, би тэр үед утсаа анзаарах сөхөөгүй байсан бид нар буцаж машин дээрээ ирээд машиндаа суутал миний гар утас байхгүй байхаар нь бид нар тэр хавиар хайгаад олоогүй. Би гэрийнхнийгээ хүргэж өгчихөөд буцаад машин байсан газраа ирээд Тамгын газрын камерыг шүүгээд ямар хувцастай хүн болохыг нь мэдээд Налайхаар тойрч хайсан, тэгээд байж байтал манай дүү залгаад “zenly” гэх программаар хамгийн сүүлд Налайхын Баянгийн бүрд захын хажууд байдаг ******* гэх цайны газрын урд унтарсан байна гэж хэлэхээр нь яваад очтол камерын бичлэг дээр байсан хүн хажуу талд байдаг дэлгүүр дотор архи авах гээд зогсож байсан. Би шууд явж очоод хөөе гар утсаа авъя гэж хэлэхэд юун утас би мэдэхгүй аваагүй гэж байж байгаад, би тэгэхээр нь таны авч байгаа камерын бичлэг байгаа гэсэн чинь чимээгүй зогсоод байхаар нь шууд цагдаа руу дагуулаад очсон чинь болсон хэргийн талаар хэлээд нөгөө утсыг авсан ахыг шууд эрүүлжүүлэхэд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүүгээ авчихаад буцаад автомашиндаа суугаад би Б.Хгээс утас чинь хаана байгаа юм бэ гэж асуухад юм дуугараагүй, бид хоёр гар утсаа хайсан боловч олдоогүй. Б.Х дүүгээ Шинэ Налайх хороололд хүргэж өгөөд буцаад Тамгын газрын камер орж шүүлгэхэд нэг танихгүй ах манай автомашинд суугаад буугаад явсан бичлэг байсан. Тэр ах л авсан, тэр ах өөр автомашины хаалгыг татаж үзээд яваад байсан бичлэг нь байна лээ. Тэр ахын өмсөж явсан хувцсаар нь бид нар хайгаад Туулайн арал гэх дэлгүүрийн урдаас олж уулзаад утсаа асуухад тэр ах согтуу байсан. Ах нь утсыг чинь автобусны буудал дээр танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн. Тэгээд тэр ахыг цагдаад хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэр өдөр би гэртээ хоёр найзтайгаа 2 шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад надтай хамт ууж байсан 2 найз маань архи дуусахаар нь гараад яваад өгсөн. Тэр үед согтоод гэртээ хэсэг байж байгаад Налайхын төв рүү орж замаараа ганц нэг найзуудтайгаа тааралдаад тэд нарын ууж байсан архинаас нь нэг хоёр татаад цаашаа Уурхайчдын байранд дүүгийндээ очоод байж байгаад дүүгийнхээсээ буцаад гарч яваад Налайхын Засаг даргын тамгын газрын урд зогсоол дээр байсан машинд суугаад буцаад буухдаа тэр машинд байсан гар утсыг нь аваад цаашаа яваад Налайхын соёлын төвийн урд байдаг автобусны буудал дээр танихгүй залууд тэр авсан гар утсаа 30.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
“..............” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн НА-20-185 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Гар утас 1.146.000 төгрөг” тайлан /хх-ийн 27-28 дүгээр хуудас/,
Хохирогчид хохирол барагдуулсан баримт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флаш дахь камерын бичлэг,
Шүүгдэгч А.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх /хх-ийн 61 дүгээр хуудас/, “Их-Уул трейд” ХХК-ийн цалингийн болон ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 65-66 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын автомашины зогсоол дээр байсан :::::::::::::: улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос “айпон икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Хд 1.146.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр машиныг такси байна л гэж бодсон ба буухдаа машин дотор байсан утсыг авч буугаад ордны урд талд явж байгаад нэг танихгүй залууд 30.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би машинаас буухдаа түгжээгээ дарчихсан гэж бодоод дүү рүүгээ явсан ...бид нар буцаж машин дээрээ ирээд машиндаа суутал миний гар утас байхгүй, ...хайгаад олоогүй, би гэрийнхнийгээ хүргэж өгчихөөд буцаад машин байсан газраа ирээд Тамгын газрын камерыг шүүгээд ямар хувцастай хүн болохыг нь мэдээд Налайхаар тойрч хайсан, тэгээд байж байтал манай дүү залгаад “zenly” гэх программаар хамгийн сүүлд Налайхын Баянгийн бүрд захын хажууд байдаг “*******” гэх цайны газрын урд унтарсан байна гэж хэлэхээр нь яваад очтол камерын бичлэг дээр байсан хүн хажуу талд байдаг дэлгүүр дотор архи авах гээд зогсож байсан би шууд явж очоод хөөе гар утсаа авъя гэж хэлэхэд юун утас би мэдэхгүй аваагүй гэж байж байгаад, би тэгэхээр нь таны авч байгаа камерын бичлэг байгаа гэсэн чинь чимээгүй зогсоод байхаар нь шууд цагдаа руу дагуулаад очсон чинь болсон хэргийн талаар хэлээд нөгөө утсыг авсан ахыг шууд эрүүлжүүлэхэд хийсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дүүгээ авчихаад буцаад автомашиндаа суугаад би Б.Хгээс утас чинь хаана байгаа юм бэ гэж асуухад юм дуугараагүй, бид хоёр гар утсаа хайсан боловч олдоогүй. ...Тамгын газрын камер орж шүүлгэхэд нэг танихгүй ах манай автомашинд суугаад буугаад явсан бичлэг байсан. Тэр ах л авсан, тэр ах өөр автомашины хаалгыг татаж үзээд яваад байсан бичлэг нь байна лээ. Тэр ахын өмсөж явсан хувцсаар нь бид нар хайгаад Туулайн арал гэх дэлгүүрийн урдаас олж уулзаад утсаа асуухад тэр ах согтуу байсан. Ах нь утсыг чинь автобусны буудал дээр танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн. Тэгээд тэр ахыг цагдаад хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...дүүгийнхээсээ буцаад гарч яваад Налайхын Засаг даргын тамгын газрын урд зогсоол дээр байсан машинд суугаад буцаад буухдаа тэр машинд байсан гар утсыг нь аваад буугаад цаашаа яваад Налайхын соёлын төвийн урд байдаг автобусны буудал дээр танихгүй залууд тэр авсан гар утсаа 30.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,
“..............” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн НА-20-185 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэг зэрэг болно.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай эсэхэд маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч А.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Бы дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Б нь хохирогч Б.Хд эд хөрөнгийн хохирол болох 1.150.000 төгрөгийг хоёр хувааж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 750.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 400.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Хгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч А.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар 2000 он, 2001 онд ял шийтгэгдэж байсан байх ба эдгээр ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1.146.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг нөхөн төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувь тогтоогдсон, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа байдал/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг флашийг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ